Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна. Өнөөдөр “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нэг өдрийн цалингаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандивлалаа. “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон “Дэлхий нийтээр тархаад байгаа халдвараас …
Tag Archives: нийгэм
March, 2020
-
4 March
3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй
Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү !!! Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn …
-
4 March
Налайх дүүргийн боловсролын байгууллагаас 2000 ширхэг амны хаалт хийж дүүрэгтээ хүлээлгэн өглөө
Ковид-19 халдварын улмаас амны хаалт дутагдагдалтай байгаа энэ үед Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд амны хаалтыг дотооддоо үйлдвэрлэн, дүүргийн Онцгой комисст хандивлаж байна.Өнөөдөр Налайх дүүргийн Боловсролын байгууллага, сургууль цэцэрлэгээс 2000 ширхэг амны хаалт хийснийг Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Тунгалаг нар дүүргийн Онцгой комиссын дарга Ч.Раднаабазарт хүлээлгэн өглөө. Мөн 23 дугаар цэцэрлэгийн …
-
4 March
К.Олимпиад: Драгон төвийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэхээр судалж байгаа
Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн А/151 дүгээр тушаалаар зөвшөөрөлгүй ил задгай талбайд автомашины худалдаа эрхэлсэн зарим компанийн үйл ажиллагааг таслан зогсоож, газрыг нь чөлөөлүүлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор Авто худалдааны цогцолбор буюу “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн гүйцэтгэх захирал К.Олимпиадаас зарим зүйлийг тодрууллаа. – Да хүрээ захын ойролцоо зөвшөөрөлгүйгээр ил задгай автомашины худалдаа эрхэлж буй хэчнээн аж ахуйн нэгж …
-
4 March
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна. 2020 оны 03 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Баян-өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний …
-
3 March
УОК-т Барилга, хот байгуулалтын салбарын ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлалаа
Шинэ төрлийн коронавирус буюу Сovid-19 халдварт өвчинтэй тэмцэж байгаа мэргэжлийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдэнд урам зориг өгөх зорилгоор Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан салбарынхандаа хандаж Улсын онцгой комисст нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргасан юм. Энэхүү уриалгын дагуу: -Барилга, хот байгуулалтын яам, -Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, -Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ, -Төрийн орон сууцны корпораци ТӨХХК, -Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, -Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн …
-
3 March
“Асралын аян”-д 1000 лам нэгдэж, 10 сая төгрөг Улсын онцгой комисст хандивлалаа
Шинэ коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй өнөөдрийг хүртэл тогтоон барьж, монголчуудын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулан “Магнай трейд” ХХК-аас 10 сая төгрөгийн шатахууны талон, Баянзүрх дүүргийн Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, ажилчид нэг сарын унааны мөнгө болох 2 сая төгрөгийг өнөөдөр гардуулан …
-
3 March
Нийслэлийн найман байршилд дугуйн зам нэмж байгуулна
Улаанбаатар хотод 2020 онд хэрэгжүүлэх дугуйн зам байгуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар хуралдлаа. Одоогийн байдлаар нийслэл хот 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ. Байршлын хувьд Таван шараас-Саппоро, Саппоро-Баянбүрдийн уулзвар, Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж, МУБИС-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл, Туул голын арын …
-
3 March
Иргэдийн газрыг орон сууцаар чөлөөлсөн байршлуудад Ногоон орон сууцны хотхон байгуулна
Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм. Нийслэлийн бүтээн …
-
3 March
Голомт банкны хамт олон ХӨСҮТ-д 100 сая төгрөгийн мөнгөн хандив өргөлөө
Шинэ коронавирус (COVID-19)-ийн халдвар дэлхийн 70 гаруй орныг хамраад байгаа энэ үед Монгол Улс халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Засгийн газар, ЭМЯ, Улсын онцгой комисс цаг алдалгүй арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжин ажиллаж байгаа билээ. Өдрөөс өдөрт тархалт нь нэмэгдэж байгаа энэхүү халдварт вирусийн эсрэг цаг наргүй ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тэргүүн …
-
3 March
Ч.Өсөхбаяр: Шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 163 байгууллагад хяналт шалгалт хийлээ
Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч Ч.Өсөхбаяраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гадаадын иргэдийн хяналт шалгалттай холбоотой асуудлаар тодруулга авлаа. Гадаадын иргэн, харьяатын газраас коронавирусийн эрсдлээс сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ? Манай урд хөршийн Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол илэрснээс хойш Монгол Улсын төр засаг болон төрийн холбогдох байгууллагуудаас уг вирусийн халдвараас …
-
3 March
МХЕГ: Эрсдэлтэй бүсээс ирсэн 22 зорчигчийг тусгаарлалаа
Өнөөдөр өглөөний /2020.03.03/ Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, 7 хүнийг ХӨСҮТ, 9 хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгөв. Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр ирсэн 6 зорчигчийг тусгаарлалаа. Тэдний 5 нь Монгол улсын, нэг нь Япон улсын иргэн байна. Халдварт өвчний дэгдэлт өндөр бүс нутаг буюу БНСУ, Япон, Италиас дамжин ирсэн тул …
-
3 March
МҮОНРТ-ийн хамт олон цалингаасаа 20 сая төгрөг цуглуулан УОК-т хандивлалаа
Дэлхий нийтийг түгшээж, олон зуун хүний амь насыг авч одсон шинэ коронавирус буюу COVID-19 халдвараас хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдадаа зориулж Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олон 20 сая төгрөг хандивлалаа. Оюуны өмчийг дээдлэгч МҮОНРТ өнгөрсөн сар гаруйн хугацаанд МҮОНР-ийн эфир, МҮОНТ-ийн 1-р суваг, Монголын мэдээ суваг, MNB Спорт суваг, MNB World суваг болон MNB.mn сайтаар иргэдийг коронавирусний …
-
3 March
Ө.Азбаяр, Ө.Азбилэг хөвгүүдэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон гэр бэлэглэлээ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат ах дүү Ө.Азбаяр, Ө.Азбилэг нарт иж бүрэн тавилга бүхий өргөө цагаан гэрийг шинийн наймны Билэгт сайн өдөр барьж бэлэглэлээ. 2019 оны шилдгээр шалгарсан салбарын хамт олон уг ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн бөгөөд хоёр хүүгийн талийгаач ээж нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д ажиллаж байсан юм. Бөхийн спортоор амжилттай хичээллэж байгаа мундаг хөвгүүдийг өвөө эмээ …
-
3 March
Баруунтурууны товчооны гарах хэсгээр гурван цагийн дотор 200 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрчээ
Өнөөдөр өглөөний 06:00 цагаас хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээгээд байна. Нийслэл болон орон нутгийн орох, гарах бүх товчоод дээр Мэргэжлийн хяналт, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Орж, гарч буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авч, биеийн халууныг хэмжиж байна. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Баруунтурууны товчооны гарах хэсэгт ажиллаж буй …