Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарт хурлын зааланд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт нээлттэй явагдах ба дараах газруудыг худалдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны …
Tag Archives: нийгэм
July, 2019
-
30 July
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр наймдугаар сард агаарын температурын сарын дундаж ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Энэ сард Увс аймгийн зүүн, Завхан аймгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Архангай, Өвөрхангай аймгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим …
-
30 July
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэг сар дадлагаар ажиллах боломжтой
Нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын байдлаар дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа 6929 ажилгүй иргэд байгаагийн олонх нь оюутан залуус аж. Их, дээд сургууль төгсөөд ажил хайж байгаа оюутнууд болон зуны амралтаараа мэргэжлийнхээ дагуу төрийн албанд дадлага хийх хүсэл сонирхолтой оюутан залууст туршлага олгох үүднээс НЗДТГ–ын даргын тушаалаар “Туршлага 1 сар” аяныг эхлүүлэхээр боллоо. Төрийн албанд ажилд орохын тулд ажлын …
-
30 July
Төөрсөн таван настай хүүг эсэн мэнд олжээ
Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн “Түрүүний булаг” гэдэг газраас тус сумын харьяат малчин А нь тав болон дөрвөн настай хоёр хүүг 28-ны өдөр гэр рүүгээ явуулахад хүүхдүүд замдаа төөрчээ. ”Түрүүний булаг”-аас гэр хүртэл 300 метрийн зайтай бөгөөд энэ сарын 28-ны өдрийн 18:00 цагийн орчим дөрвөн настай хүү ганцаараа явж байхад нь нутгийн хүн олж, гэрт нь хүргэж өгсөн байна. Харин таван настай хүү “У” нь “Түрүүний булаг”-аас ээжийнхээ араас яваад сураггүй алга болсон тухай …
-
30 July
Ц. Баттөрийн “Энгүй” үзэсгэлэн “Art Space 976+” арт галерейд дэлгэгдэж байна
Авьяаслаг уран бүтээлч Цэдэнпилийн Баттөрийн “Энгүй” нэртэй бие даасан үзэсгэлэн зургадугаар сарын 25-наас наймдугаар сарын 6-ны өдөр хүртэл “Art Space 976+” арт галерейд гарч байна. “Энгүй” үзэсгэлэнд орчин үеийн 13 эмэгтэйн хөрөг зургийг дэлгэн үзүүлсэн бөгөөд тэдгээрийг 20-р зууны эхэн үеэс өмнөх цаг үеийн хүмүүс мэтээр дүрсэлжээ. Уран бүтээлч Ц.Баттөр нь арав гаруй жилийн туршид хүн ба байгалийн нарийн шүтэлцээг …
-
30 July
Найман настай хүү өндрөөс унаж, эмнэлэгт хүргэгджээ
Баянзүрх дүүргийн хоринтавдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Монгол” ахлах сургуулийн хажуу талын барилгаас бага насны хүүхэд унаж бэртсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн наймдугаар хороонд оршин суух найман настай, эрэгтэй С нь баригдаж байгаа барилга дээр тоглож байгаад хоёр давхраас унаж гэмтжээ. Тус хэрэг энэ сарын 21-ний 19.30 цагийн үед болсон бөгөөд хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний …
-
30 July
Монголын танкчид улаан өнгийн танкаар уралдана
Цэргийн мэргэжлийн олон төрөлтийг багтаан, дэлхийн улс орны цэргийн алба хаагчдыг нэгтгэн жилээс жилд цар хүрээ нь тэлсээр буй “Армейские игры-2019” олон улсын тэмцээн эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд явагдах гэж байна. Энэ сарын 29-ны өдөр буюу өчигдөр …
-
30 July
ЭХЭМҮТ I SO 9001:2015 чанарын стандартын шаардлага хангалаа
2018 оноос Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн ба Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгуудад Олон улсын ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг нэвтрүүлж эхэлсэн. Тэгвэл энэ сарын 24-27-ны өдрүүдэд ХБНГУ-ын DQS компанийн тэргүүлэх аудитор үнэлгээ хийж, ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг сайжруулах зөвлөмж, анхааруулга нөхцөлгүйгээр, болзлыг 100% хангасан болохыг магадлалаа. Ийнхүү ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд …
-
30 July
Нийт нутгийн 95 хувьд зуншлага сайн байна
Долдугаар сар гарснаас хойш нийт нутгийн 60 орчим хувьд нь олон жилийн дунджаас ахиу хур тунадас унажээ. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 95 хувьд нь зуншлага сайн байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Харин үлдсэн таван хувь нь гандуу байна. Үүнд Баянхонгорын Богд, Шинэжинст, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Сант, Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн сум багтжээ. Мөн Дундговийн Адаацаг, Баян-жаргалан, Өлзийт, Дорноговийн …
-
30 July
“Хэв Хашмал” ХХК-ийн байранд гал гарчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн байранд өчигдөр гал гарчээ.Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн 9х6 метрийн хэмжээтэй будгийн цех, тоног төхөөрөмж, 600 литр будаг шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:08 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман алба хаагч 17:14 цагт хүрэлцэн очиход …
-
30 July
Гарал үүсэл нь тодорхойгүй, түргэн муудах бүтээгдэхүүн бүү худалдаж аваарай
Гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа. Энэ сарын 18-22 хооронд ХӨСҮТ-д ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг шошгогүй, хавчуургатай талхнаас 22 иргэн хоолны хордлогоор өвчилсөн. Тиймээс ард иргэд та бүхэн гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн, тасалгааны температурт ил худалдаалж буй хавчуургатай талх, кимбаб, пирошки, хуушуур, ороомог гэх мэт түргэн гэмтэх хүнсний …
-
30 July
“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт маркийн нээлт боллоо
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд эрхэмсэг ноён Мустафа Шентоп өчигдөр (2019.07.29) “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Энэ онд Монгол Улсад марк …
-
30 July
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Өнөөдөр нийслэлийн дөрвөн болон Төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ. Баянзүрх 10:30-20:00 цагт 2-р хороо 64/2-р байр, Хөгжлийн салхи ТББ, Иргэн Амгалан, Гарамжил, Оюунбилэг, Энх-Оюун, Энхжаргал, Батдэлгэр, Гүнжидмаа, Бат-Эрдэнэ, Эрдэнэхүү /ХОС/, Энхмаа, Хо Сун Хвон, Батмөнх /барилга/, Болормаа, Дамдинсүрэн, Мөнгөнсүх, …
-
29 July
Зам, тээврийн ослын дуудлагыг цахимаар бүртгэнэ
Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоо хамтран ирэх сарын 1-нээс зам, тээврийн ослын дуудлагыг тусгай утас (1800 1177) болон цахимаар бүртгэх болжээ. Ингэхдээ зөвхөн хүн гэмтээгүй ослын дуудлагыг авна. Харин хэн нэгэн гэмтсэн тохиолдолд Тээврийн цагдаагийн албанд хандах шаардлагатайг анхаарууллаа. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар санаандгүй байдлаар шүргэлцчихээд даатгалаар хохирлоо барагдуулахын тулд Тээврийн цагдаагийн албанд хандахаас өөр аргагүй …
-
29 July
Хууль бусаар таван тн болсон шар будаа нэвтрүүлэхийг завджээ
Замын-Үүд боомтоор иргэн Г нь БНХАУ-аас 5 тн болсон шар будааг экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Уг хэргийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн холбогдогчид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулсан байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл