Tag Archives: нийгэм

April, 2019

  • 2 April

    Төмөр замын засварчин ачааны гал тэргэнд мөргүүлж ,амь насаа алджээ

    Төмөр замын салбарт дахиад л осол гарчээ. Тодруулбал, өнөө өглөө 10.30 цагт Хонхор өртөөний ТЗМ 426 дугаар замын 2 дахь километрт төмөр замын зам засварчингаар ажилладаг 25 настай эрэгтэй ачааны галт тэргэнд мөргүүлж амь насаа алджээ. Одоогоор хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар Төмөр замын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн очин хэргийн газар үзлэг, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

  • 2 April

    Энэ сард 4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар татвар төлнө

    Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж  байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, E-TAX.MTA.MN  цахим …

  • 2 April

    Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсооно

    Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм. Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг …

  • 2 April

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 02-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 8-р хороо Оюутны гудамж, 11-р хорооллын 10, 43, 48Б байрууд, МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэл, Боловсрол хөгжил, Боловсролын их сургуулиуд, 42-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 18-р хороо, Гүнтийн зуслан 11:00-18:00 цагт: 10, 12, 13, 14, 15-р …

  • 2 April

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны­ 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын …

  • 1 April

    Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэнг нээлээ

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид “Baikal Trade – 2019” Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалтын хүрээнд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулж буй Монгол, Оросын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцов. Нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улсын …

  • 1 April

    Мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэж тээвэрлэж байсан этгээдүүдийг илрүүлжээ

    Мансууруулах  төрлийн  ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсан хоёр этгээдийг өчигдөр орой Тээврийн цагдаагийн албанны  алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын нутгаас Тоёото Прүс маркийн тээврийн хэрэгслээр хоёр этгээд мансууруулах төрлийн төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсныг алба хаагчид илрүүлж, харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Хоёр этгээд мансууруулах төрлийн төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэхээс гадна өөрсдөө хэрэглэсэн …

  • 1 April

    Б.Батсүх: Бид майхантай суултаа хуулийн дагуу хийсэн

    Гэр хороолол хөдөлгөөнийхний өнгөрсөн баасан гаригаас эхлэн хийсэн суултыг цагдаагийн байгууллага албадан тараасан тухай тус хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “Бид Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлсэн. Нөгөө талаас төр иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. “Иргэд дуртай үедээ халуун усанд ордог больё”, “Бидний хашаа руу инженерийн шугам сүлжээ татаж өгөөч” гэх мэт өөрсдийнхөө амьдралыг ярьж л …

  • 1 April

    Цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амиа алджээ

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, хорих ангид ял эдэлж байсан ялтан амь насаа алдсан хэрэг 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Амиа алдсан 36 настай иргэн А нь гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач А нь онц хүнд …

  • 1 April

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн …

March, 2019

  • 29 March

    Б.Нэргүй: Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хамар хашааны хүүхдүүд байсан

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбогдсон хоёр иргэнийг эрүүдэн шүүсэн бичлэгийн хэсгийг өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд үзүүлсэн билээ. Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдсон гэгддэг талийгаач Б.Отгонбаатарын ах Б.Нэргүйн хамтаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн Б.Нэргүй дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр энэ үеэр “Манай дүүг цахилгаанаас үүдсэн галд 2006 онд шатаж амиа алдсан гэж өнөөдрийг …

  • 29 March

    Эмиратын “Dubai Cares” байгууллагаас дөрвөн цэцэрлэг барихад дэмжлэг үзүүлэхээр боллоо

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын “Dubai Cares” байгууллагын гүйцэтгэх захирал Тарик Аль-Гургтай уулзлаа. Ноён Тарик Аль-Гург уулзалтын эхэнд Монгол Улсын БСШУСЯ-тай боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Та бидний энэ уулзалт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон АНЭУ-ын Гадаад хэрэг олон улсын хамтын ажиллагааны сайд Рийм бинт Ибрахим нарын уулзалтаар …

  • 29 March

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үгийг гуйвуулж байна гэв

    Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж лхагва гаригт /2019.03.27/ цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр  С.Зоригийн амь насыг хэн хөнөөснийг гарцаагүй нотлох цорын ганц хүн бол С.Зориг өөрөө юм гэж хэлсэн билээ. Түүнийг хэлсэн үгийг  мушгин гуйвуулж байгаа тухай жиргэжээ. Тэрбээр “Залруулга хийе. Шулмын хөндийнхөн миний үгийн өөн дээр бүжиг хийгээд сүйд. Миний хэлэх …

  • 29 March

    БНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж, Монголын Төв намын хүсэлтийг буцаав

    Улсын Дээд шүүх өнөөдөр хоёр намын хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Бүгд Найрамдах Намаас ирүүлсэн дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Бага хурлаас намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаар Б.Жаргалсайханыг сонгосон үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн болон даргын …

  • 29 March

    “Эх оронч худалдан авалт- Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн болно

    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 59 дүгээр тогтоолоор 2019 ОНЫГ “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжилтийг зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад, дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалахыг үүрэг болгосон. Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах …