Tag Archives: нийгэм

July, 2020

  • 8 July

    Өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ

     Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:00 цагт Улаанбаатараас хөөрлөө.  Тус нислэгээр 258 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 8 July

    Баярын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэнэ гэж заасанчлан улс орон даяар тав хоног амардаг.  Эдгээр амралтын өдөр томоохон сүлжээ дэлгүүрүүд болон худалдааны төвүүд ямар цагийн хуваариар ажиллах тухай мэдээллийг хүргэе.  Энэ жил “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ” зэрэг худалдааны төв наадмын өдрүүдэд …

  • 8 July

    Н.Номтойбаярт таван жил, таван сар хорих ял оноов

    Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Алтансувдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдууллаа.  Гэм буруугийн шүүх хуралдаанаас  УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт таван жил таван сарын хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хассан шийдвэр гаргалаа.  Түүнчлэн Б.Нямдаваад гурав, Б.Шижиржаргалд …

  • 8 July

    Ж.Батбаясгалан: Бид хаана хаанаа хариуцлагатай байж аюулгүй хотыг бий болгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Чингүнжавын гудамжны авто замын эвдрэл гэмтэл болон Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдлыг газар дээр нь ажиллан шалгаж, холбогдох албан тушаалтнуудад үерийн даланг яаралтай сэргээн завсарлах үүрэг чиглэлийг өглөө. Үерийн усны улмаас автозам, гудамж талбай усанд …

  • 7 July

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлш нөөцлөлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.  Хуралдаанд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлтийн ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаварын хүрээнд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах,  дүүрэг …

  • 7 July

    Эвдэрсэн замуудын шалтгаан нөхцлийг тогтоож, зөрчил гаргагчдад хариуцлага тооцохыг үүрэг болголоо

    Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.  Хуралдааны эхэнд сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас ус зайлуулах байгууламжид үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хот орчимд усны түвшин  10 см нэмэгдэж, олон жилийн дунджаас давсан байдалтай байна. 2020 оны долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд орсон борооны үеэр …

  • 7 July

    Мисс А.Баярцэцэг “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд нэгдлээ

    Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн  боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг  зургадугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. “Хогоор бүү хорло” аяны хугацаанд энгийн, аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын тухай мэдээллийг олон нийтэд өгч, байгалиа …

  • 7 July

    Ч.Чинбат: Сонгуулийн үеэр 1125 гомдол, мэдээлэл ирүүлснээс 850 гаруйг нь шийдвэрлээд байна

    ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбаттай сонгуулийн явцад гарсан хэрэг, зөрчлийн талаар ярилцлаа. -Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хэчнээн өргөдөл, гомдол цагдаагийн байгууллагад ирүүлсэн бол. Тэдгээрээс хэдийг нь шийдвэрлээд байна вэ? -Ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй …

  • 7 July

    ДЭМБ-аас амны хаалт, оношлуур, тоног төхөөрөмжийг ЭМЯ-д гардуулан өглөө

    КОВИД-19 халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зориулж НҮБ-ын суурин зохицуулагч ноён Мишра Тапан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Сергей Диордица нар ЭМЯ-нд шаардлагатай хамгаалах хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг гардуулж өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ коронавируст халдвар нь дэлхийн 7 сая 700 мянга гаруй хүнийг хамраад байгаа энэ үед манай улс халдварыг дотооддоо алдахгүй байх бүхий л арга хэмжээг тууштай, …

  • 7 July

    БНСУ-аас 172 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 13.00 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 172 иргэн ирж байгаа бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 90, өндөр настан, асран хамгаалагчтай 17, хөгжлийн бэрхшээлтэй 3, жирэмсэн 2, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46 иргэн байна Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Ориентал”, …

  • 7 July

    Хан-Уул дүүргийн Онцгой комисс онлайнаар шуурхай хуралдлаа

    Цаг уурын мэдээллээр ойрын өдрүүдэд аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, олон нийтэд болзошгүй үер, уснаас урьдчилан сэргийлэх, хороодын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдалтай танилцах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаар ахлуулсан дүүргийн Онцгой комисс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагт онлайнаар шуурхай хуралдлаа. Хурлаар дүүргийн Онцгой комиссын гишүүд, 21 хорооны Засаг дарга …

  • 7 July

    Тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлснээр усны нөөц сэргэж, түвшин нь нэмэгджээ

    Суурьшлын бүс тэлж, тэр хэмжээгээр ой, усны сан хомсдох эрсдэл нүүрлээд байгааг Нийслэлийн Байгаль орчны газраас судалсан байдаг. Мөн ой, усан сан бүхий хэсэгт газар олгох, иргэд хууль бусаар газар эзэмших зөрчил их байгаа аж. Тиймээс Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн ногоон бүсийг хамгаалах чиглэлээр үе шаттай ажил зохион байгуулж буй. Тухайлбал, 2019 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт голын хөндийн Бага Шар …

  • 7 July

    Д.Нямхүү:Алтанбулаг боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 6-нд дөрвөн лабораторид 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд 752 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг, боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжиж байна” гэлээ.

  • 7 July

    Нийслэлийн Аврах 105-р анги “Сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээний өрөө”-тэй боллоо

    НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон “Сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээний өрөө”-тэй боллоо. Тус өрөөг “Доече вэллэ” ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд засварлан, тохижуулсан байна. Ингэснээр алба хаагчид гамшиг, ослын өмнөх болон дараах сэтгэлзүйгээ бэлтгэх, ажлын ачааллаа тайлах боломж бүрдэж байгаа юм гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.

  • 7 July

    Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл явагдаж байна

    Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар 2020 оны 06 дугаар сарын 29-өөс урьдчилан бүртгэж эхэлсэн. Үндэсний баяр наадам болон дүүргүүдийн баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг дүүрэг бүрд цахим системээр бүртгэж байна.  Үндэсний их баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 09-22 цагийн хооронд бүртгэнэ. Уралдаанч хүүхэд нь: …