Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын орон сууцны “Хууль сахиулагч-1” хотхоны “А” блок болох 61 айлын орон сууц ашиглалтад орж, өчигдөр /2019.04.04/ нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уг хотхоны “Б” блок энэ оны 06 дугаар сард ашиглалтад орох юм байна. Нээлтийн үйл ажиллагаанд Хууль …
Tag Archives: нийгэм
April, 2019
-
5 April
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, …
-
4 April
Ч.Раднаабазар: Эцэг эхчүүд хариуцлагатай байх ёстой
Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал, банк болон боловсролын үйлчилгээг гэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно” гэсэн чухал зорилтыг дэвшүүлсэн нь биеллээ олж, гурав дахь жилдээ үр дүнтэй хэрэгжиж байна. Гэрт хүрэх …
-
4 April
ОХУ-ын доктор, профессор Тамара Викторовна Михайловаг Алтан гадас одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректор, доктор, профессор Тамара Викторовна Михайловаг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд гардуулж, дараа нь баяр хүргэн хүлээн авч уулзав. Тамара Викторовна Михайлова нь ОХУ-ын Биеийн …
-
4 April
Гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй амиа алджээ
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны эмнэлэгт энэ сарын 26-ны өдөр өөх соруулах хагалгаанд орсон эмэгтэй амиа алджээ. Хэргийг тодруулбал, 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас баржээ. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст …
-
4 April
Он гарсаар гал түймрийн тоо 14.9 хувиар өсчээ
2019 оны эхний 3 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 1200 удаа гарч, 3,3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 20 хүн нас барж, 4 хүн түлэгдэж гэмтэн 58 толгой мал хорогдож, 555 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 253 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 15,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод …
-
4 April
Кёкүшюзан Д. Батбаяр ахмад тамирчин Ц.Раднаад орон сууц бэлэглэнэ
Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд болсон билээ. Тус тэмцээнд Монгол Улсын 85 настай иргэн Ц.Раднаа амжилттай оролцож гурван алтан медаль хүртсэн. Тэрбээр Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон билээ. Тэгвэл Кёкүшюзан …
-
4 April
Сунгалттай паспортоор АНУ-ыг зорихгүй байхыг анхаарууллаа
АНУ-ыг зорчиж байгаа иргэдийн дунд гадаад паспортын асуудлын улмаас хил дээр саатуулагдах явдал гарч байгаа аж. Тодруулбал, сунгалттай гадаад паспортоор АНУ-ыг зорьж буй иргэдийг хил дээр саатуулж эхэлжээ. Тиймээс иргэдийг шинэ гадаад паспорттой зорчихыг албаныхан олон нийтэд анхааруулж байна. АНУ-д зорчих гэж буй иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах, мөн хоёр талын тийз бичүүлсэн байх, ЭСЯ-наас олгосон визний ангиллыг зөрчихгүй байх …
-
4 April
БНСУ-д Монголын 22 иргэн сураггүй болжээ
Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн билээ. Тэгвэл Монголын 22 иргэн ор сураггүй алга болсон талаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Уг мэдээллийг сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхний гаргасан мэдээллийн дагуу эрэн сурвалжилж эхэлжээ. Эдгээр иргэдийн ихэнх нь БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр ирсэн бөгөөд зарим нь хууль бусаар амьдарч байгаад сураггүй алга болсон аж. Одоогоор хайж байгаа иргэдийн …
-
4 April
ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томиллоо
ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр өнгөрсөн долоо хоногт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тус газрын даргын томилгоог хэлэлцжээ. Улмаар ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилсон байна. Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, 1988-1992 оноос Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байжээ.
-
3 April
Монгол Улсын Ардын багш Ч.Өвгөнхүү бурхны оронд оджээ
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат, Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай начин, Улсын харцага Чойдорын Өвгөнхүү бурхны оронд оджээ. Олноо “Өвөө” хэмээх хүндлэлийг хүртсэн тэрээр 1992 онд гавьяат дасгалжуулагч болсноосоо хойш ХХ зууны манлай начин, улсын харцага болж байжээ. Улсын их баяр наадамд хоёр удаа зургаа, дөрвөн удаа тав, арван удаа дөрөв давсан бөх юм. Үндэсний бөхөөр …
-
3 April
ОХУ-д Монгол улсаа сурталчиллаа
ОХУ-ын Эрхүү хотод 2019 оны гуравдугаар сарын 28-30-нд Зүүн Сибирийн аялал жуулчлалын салбарын гол арга хэмжээний нэг “Байкалтур” олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчлах зорилгоор гурав дахь жилдээ БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, УБТЗ ХНН, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, UBS телевиз болон Алекс тур, Барбарис тур, Грэйт …
-
3 April
Татварын буцаан олголтыг ирэх долоо хоногт шилжүүлнэ
Орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг билээ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар байна. Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар …
-
3 April
Хугацаа нь дууссан эмийг хэрэглэхээр хадгалж байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/77 тоот удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ану булган” ХХК-ийн эмнэлэгт дөрвөн нэрийн таван цувралын хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эмийг хэрэглэхээр яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байсан зөрчлийг таслан зогсоожээ. Тус эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулан …
-
3 April
Жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас хэвлэлтэд өгнө
Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийн материал хүлээгдэж буйг албаныхан хэлж байсан. Цагдаагийн ерөнхий газар тендер авсан компанитай гэрээ байгуулж дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн жолооны үнэмлэхийг хэвлэлтэд оруулахаар төлөвлөсөн байна. Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утас руу …