Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зарим тасалбарыг Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан онлайнаар захиалж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас авах боломжтой боллоо. Тасалбар худалдан авах заавар: Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг цахимаар борлуулахаар шийдвэрлэсэн байна. 2019 оны 07 сарын 08, …
Tag Archives: нийгэм
July, 2019
-
8 July
Ө.Энхтүвшин: Үндэсний их баяр наадмын бэлтгэл хангагдлаа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин долдугаар сарын 6-ны бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. -Төв цэнгэлдэхэд гэрэлтүүлэг шинээр хийсэн. Бөхийн барилдаан оройтсон тохиолдолд талбай тойрсон гэрлүүд бүрэн ажиллана. Цэнгэлдэх, сурын талбайн эргэн тойрны тохижилт, зам засварын ажил хийгдсэн. Нийтийн бие засах газрын …
-
8 July
Х.Баттулга: Түүхийн улбаа тээсэн нэг хуудас цаас ч Монголын хойч үеийнхэнд тонн тонн алтнаас үнэтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Архивын ерөнхий газарт ажиллаа. Энэ үеэрээ Төрийн тэргүүн Архивын ерөнхий газрын үйл ажиллагаа, түүхийн чухал баримтуудын хадгалалт, хамгаалалт зэрэг асуудлаар байгууллагын удирдлагуудтай уулзаж, нийт ажилчдад хандан онцгойлон анхаарах зарим асуудлаар үүрэг, чиглэл өгсөн юм. Мөн Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Архивын ерөнхий газрын 92 жилийн ойг тохиолдуулан: Монголын ард түмний ой санамж, үндэстэн …
-
8 July
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна
2019 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 08-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, …
-
6 July
Үерт автсан Эрхүү мужийн иргэдэд тусламж үзүүлэх аяныг эхлүүлжээ
ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд зургадугаар 25-ны өдрөөс эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас тус мужийн 55 тосгон, суурин газар үерт автаж их хэмжээний хохирол учраад байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 4200 гаруй айл үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурсан. Одоогийн байдлаар үерийн бүсээс 1100 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа боловч 9000 гаруй хүн, түүний дотор 2300 орчим …
-
6 July
Долдугаар сарын 11-нд “Naadam night” шоу болно
Баяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долдугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.
-
6 July
Наадмын тасалбарыг 8, 9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүдээр худалдана
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд худалдан борлуулна. Ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3000 тасалбар олгоно. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 000, 24 000 …
-
6 July
Сонсголонгийн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээлээ
Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа 2 эгнээ, 289.4 м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өчигдөр нээлээ. Ингэснээр Сонсголонгийн гүүр хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, гүүрийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп”, …
-
6 July
Зуслангийн замд нийгмийн даатгалын олон төрлийн үйлчилгээг өнөөдөр 15:00 цаг хүртэл авах боломжтой
Нийгмийн даатгалтай холбоотой олон төрлийн үйлчилгээг өнөөдөр 15:00 цаг хүртэл зуслангийн замд авах боломжтой боллоо. Тодруулбал зуслангийн бүсэд буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шаргаморьт, Жигжидийн салдаг уулзвар дээр Орд супермаркетийн урд зохион байгуулах юм. Энэ үеэр нийгмийн даатгалын хууль эрх зүйн зөвлөгөө авах, сайн дурын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгал гар утасны аппликэйшн баталгаажуулах зэрэг үйлчилгээ авах боломжтой. …
-
6 July
Наадмын нээлт, хаалтыг “Их Монголын цэнгэл наадам, Ирэх цагийн ерөөл” сэдвийн дор зохион байгуулна
Хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ” нэрийн дор зохион байгуулахаар болжээ. Үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилыг уялдуулж ийнхүү нэрлэсэн аж. Нээлт …
-
6 July
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслолд оролцлоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслол өчигдөр боллоо. Дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж, улсын хэмжээнд үйлчлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж хэлсэн үгэндээ …
-
6 July
Монголын улаан загалмай нийгэмлэгийг “Алтан гадас” одонгоор шагналаа
Монголын улаан загалмай нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд боллоо. Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус байгууллагыг “Алтан гадас” одонгоор шагнах зарлиг гаргасан юм. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс …
-
6 July
С.Баяр:Монголын түүхэнд хар өдөр гэж нэрлэдэг долдугаар сарын 1-ний үйл явдлаар ном бичнэ
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран хоног”, “Жаран бутархай” номын нээлт өчигдөр /2019.07.05/Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Сөүл” ресторанд боллоо. НЕПКО хэвлэлийн газраас эрхлэн гаргасан номын тухай тус хэвлэлийн газрын захирал, Төрийн шагналт нийтлэлч Б.Баабар, редактор, хошин нийтлэлч, Төрийн шагналт Б.Цэндоо нар танилцуулж, ёслолд С.Баярын урьсан “Баабар.мн” сайтын гишүүн, нийтлэлч Төрийн шагналт, МУСГЗ шог зохиолч Ц.Доржготов, МУСГЗ, сэтгүүлч Б.Ганболд, …
-
6 July
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн ар гэрт туслах хандивын аянг эхлүүлжээ
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлах ахлагч И.Эрдэнэшагай Ховд голын усанд живсэн эмэгтэйг аврах гэж байгаад амь насаа алдсан харамсалтай явдал энэ сарын 2-ны өдөр гарсан билээ. Тус газрын дэргэдэх Гэр бүлийн зөвлөл талийгаачийн ар гэрт туслах “Халуун сэтгэл аян”ыг энэ сарын 4-нөөс эхлэн өрнүүлж эхэлсэн байна. Гэр бүлийн зөвлөлийн тэргүүн Ч.Өлзийтунгалаг“Өсөж төрсөн Өлгий нутгийнхаа элэг нэгт ахан …
-
6 July
Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна
Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос баруун урагш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна. Малчдын анхааралд: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл