Tag Archives: нийгэм

April, 2019

  • 3 April

    Хугацаа нь дууссан эмийг хэрэглэхээр хадгалж байжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/77 тоот удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ану булган” ХХК-ийн эмнэлэгт дөрвөн нэрийн таван цувралын хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эмийг хэрэглэхээр яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байсан зөрчлийг таслан зогсоожээ. Тус эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулан …

  • 3 April

    Жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас хэвлэлтэд өгнө

    Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийн материал хүлээгдэж буйг албаныхан хэлж байсан. Цагдаагийн ерөнхий газар тендер авсан компанитай гэрээ байгуулж дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн жолооны үнэмлэхийг хэвлэлтэд оруулахаар төлөвлөсөн байна. Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утас руу …

  • 3 April

    С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар Ц.Нямдорж, Г.Эрдэнэбат нар мэтгэлцэнэ

      С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудал олны анхааралд ороод байна. Тэгвэл уг хэргийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц. Нямдорж нарыг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй мэтгэлцээн” нэвтрүүлэгт оролцохыг өнөөдөр урьжээ. Энэ талаар сэтгүүлч Л. Мөнхбаясгалан“С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн …

  • 3 April

    “Синчи-ойл” ШТС-аас хий алдагджээ

    Өчигдөр 16.50 цагийн үед Баянхошуунаас Зүүнсалаа эргэх уулзварт байрладаг “Синчи-Ойл” шатахуун түгээх станцаас хий алдагдаж, аюултай нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байрладаг “Синчи-Ойл” шатахуун түгээх станцаас хий алдагдсан талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын газарт Онцгой байдлын ерөнхий газрын Гал унтраах 29-р ангийн алба хаагчид болон цагдаагийн бие бүрэлдэхүүн орчныг аюулгүй болгохоор ажиллажээ. Мөн тус дүүргийн цагдаагийн …

  • 3 April

    Нэн ховор, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдах, худалдан авахгүй байхыг анхаарууллаа

    Нийслэлийн Байгаль орчны газар, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран Чингэлтэй дүүргийн 6, Хан-Уул дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, Баянгол дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 1, Сүхбаатар дүүргийн 6 дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулж буй эсэхэд хяналт шалгалт зохион …

  • 3 April

    Үр өгөөжтэй үйлдвэрлэлийг дэмжиж ажиллахаа Хотын захирагч илэрхийллээ

    “Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнд оролцож байгаа 150 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдийн ур ухаан шингэсэн бараа бүтээгдэхүүнтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан санал бодлоо солилцлоо. Гутал, цүнх арьсан эдлэлийн үйлдвэрлэл худалдаа эрхлэгч “Бэст шүес” компанийн захирал Б.Түвдэнням ажлын гутлаа Хотын захиарагчид тайлбарлан, үйлдвэрийн үйл ажиллагааны талаараа танилцууллаа. Эднийх импортыг орлох гутлын үйлдвэрлэл …

  • 3 April

    Хотын захиргаа экоавтомашины дараагийн захиалагч болно гэв

    Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.04.02/ “Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн үеэр агаарт хорт утаа гаргадаггүй цахилгаан хөдөлгүүр бүхий эко автомашинтай танилцлаа. Монгол инженерүүдийн гараар бүтсэн цахилгаан хөдөлгүүрт машин худалдаанд гараад удаагүй билээ. Эхний машиныг туршилт судалгаанд ашиглаж байгаа бөгөөд хоёр дахийг нь MNC телевиз захиалгаар хийлгэжээ. “Энэ машин бол олон компанийн хамтын бүтээл. Машин бол явдаг байшинтай …

  • 3 April

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын …

  • 2 April

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК оюутнуудын дунд уралдаан зарлалаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд анх удаа улсын хэмжээнд оюутнуудын дунд эрдэм шинжилгээний  бүтээл шалгаруулах уралдаан зохион байгуулахаар болсон байна. Энэхүү уралдаанд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулиудын Геологи, уул уурхай болон Бизнес, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй хоёр болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулна. Уг уралдаан  2 үе шаттай  явагдана. Нэгдүгээр шатанд: Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хөгжил,”Эрдэнэс-Тавантолгой” …

  • 2 April

    Төмөр замын засварчин ачааны гал тэргэнд мөргүүлж ,амь насаа алджээ

    Төмөр замын салбарт дахиад л осол гарчээ. Тодруулбал, өнөө өглөө 10.30 цагт Хонхор өртөөний ТЗМ 426 дугаар замын 2 дахь километрт төмөр замын зам засварчингаар ажилладаг 25 настай эрэгтэй ачааны галт тэргэнд мөргүүлж амь насаа алджээ. Одоогоор хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар Төмөр замын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн очин хэргийн газар үзлэг, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

  • 2 April

    Энэ сард 4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар татвар төлнө

    Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж  байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, E-TAX.MTA.MN  цахим …

  • 2 April

    Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсооно

    Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм. Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг …

  • 2 April

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 02-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 8-р хороо Оюутны гудамж, 11-р хорооллын 10, 43, 48Б байрууд, МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэл, Боловсрол хөгжил, Боловсролын их сургуулиуд, 42-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 18-р хороо, Гүнтийн зуслан 11:00-18:00 цагт: 10, 12, 13, 14, 15-р …

  • 2 April

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны­ 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын …

  • 1 April

    Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэнг нээлээ

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид “Baikal Trade – 2019” Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалтын хүрээнд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулж буй Монгол, Оросын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцов. Нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улсын …