Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдээр явж ажиллалаа. Эхлээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” дахь зүүн бүсийн хангамжийн баазад очин, нөхцөл байдалтай танилцав. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, “Таван толгой түлш” …
Tag Archives: нийгэм
July, 2019
-
27 July
Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр үргэлжилсэн бороо, бусад нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг.Төвийн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, баруун болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зарим газраар …
-
27 July
Өнөөдөр Хан-Уул дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 27-ны Бямба гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 11:00-16:00 цагт: 3-р хороо Чингисийн өргөн чөлөө 42-р гудамж, УБЦТС ТӨХК, өргөтгөл, ТБЦДС ТӨХК болон эдгээрийн ойр орчмоор Цахим үйлчилгээ: http://my.tog.mn Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
-
26 July
Нийслэл рүү тарваганы нойтон тулам нэвтрүүлэх гэж байжээ
Улаанбаатар хот руу тарваганы нойтон тулам оруулах гэж байсныг зогсоожээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Хөвсгөл, Архангайн чиглэлийн автобусанд нийт зургаан тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын өвчин судлалын Үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг …
-
26 July
Сансарын туннелээс Зүүн дөрвөн зам руу урууддаг туслах замыг хаана
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар БЗД-ийн 4-р хороо, Сансарын туннелээс Зүүн дөрвөн зам хүртэлх /зорчих хэсгийн баруун тал/ туслах замыг 2019 оны долдугаар сарын 27-ноос хэсэгчлэн, долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 04-ний өдрийн хооронд бүрэн хааж, дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэхээр болсон байна. Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
-
26 July
Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой боллоо
Газар эзэмших, өмчлөх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулдаг Газрын биржийн цахим төвийн нээлт Дүнжингарав худалдааны төвд өнөөдөр боллоо. Нээлтэд Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов. Газрын биржийн цахим төвийг нээснээр иргэд гар утас, таблет, …
-
26 July
Нийслэлийн хэмжээнд гурван дүүрэгт мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээсэн билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан эдгээр тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд дүүргийн …
-
26 July
Бүсийн наадмууд энэ сарын 27, 28-нд зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойн бүсийн уралдааныг Баянхонгор аймагт 2019 оны долдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар тогтоосон. …
-
26 July
“Зогс-Шалга-Боломж бүү олго” аяны хүрээнд жуулчдад зориулж 820 ширхэг зөвлөмж тараажээ
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нэг сарын хугацаатай халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Зогс-ШалгаБоломж бүү олго” арга хэмжээг хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт жуулчид ихээр зорчдог Д.Сүхбаатарын талбай, Түмэн эх чуулга, Шангри-Лө төв болон Б.Цэрэндоржийн гудамж, Хүүхдийн 100 буюу Сөүлийн гудамж зэрэг газруудад жуулчдад зориулсан 820 ширхэг …
-
26 July
Хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан мах, махан бүтээгдэхүүнийг устгажээ
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны импортын суудлын автомашины хяналтын терминалын шалгалтаар мах, махан бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгсэлд нуун, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг энэ сарын 16-ны өдөр илрүүлжээ. Тодруулбал, гарал үүсэл нь тодорхойгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгодог бичиг баримтгүй 110 килограмм тахианы мах, 60 килограмм гахайн мах, 50 килограмм загас, 20 килограмм сам хорхойг улсын хилээр оруулж ирэх гэж байсныг илрүүлэн саатуулж, холбогдох дүрэм, журмын дагуу …
-
25 July
Эрэлч нохойн үүрийг олон улсын жишиг стандартын дагуу шинэчлэх ажлыг эхлүүлжээ
Энэ онд тохиож буй эрэлч нохойн албаны түүхт 75 жилийн ойг угтан бүтээлч ажлууд хийж байна. Эрэлч нохойн албанд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны гэр бүл, үр хүүхдүүдээс санаачлан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Г.Нэргүй сан”-г байгуулж байжээ. Уг санэЭрэлч нохойн албыг хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын албаны нохой сургах арга барилыг Монгол Улсад …
-
25 July
Хүүхдүүд газ үнэрлэх тохиолдол гарч байгаа тул эцэг, эхчүүдийг анхаарлаа сайжруулахыг зөвлөв
14, 15 настай хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн хэрэг гарч байгаа тул эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 2019 оны долдугаар сарын 23-ны өдөр БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдүүд газ үнэрлээд байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай О, 14 настай Д, 15 настай Э/гурвуулаа эрэгтэй/ нар нь ахуйн хэрэглээний …
-
25 July
Зүлгэн дээр зорчсон жолоочийг шалгаж байна
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн замд Приус маркийн автомашины жолооч зорчих хэсгийн хашлага давж, хориглосон хэсэг буюу зүлэг талбай дээгүүр явж буй бичлэг цахим сүлжээнд байршжээ. Энэ дагуу Тээврийн цагдаагийн алба хаагчид тухайн жолоочийг эрэн хайж өчигдөр /2019.07.24/ замын хөдөлгөөнд оролцож байхад нь илрүүлжээ. Улмаар драйвер үлээлгэхэд согтуурлын зэрэг 0.93 тай гарсан байна. Иймээс дээрх жолоочид зөрчлийн хэрэг нээн шалгаж …
-
25 July
UNMISS-ийн командлагч Монголын энхийг сахиулагчдад өндөр сэтгэгдэлтэй байна
Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Бентью хотод UNMISS ажиллагааны Хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинайкар /Энэтхэг Улсын иргэн/ тэргүүтэй төлөөлөгчид ажиллаж, ажиллагааны газар орны цагийн байдал, дотоодын дүрвэгсдийн хуарангийн хамгаалалт болон үйл ажиллагаа, дүрвэгсдийн ахуй байдал, цэргийн багууд, Засгийн газрын цэргийн хүчний үйл ажиллагаа, мандатын хэрэгжилтийн явцтай танилцсан. Энэ үеэр тэрбээр “Хубилай” баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний …
-
25 July
Хепатитийн эсрэг дэлхийн өдрийг “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулъя” уриан дор тэмдэглэнэ
Дэлхийн хепатитийн эсрэг өдрийг жил бүрийн долдугаар сарын 27-нд ДЭМБ-ын гишүүн орнууд уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулъя” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд Д.Сүхбаатарын төв талбайд энэ сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл