Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банктай хамтарч “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”хэрэгжүүлдэг. Мөн “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийг Сангийн яам голлон хэрэгжүүлж байгаа бөгөөд манай яамтай холбоотой бүрэлдэхүүн хэсэг орж ажиллаж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хөдөлмөр эрхлэлтийн төслийг өргөжүүлсэн. Уг …
Tag Archives: нийгэм
August, 2020
-
3 August
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын хөгжлийг богино хугацаанд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүргэхийг зорьж байна
Эрүүл мэндийн сайдТ.Мөнхсайхан Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд сайд Майкл Клечески Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. Тэрээр хоёр улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд эрүүл мэндийн салбарын түншлэл хурдацтай хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн цаашид …
-
3 August
Үерийн улмаас эвдрэл үүссэн Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам болон Бөхөгийн голын гүүрийг бүрэн засварлаж дуусжээ
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улсын чанартай авто зам, замын байгууламжид үүссэн эвдрэлийг сэргээн засварлаж байна. Тухайлбал, Улаанбаатар-Чойр чиглэлийн А0101 дугаартай авто замд 2020 оны зургадугаар сарын 21-ний өдөр орсон аадар борооны улмаас 160-102 дахь километр, 132 дахь километрт зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан, хөвөө эвдэрсэн байсныг уг авто замыг хариуцагч “Налайх АЗЗА” ТӨХК 100 хувь засварлаж дуусгажээ. …
-
3 August
Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд бага оврын онгоц нисгэнэ
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ /2020.07.30/ Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, боловсруулсан “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа талаар танилцуулав. Тухайлбал “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх …
-
3 August
Мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженер бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Япон Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас манай улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй дэд бүтцийн болон JDS тэтгэлэгт хөтөлбөр, КООСЕН хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлыг сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын эхэнд онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ. Сайд Л.Цэдэвсүрэн …
-
3 August
А. Амбасэлмаа: Наймдугаар сарын 2-ны өдөр 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “ Наймдугаар сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Дээрх шинжилгээнд:-Долдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ -Aфганистан улсаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ -ХӨСҮТ-д тусгаарлагдаж …
-
3 August
15 тоосгон гарааш, гурван төмөр чингэлгийг албадан буулгаж газар чөлөөллөө
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар газрын зөрчил арилах захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэд болон 136 цэцэрлэгээс удаа дараа ирүүлсэн гомдлын дагуу 22Б байрны зүүн талд байрлах 15 тоосгон гарааш, гурван төмөр чингэлгийг албадан буулгаж газар чөлөөллөө. Тус хороо нь барилгажилт ихтэй, хүн ам шигүү суурьшсан, хүүхэд тоглох, хөгшид нарлаад суух нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж байхгүй. Хорооллын дунд …
-
3 August
Ашигтай ажилласан нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд 368.8 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдсан билээ. Уг хуралдаанаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 32 үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулснаас нийслэлийн төсвийн санхүүжилттэй 15 төсөвт үйлдвэрийн газар , өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүждэг 17 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байна. Үүнээс 15 үйлдвэрийн газрын …
-
3 August
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, цаашдын хөгжилд нь нөлөө үзүүлдэг салбар бол яах аргагүй эрүүл мэндийн салбар. Тэдэнд чанар, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатайгаас гадна тухайн хүний хөгжлийн бэрхшээлээс хамаарч нэмэлт хэрэгцээ шаардлага гарч байдаг. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд …
-
3 August
14 удаагийн тусгай нислэгээр 3500 орчим иргэнээ татан авна
Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэн 3500 орчим иргэнээ татан авна. Энэ дагуу 08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна. 08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар 08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар 08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар 08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар 08 дугаар сарын 10-нд …
-
3 August
А.Ариунзаяа: Халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал нийгмийн халамж, даатгалын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийг дэмжих төслийн 1-р шат саяхан хэрэгжиж дууссан. Хоёрдугаар шатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэхээр хоёр талын …
-
3 August
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц наймдугаар сарын 1-ны өдөр 17:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирлээ. Үүнд, хөгжлийн бэрхшээл 1, өндөр настан-асран хамгаалагчтай 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүл 38, жирэмсэн 20, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 131 иргэн. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Мичид, Намуун, Зүчи, Боржигон зочид буудалд 21 …
-
1 August
БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ наймдугаар сард нийт 14 удаагийн нислэгээр 3500 орчим иргэнээ татан авахаар болсон. Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус онгоцоор 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
-
1 August
Д.Нямхүү: Өнөөдөр таван хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжиж байна
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторит 306 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Үүнийг задалж хэлбэл, долдугаар сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн сорьцод коронавирус илрээгүй байна. Өнөөдөр сайн мэдээтэй. Таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч …
July, 2020
-
31 July
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Элчин сайд Чай Веньруйг хүлээн авч уулзлаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ЦАЙ ВЭНЬРУЙ-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд ЦАЙ ВЭНЬРУЙ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлийг их хурлын гишүүнээр дахин сонгогдож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрээр манай хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын найрсаг харилцаа хамтын ажиллагааг улам …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл