Tag Archives: нийгэм

July, 2020

  • 16 July

    Хөдөө аж ахуйн яамны урд замын нэгдүгээр эгнээг хаалаа

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө гудамж Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж шугам засварын ажил хийж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, замын хөдөлгөөндөө дүрмээрээ, сахилгатай оролцохыг анхааруулж байна. Нарны зам болон хойд талаараа Их тойруугийн замыг сонгож хөдөлгөөндөө оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

  • 16 July

    COVID-19:Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмж

    Эрүүл мэндийн яамнаас гаргасан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмжийг хүргэж байна. • Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх• Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх• Маск, тусгай амны хаалт зүүх• Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах• Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх• Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах• Хоол бэлтгэх …

  • 16 July

    Цагдаагийн дэслэгч Х.Баднаажононд иргэдээс талархал ирүүлжээ

    Улсын их баяр наадмын дааганы уралдаанд 7-д хурдалж явсан морины хүүхэд унахад Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон уралдаанч хүүхдийг яаралтай тосч аван эмнэлгийн ажилтнуудад хүргэж өгсөн байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, хэв журмыг сахиулахад үүргээ нэр төртэй биелүүлсэн гаргасан цагдаагийн дэслэгч Х.Баднаажононд иргэдээс талархал ирүүлжээ.

  • 16 July

    БЗД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35-р анги биеийн тамирын талбайтай боллоо

    НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан  тусгай хэрэглэл бүхий биеийн тамирын талбайтай боллоо. Энэхүү талбай нь гараар дамжих саад, хонгилыг гатлах саад, саадтай байгууламж, давах саад зэргээр тоноглогдсон юм. Ингэснээр алба хаагчид биеийн тамирын талбайдаа бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэх хийх боломжтой болж байна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн …

  • 16 July

    Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

    Энэ сарын 11-15-ний өдрүүдэд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 13 улсын /ахлах/ байцаагч нар “Хархорин”, “Хороолол”, “Барс 1” худалдааны төв болон 3, 14, 15, 17, 18, 20 дугаар хороодод байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай хүнсний худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Хяналт шалгалтаар 14, 15 дугаар хороодод байрлах Итали зайрмаг ХХК, Ичиго зайрмагны түц 2, Сүүн зайрмаг 2, …

  • 16 July

    Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр  өнөөдөр буюу 16-нд  төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг,  говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Баяр наадмын амралтын өдрүүд дуусч байгаа ч амралт зугаалгын улирал үргэлжилж хөдөө …

  • 16 July

    Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаа нар дөрвөн хүүхдийн амь насыг аварчээ

    Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон рашаан сувиллын газар энэ жил нуураа цэвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр зогсоож амарсантай холбоотойгоор иргэд аялагчид Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг зорих болсон аж. Тэгвэл долдугаар сарын 14-ний өдрийн өглөөний 09 цаг 30 минутад иргэнээс “манай 4 хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсэгт өгчээ. Эрдэнэт …

  • 16 July

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 167 иргэн эх орондоо ирлээ

     Сөүл-Улаанбаатар чиглэлийн  хоёрдахь тусгай үүргийн транзит онгоц өчигдөр 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.   Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирж байна.  Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм. …

  • 15 July

    Д.Нямхүү: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрлээ

    Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө.  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны долоодугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори, Зооноз өвчин судлалын лабораторит нийт 408 хүний сорьцод шинжилгээ хийхэд 390 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчид юм.  …

  • 13 July

    Улсын аварга П.Бүрэнтөгсөд NISSAN PATROL Y62 автомашин гардууллаа

    Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсөд өнөөдөр “Моннис моторс” компани Nissan Patrol Y62 автомашиныг гардуулан өглөө. Энэхүү үйл ажиллагаанд НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, нийслэлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, “Увс нуур” бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбат, “Моннис Моторс” компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар, …

  • 13 July

    Улсын аварга П.Бүрэнтөгс түрүү бөхийн нэрэмжит “ТОЁОТА HIACE” машиныг НЭМГ-т гардууллаа

    Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж буй “Тоёота мотор корпорац”-иас хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “HIACE” автомашиныг өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэж өглөө. Энэхүү  арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо …

  • 13 July

    Афганистанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хилийн чанадаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг үргэлжилсээр байна. Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай нислэг өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 21.50 цагт газардлаа. Тус онгоцоор 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 12 July

    Х.Баттулга: Монгол орон даяар эрийн гурван наадмаа үзэж баясан ард олноороо нэгэн зэрэг наадлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ: “Наадамчин олон монголчууд аа, Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа, Өвгөд дээдэс минь тулгар төр байгуулагдсан цаг үеэс эхлэн эрийн гурван наадмаа алгасалгүй хийж ирсэн уламжлалыг …

  • 12 July

    П.Бүрэнтөгс “Улсын аварга” цол хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд “Улсын аварга” цол олголоо. “Улсын аварга цол олгох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир …

  • 12 July

    Үндэсний сурын харвааны тэмцээнд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо. “Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга харваачдад Монгол Улсын цолны үнэмлэх, …