Tag Archives: нийгэм

March, 2019

  • 25 March

    “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс ерөнхий прокурорын газрыг хуулийн хүрээнд ил тод ажиллахыг шаардлаа

    Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс Улсын Ерөнхий Прокурорын газарт шаардлага хүргүүллээ.  Тус хөдөлгөөнөөс мэдээлэхдээ “Өнөөдөр Монгол улсад тулгамдсан хамгийн том асуудал бол авлига албан тушаалын гэмт хэргүүд. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хуулийн байгууллагын манлайлал хамгийн чухал. Өнөөдрийн байдлаар АТГазар сар бүрийн 25-нд өөрсдийн явуулж буй үйл ажиллагаатай холбоотой олон нийтэд мэдээлэл хийдэг, Шүүхийн байгууллагын шийдвэр shuuk.mn сайт дээр нээлттэй тавигддаг, ЦЕГазар нийгэмд үүссэн …

  • 25 March

    Х.Баттулга: Тусгай олимпын тэмцээн, уралдаанд оролцогчдод төр, засгаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байх ёстой

    Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадам энэ сарын 8-22-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм. Монгол Улсаас энэ олимпт 28 тамирчин оролцож 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай иржээ. Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадамд оролцсон Монголын баг, тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзсан …

  • 25 March

    БНСУ-ын Ерөнхий сайд өнөөдөр орой Улаанбаатарт газардана

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрбээр өнөөдөр орой 21:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм байна. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлана. …

  • 25 March

    Эрдэнэсийн арал-1

    БНМАУ-ын үед Монгол оронд барьж байгуулсан олон зуун үйлдвэрээс хамгийн том бөгөөд бие даах чадвартай нь “Эрдэнэт” байсан юм. Үүний учир нь цэвэр экспортод чиглэсэн гадаад зах зээлтэй холбогдсонд байв. Зөвхөн дотоод зах зээлээ хангахад чиглэсэн бүтээмж багатай, хоцрогдсон үйлдвэрүүд БНМАУ-тай хамт Ардчилсан хүчнийхний харалган бодлогод өртөн сүйрч байхад “Эрдэнэт” ганцаараа ”Эрдэнэсийн арал” мэт итгэлтэй оршин тогтносоор байлаа. Өмч хувьчлал, …

  • 25 March

    НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 13-наас өмнө бүртгүүлээрэй

    НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг  дөрөвдүгээр сарын 14-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой …

  • 25 March

    Айлчлалтай холбоотой дараах замуудыг түр хугацаагаар хаана

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр тус албанаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлах тул иргэд гардаг цагаасаа 10-15 минутын өмнө гарах, цагаа зөв тооцоолох зэргээр …

  • 25 March

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 20. Сумъяа гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Шороо Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр …

  • 23 March

    Е.Сагсай нэр төрд халдсан хэргээр шүүхэд хандахаар болжээ

    МАХН-ын дарга Н.Энхбаяр, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан мэдээлэл хийж прокурор Е.Сагсайтай холбоотой бичлэгийг дэлгэхээ мэдэгдсэн билээ. Улмаар нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан Е.Сагсай прокурортой хогбогдох бичлэгийг олон нийтэд үзүүлсэн билээ. Тэгвэл прокурор Е.Сагсай нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр шүүхэд хандахаар болсон байна. Мөн тэрээр ирэх даваа гарагт Э.Эрдэнэжамъяан нарын дэлгэсэн бичлэгтэй холбоотой тайлбарыг өгөх юм байна.

  • 22 March

    Шүүгч М.Батсуурь, Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч, АТГ-т хандлаа

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж,  Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нарт хандлаа. УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны хоёрдугаар …

  • 22 March

    Эрдэнэтийн ДЦС-ыг өргөтгөх ажил эхэллээ

    “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” СС-50 35МВт-ын турбингенератороор өргөтгөх ажлын шав тавих ёслол өнөөдөр /2019.03.22/ боллоо. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өнөөдөр эхлүүлж байгаа бүтээн байгуулалт Монгол Улсын төдийгүй Эрдэнэтийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол маш том станц байх болно. Төслөө хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй. БНХАУ-ын 1.2 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа энэ …

  • 22 March

    С.Сүх-Очир: Нийгмийн хөгжилд сайн дурынхны хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг дэмжих зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээсэн тухайгаа зарласан. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой ярилцсныг хүргэж байна. – Саяхан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн …

  • 22 March

    Ө.Энхтүвшин:Яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэхийг прокурор зөвшөөрөөгүй

    Засгийн газар өнөөдөр С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор  ээлжит бусаар хуралдсан юм. Ээлжит бус хуралдаан дууссаны дараа Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодруулахад “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар л мэдээлэл солилцлоо. Ц.Нямдорж сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар хуралдаанд мэдээлэл өгсөн. Ялангуяа яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс …

  • 22 March

    УИХ-ын дарга Казах иргэдийн төлөөлөлтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Наурызын баярыг тохиолдуулан казах түмний төлөөллийг хүндэтгэн хүлээж авч, Монголынхоо нийт казах иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол Улсын төр, засаг энэ өдрийг казах түмний өв соёлыг хадгалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүндэтгэн эрхэмлэх, үйл бүтээлээ дүгнэн цэгнэх, хөгжил дэвшлийн ирээдүйг угтан тодорхойлох утгаар тэмдэглэсээр ирсэн билээ. Баярын өдрийг тохиолдуулан хөдөлмөр зүтгэл, бүтээн байгуулалтын бахархалт түүхийг …

  • 22 March

    “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно

    БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар хуралдаанаас “Улсын бүх чулуун нүүрсний үйлдвэр ба алтны уурхайг эрхлэн удирдах хийгээд, түүнчлэн үйлдвэрийн төрөл бүрийн  ашигт малтмалын түүхий эд болон түлш ба бусад ашигт малтмалуудыг тэмтрэн эрж олох ба ашиглах ажлыг эрхлэн явуулж, уурхай ба ашигт малтмалын трестийг үйлдвэр ба барилгын яамны харьяанд бие даасан аж ахуйн тооцоотойгоор зохион байгуулсугай“ …

  • 22 March

    Г.Нэргүй: Иргэд гамшгийн ямар ч үед бэлтгэлтэй байх хэрэгтэй

    Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж буй нь эрдэмтдийн санааг зовоосон асуудлын нэг болоод байна. Ялангуяа манай хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хот газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа. -Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай …