Дуучин Нара буюу М.Нарантуяа “Le miel de Nara” буюу “Мангир” нэртэй зөгийн балны шинэ брендээ энэ сарын 8-ний өдөр цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд зэрлэг цэцэгс, эмийн ургамлаас тоос хүртсэн зөгийн балаар тус брендийн бүтээгдэхүүнүүдээ хийж байгаа аж. Тэрбээр энэ талаараа “Танд хүрч буй энэхүү 450гр балыг гарган авахын тулд : 1150 гаруй ширхэг зөгийнүүд маань 180,200 …
Tag Archives: нийгэм
September, 2019
-
10 September
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны багачууд цэцэрлэгтэй боллоо
Нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэл хотод 30 сургууль, 73 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 15,500, цэцэрлэгийн хүчин чадлыг 12,255-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрт “сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 …
-
10 September
Ц.Элбэгдоржийг нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хүн гүтгэсэн гэх үндэслэлээр нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Ц.Элбэгдорж нь нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг өөрийнхөө засгийн газрыг унагахаар санал гаргасан гэх мэдээллийг түгээжээ. Улмаар дээрх мэдээллийг шалгуулахаар Н.Алтанхуяг шүүхэд хандаад байсан ба шүүхээс худал мэдээлэл түгээж, Н.Алтанхуягийн ажил …
-
9 September
Амралтын өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөг зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг зохион байгуулна. Уг өдөрлөгөөр гэрийн дулаалга, зуухны халаалт болон сайжруулсан …
-
9 September
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тогтсон байна. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын товыг олон нийтэд мэдээлж байна. Иргэний хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагаас …
-
9 September
БЗД: Эх орны хөрсөнд боловсорсон эрүүл хүнсээ худалдан авцгаая
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тариалан эрхлэгчдээ дэмжих, иргэдээ эх орны хөрсөнд ургасан эрүүл, хямд хүнсээр хангах зорилтын хүрээнд жил бүр үзэсгэлэн худалдааг Скай их дэлгүүрийн гадна талбайд зохион байгуулдаг билээ. Тус үзэсгэлэн худалдаа гарснаар 2018 онд 1000-1200 төгрөгөөр худалдаалж байсан төмсний үнийг 500 төгрөг болгож буулгасан бол энэ жил 1500 төгрөгөөр худалдаалж байсан төмсний үнийг мөн 2 …
-
9 September
Дэлхийн аварга П.Орхон энэ сард хуримаа хийнэ
Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар хуримын зар дуулгалаа. Хосууд энэ сарын 25-ны билэгт сайн өдөр хуримлах ажээ. Тэднийг “Алдар” спорт хорооноос төрсөн хосууд гэлцдэг билээ. Спортоос төрсөн хосуудын тоог нэгээр нэмж буй тэдэнд аз жаргал хүсье. П.Орхон “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж, Дэлхийн аварга болсон билээ.
-
9 September
Б.Мандухай: 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас шалгалт хийж, хар тамхи хэрэглэсэн болон биедээ хадгалж байсан этгээдүүдийг илрүүлсэн. Энэ шалгалтын талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайгаас тодрууллаа. –Энэ сарын 06-наас 07-нд шилжих шөнө явагдсан хяналт, шалгалтын талаар бичлэг олон нийтэд хүрээд байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг …
-
9 September
Тарваганы нойтон мах нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ
НЗД-ын 2019 оны А/772 дугаар захирамж, НМХГ-ын даргын А/46 дугаар тушаалын хүрээнд Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд хийгдэж буй хяналт шалгалтаар Хэнтий-УБ чиглэлд явж байсан пронтер маркийн ….УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тарваганы дөрвөн тулам тээвэрлэснийг илрүүллээ. Тарваганы түүхий тулмыг шинжлүүлэхээр Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлэн, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
-
9 September
“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуулийн техникийн болон онолын сургалтууд өнөөдөр эхэлнэ
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад тохиолддог, гамшиг, ослын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон алба хаагчдыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зорилгоор 2009 оноос хойш 8 дах удаагаа зохион байгуулах гэж байна. …
-
9 September
Эхнэрээ хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ
Есдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд нөхөр нь эхнэрийгээ хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тодруулбал, тухайн шөнө Ч.Баярсайхан гэгч нь согтуурсан үедээ эхнэрээ хоёр удаа хутгалж хөнөөгөөд зугтсан байдаг. Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан бол есдүгээр сарын 07-нд буюу өнгөрсөн бямба гарагт 13:30 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн …
-
9 September
Ард түмнээ жаргуулах гэж л үндсэн хууль оршин тогтнодог
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хурдтай хэлэлцэж, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өөр улс төр-эдийн засгийн ямар ч асуудал УИХ хэлэлцэхгүй гэж байгаа энэ өдрүүдэд иргэн хүний хувьд, судлаач эрдэмтний хувьд хэдэн санаа хэлэхгүй бол болохгүй болоод л үзэг цаасаа нийлүүллээ. Анхаарч уншина уу. Гурван зорилгоор л Үндсэн хуулиндаа гар хүрч байгаа гэж ойлгогдохоор ярилцаж хэлэлцэж байна. Энэ нь 1) Ард түмнийхээ аж амьдралыг эрс сайжруулах; …
-
9 September
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг “Алтан од” одонгоор шагнажээ
Монгол улс “Бээжин-2008” Олимпийн наадмаас Алтан медаль хүртсэний 11 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор УИХ-ын гишүүн, Б.Наранхүү шагнагдлаа. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар гардуулж, баяр хүргэв. МҮОХ-ны “Анхны алтан түнш” байгууллага болох Дүнжингарав ХХК нь “Бээжин-2008” …
-
9 September
“Намрын ногоон өдрүүд 2019” үзэсгэлэн нээгджээ
Эх орны хөрсөнд тарьж ургуулсан, элдвийн химийн бордоогүй эко хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа Нийслэлд гарч эхэлсэн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн “Намрын ногоон өдрүүд-20193 үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ Барилгачдын төв талбайд өчигдөр нээлтээ хийжээ. Элдэв төрлийн химийн бордоогүй эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа энэ сарын 27 хүртэл үргэлжлэх юм байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын …
-
9 September
Шөнийн цэнгээний газарт шалгалт хийхэд 24 иргэнээс хар тамхи илрүүлжээ
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 6- 7-нд шилжих шөнө цэнгээний газруудаар гэнэтийн шалгалт хийжээ. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүргийн шөнийн цэнгээний газруудад шалгалт хийж 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалсан нь тогтоогдсон байна. Хэрэглэсэн иргэд дунд Герман улсын хоёр иргэн байсан бөгөөд 21-41 насны иргэд ч байжээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл