Tag Archives: нийгэм

September, 2019

  • 5 September

    Дэрвэгэр жиргэрүү түүж бэлтгэсэн иргэдийг шалгаж байна

    Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран Чойбалсан, Чулуунхороот сумдын нутагт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьжээ. Шалгалтаар Чойбалсан суманд үйл ажиллагаа явуулж буй хайлуур жоншны “Нью нимон майнинг” ХХК нь газар, ус ашиглах гэрээ, хог хаягдлын гэрээ зэргийг хийлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, “Буул Бл” ХХК хайгуулын өрөмдлөг хийхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүйгээр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байсан зөрчил илрүүлж, …

  • 5 September

    Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

    Хамтран амьдрагчаа хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд хүн нас барсан байна гэсэн дуудлага 9 дүгээр сарын 4-ний 04:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээр очиход 40 настай эмэгтэйг хамтран амьдрагч гэгч 53 настай, Б гэгч этгээд амь насыг нь хороогоод, зугтсан …

  • 5 September

    Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын хөдөлгөөнийг сарын 16-нд нээнэ

    Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөрбетон гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд нээнэ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газар мэдээллээ. Тус гүүрэн гарцыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд барьж байгаа юм. Нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” …

  • 5 September

    БОАЖЯ-ны харьяа газрууд “Mitsubishi L200” загварын машинтай боллоо

    БОАЖЯ-наас Цаг уур орчны шинжилгээний газар, 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв, алслагдсан аймгуудын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст “Mitsubishi L200” загварын автомашинуудыг парк шинэчлэлийн хүрээнд олголоо. Сайд Н.Цэрэнбат нээлтийн үгэндээ энэхүү автомашины парк шинэчлэл нь цаг уурчид болон байгаль хамгаалагчид, байгалийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажлын нөхцөлийг …

  • 5 September

    Зүүнбаянгийн цэргийн ангид амиа алдсан байлдагчид холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

    Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч А өнгөрсөн нэгдүгээр сард амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийг сануулахад, Эрдэнэт хотоос тус ангид татагдсан 19 настай байлдагч А нь биедээ их хэмжээний хөхөрч няцарсан сорвитой амиа алдсан байдаг. Түүний нас барсан шалтгаан, гэм буруутныг тогтоох шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр товлогдсон ч …

  • 5 September

    Дуучин Ч. Уранхолбоо энэ сард хуримаа хийнэ

    “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо энэ сар хуримаа хийхээр болжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн хөтлөн явуулдаг “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогоороо дамжуулан мэдээллээ. Дуучин Ч. Уранхолбоогийн хувьд Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон билээ. Хос хуримын бөгжөө захиалж, даашинзаа бэлдсэн бөгөөд одоо зочдын урилга, хөтлөгч, танхимын чимэглэл зэрэг зохион байгуулалтын …

  • 5 September

    З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас ирүүлжээ.Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд болж байсан юм.Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаас З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаан …

  • 5 September

    Өнөөдөр хоёр дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ  10:30-20:00 цагт ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн …

  • 4 September

    Ж.Мөнх-Эрдэнэ: Газар хөдлөлтөд тэсвэргүй 234 барилгыг ашиглахыг хориглосон

    Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас Улаанбаатар хотод байгаа шаардлага хангахгүй байр, орон сууцын талаар өнөөдөр  /2019.9.4/мэдээлэл хийлээ. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ “Улсын төсөвт хөрөнгөөр олон нийтийн 76 барилга байгууламжид үзлэг шалгалт хийсэн. Нийслэлийн хэмжээнд Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглахыг хориглосон 234 орон сууц байна. Манай хэлтэс газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжид мэргэжлийн дүгнэлт гаргах чиглэлээр үйл …

  • 4 September

    Бага насны хүүхэд модон жорлонд унаж, амь насаа алджээ

    Өчигдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр бага насны хүүхэд модон жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 10 хороонд байрлах …  тоотод ой таван сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж нас барсан байжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сулаас үүдэн дээрх хэрэг …

  • 4 September

    Э.Батбаяр: Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдийг чөлөөлсөн шийдвэр гаргаагүй

    Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаад багагүй хугацаа өнгөрсөн. Дараагийн гишүүд ямар шалтгаанаар томилогдохгүй байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяраас тодрууллаа.  -Монголын Хуульчдын холбоо Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэхээр хэд, хэдэн удаа хуралдсан ч нэр дэвшигчдээ тодруулсангүй. Танай байгууллагын ажилд хүндрэл учирч байна уу? –Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэн эрхийг таван жилийн хугацаатай гэж хуульчилсанбайдаг. Монголын хуульчдын …

  • 4 September

    Соёл, урлагийн ажилтны өдөр болно

    Монгол улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдөр”-ийн жагсаалтын 2-р бүлгийн 2.31-д, тус тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам”-ын 2.2, 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн Соёл урлагийн нийгмийн хариуцлага, манлайллыг өргөх, ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, ажиллагсдын хөдөлмөр, бүтээлийг тодруулан …

  • 4 September

    Замын-Үүд боомт түр горимоор ажиллаж байна

    Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 01-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлэн ажиллаж байна. Түр горимд хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтэрнэ. Ачаа тээврийн хэрэгслүүдийн хувьд хуучин маршрутад өөрчлөлт …

  • 4 September

    “Тал нутгийн Монгол-2019” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно

    Уламжлал болон зохион байгуулдаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 2019 оны есдүгээр сарын 08-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар зохион байгуулагдана. Бүртгэлийн хураамж-10.000 Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын хөнгөн атлетикийн холбооны 99955521 утаснаас авна уу.

  • 4 September

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт  17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, …