Tag Archives: нийгэм

August, 2020

  • 17 August

    А.Амбасэлмаа: Улсын хэмжээнд нийт 609 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. “Наймдугаар сарын 16-ны өдөр улсын хэмжээнд нийт 609 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, -Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 268 хүний шинжилгээ, -Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, -ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ, -Сувиллын …

  • 17 August

    Соёлын сайд С.Чулуун музей, галерейн ажилчидтай уулзаж, хүүхдэд чиглэсэн бодлогод анхаарч ажиллахыг зөвлөлөө

    Соёлын сайд С.Чулуун амралтын өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерейн үйл ажиллагаатай танилцлаа. Түүний энэхүү ажил албан ёсны биш бөгөөд тэрбээр амралтын өдрүүдэд музей, галерейн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, коронавирусний халдварын улмаас жуулчидгүй болсон энэ цагт иргэдээ хэрхэн яаж татах бодлого барин ажиллаж байгаатай танилцахаар гэнэтийн байдлаар …

  • 17 August

    Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

    Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд албаны хүмүүсийн хамтаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоол батлагдсан /“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай”/-ы дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц байдал, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай энэ сарын 15, 16-ны өдрүүдэд танилцлаа. …

  • 17 August

    НӨАТ: Нэг сая төгрөгийн 281 азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2020 оны  08 дугаар сарын 16-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2020 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,504,370 баримт  хамрагдсанаас:  5 сая төгрөгийн 1 3 сая төгрөгийн 24 1 сая  төгрөгийн 281 100 мянган төгрөгийн 2714 30 мянган төгрөгийн  …

  • 15 August

    Баруун-Урт-Дарьганга чиглэлд 60 километр авто зам барина

    Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг хүлээн авч уулзаж, “Нутгийн зам” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийн талаар ярилцлаа. Тухайлбал, Баруун-Урт-Дарьганга /60-ын овоо хүртэлх/ чиглэлийн 60 км авто зам нь Халзан, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон зэрэг олон сумдыг хамрахаас гадна Сүхбаатар аймгийн хил орчмын болон Дарьгангын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд …

  • 15 August

    Л.Алтангэрэл: Энэ өвөл агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах зорилтыг тавин ажиллаж байгаа

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр болон ажлын албаны төлөөлөл, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарын холбогдох албаныхантай  уулзлаа. Ерөнхий сайдын Ажлын албаны төлөөлөл өвөлжилтийн бэлтгэл ажил, …

  • 14 August

    Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас зогсооно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 134 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгуулийн хороог байгуулсан байна. Уг тогтоолоор сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж, сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор сонгуулийн дүнг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхийг заажээ. Нийслэлийн сонгуулийг ирэх аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулах бөгөөд сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсон тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн …

  • 14 August

    Дэрвэгэр жиргэрүүгийн 680 кг үндэс хилээр гаргахыг завджээ

     Хууль бусаар 680 кг дэрвэгэр жиргэрүү хилээр гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ. Тодруулбал, Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны наймдугаар сарын 13-н буюу өчигдөр Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн урд хэсэгт, нүүрсэн дунд 680 кг бүхий 43 шуудай дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, хилээр хууль бусаар гаргахыг завдсан байна. …

  • 14 August

    Хүүхэд, залуусыг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэхэд хамтран ажиллана

      Цэргийн сургалт бэлтгэлд үүрэг гүйцэтгэх чадвар, бие бялдрын бэлтгэлжилтээс гадна сэтгэл зүйн төлөвшил, бэлтгэл чухал  байдаг. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай энэ хүрээнд хамтран ажиллахаар 8 дугаар сарын 12-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын …

  • 14 August

    Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулна

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс “Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц” болон 2021 оны төсөвт үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тусгуулахаар хүргүүлсэн саналыг танилцууллаа. Мөн Ирэх оны төсөвт үндсэн цалин, шөнийн нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, алсын дуудлагын нэмэгдэл болон ХАБЭА-н зардлыг нэмэгдүүлэх тухай санал гаргасан юм. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл …

  • 14 August

    “Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

    Эрүүл мэндийн салбарын хөдөлгөгч хүч болсон эрүүл мэндийн ажилтны өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд олон жилийн турш сонсогдож байгаагүй нэгэн үйл явдал боллоо.Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах  хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм. Д.Дөлбаяр эмч 2015 онд хүний их эмчийн  мэргэжил эзэмшин , улмаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн, …

  • 14 August

    А.Даваажаргал: Даваагаас Баасан гарагт үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ

    НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд нар өнөөдөр дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийлээ.  НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал:Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан даваагаас баасан …

  • 14 August

    ХӨСҮТ:Улсын хэмжээнд нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр“Наймдугаар сарын 13-ны өдөр улсын хэмжээнд нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд -Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, -Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний …

  • 14 August

    Элчин сайд Майкл С.Клечески Монгол Улс, АНУ-ын хооронд ойрын хугацаанд тогтмол нислэг үйлдэх боломжтойг онцолжээ

    Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзаж, хоёр орны зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон эрх тэгш, харилцан итгэлцсэн …

  • 14 August

    Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө

    Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө. БЗД-ийн 25 хорооны Засаг дарга Б.Өлзий-Орших “Манай хороо 18 мянган хүн амтай, шигүү барилгажсан ийм хороо. Хотын төвийн А бүс учраас үнэ цэнэтэй орон сууцны хороолол ихтэй. Одоо нэмээд эргэн тойронд барилгууд баригдаж байна. Гэтэл …