ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИНЫ МОНГОЛ УЛСАД ХИЙХ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР 9 дүгээр сарын 3, Мягмар гараг 14.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийнэ /Төрийн ордны хуралдааны “А” танхимд/ бүх хэвлэл 14.55 Албан ёсны хэлэлцээ өндөрлөнө 15.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар …
Tag Archives: нийгэм
September, 2019
-
3 September
Г.Занданшатар: Дипломын төлөө бус өөрийгөө хөгжүүлж, сурч, мэдэхийн төлөө хичээгээрэй
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.09.02) Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. МУИС нь энэ жил 77 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байгаа бөгөөд нийт 7 бүрэлдэхүүн сургууль, нэг ахлах сургууль, 20 хүрээлэнтэй, 20 мянга гаруй оюутантайгаар 2019-2020 оны хичээлийн жилээ …
-
3 September
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн өнөөдөр болно
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг маргааш буюу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж. Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм байна.
-
3 September
Цагдаагийн бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдалд ажиллаж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр оройн 23.50 цагийн үед Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан. Түүнийг ирэх үеэр Цагдаагийн Ерөнхий газар олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалт авсан байна. Аль улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд албаныхан айлчлал хийж ирсэн ч тухайн зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдалд ажилладаг. Айлчлалын өмнөх өдрүүдэд …
-
3 September
Сургууль, цэцэрлэг орчмын замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Нийслэлийн Баянзүрх дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн /2019.09.02/ боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Т.Баясах удирдан явуулсан бөгөөд зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Нийтлэг үйлчилгээний газрын удирдлагууд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм. Зөвлөгөөний эхэнд дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Батжавхлан өнгөрсөн шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бол дүүрэг …
-
3 September
“Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, баримтат киноны нээлт боллоо
Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан МҮОНРТ, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн “Халхын голд байгуулсан гавьяа” нэртэй дөрвөн цуврал баримтат киноны нээлт өчигдөр “Зайсан Хилл” цогцолборт боллоо. ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны форум өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан. Энэ үеэр Халхын голын түүхэн …
-
3 September
Оройтож орсон борооны улмаас тарианы болц гүйцээгүй байна
Төв аймгийн Эрдэнэсант сумын хувьд 10470 га-д үр тариа тарьжээ. Тарианы болц 10-аад хоногоор хожимдож байгааг тариаланчид хэлж байна. Тус сумын хувьд энэ жил га-аас 15 центр ургац авахаар төлөвлөж байгаа юм. ХХААХҮ-ийн сайдын газар тариалангийн бүс нутагт ажилласан мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. 2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д …
-
3 September
Өнөөдөр нийслэлийн замыг хэсэгчилэн хаана
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр албан ёсны айлчлал хийж байгаа. Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн авто замуудыг өнөөдөр хэсэгчилж хаахаар болсон талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчины гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчилж бүрэн хаана. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн авторадио 96.3 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр …
-
3 September
Сүхбаатарын талбай руу харсан цонх салхивчаа нээхгүй байхыг анхаарууллаа
Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан, Төрийн тусгай хамгаалалтын газраас талбайн ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагууд мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлд, “Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төрийн тэргүүнийг угтах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 09 дүгээр сарын 03-ны өдөр болохтой холбогдуулан төрийн тусгай хамгаалалт зохион байгуулагдах тул аюулгүй байдлыг хангах, …
-
3 September
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд хүрэлцэн ирлээ
ОХУ-ын Ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн Олег Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин нар багтсан байна. Айлчлалын хүрээнд: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.09.03/ …
-
2 September
“А” болон “S” ангиллын визийн зөвшөөрлийг гадаадын иргэнд цахимаар олгоно
Гадаадын иргэн, харьяатын газраас зарим үйлчилгээг цахимжуулж, олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин “J”, бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг өнгөрөгч тавдугаар сараас нэвтрүүлж эхэлсэн юм. Энэ удаад албан хэргээр “А” ангилал, ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэний “S” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар хүлээн авахаар болжээ. …
-
2 September
“Хоггүй цэвэрхэн Монгол” аянд төр, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл нэгдсээр байна
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Хоггүй цэвэрхэн Монгол” аяныг 2019 оны наймдугаар сарын 1-нээс 2020 оны зургадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Аяны хүрээнд Хог хаягдлын тухай хууль, хог хаягдлыг ангилах, урамшуулал, хариуцлагын системийг шат шатны засаг захиргааны байгууллагууд, иргэдэд таниулан сурталчлах юм. Мөн 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа газруудын …
-
2 September
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн болно
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг маргааш буюуу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж. Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм …
-
2 September
Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх 100 хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ
Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт олгох зорилгоор байгууллагынхаа дэргэдэх хүүхдийн цэцэрлэг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын “Б” байранд үйл ажиллагаа явуулж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх гадаадын иргэнийг саатуулах байрыг нүүлгэн шилжүүлж, дунд, ахлах, бэлтгэл 3 бүлэгт 75-100 хүүхэд хүлээн …
-
2 September
ГХ-ны сайд Д. Цогтбаатар “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов
Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцлоо. Үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран зохион байгуулж, 50 гаруй ховор нандин гэрэл зураг дэлгэжээ. Тухайлбал, МОНЦАМЭ агентлагийн архивт хадгалж буй “Дайсны байлдааны нисэх онгоц сөнөсөн газар дээр”, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл