Tag Archives: нийгэм

January, 2019

  • 16 January

    Гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

    Гахайн мялзан өвчин Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллага болон гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдэд хандан Мал эмнэлгийн ерөнхий газраас уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна. ХОЛБОГДОХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ: Халдвар импортоор оруулж ирсэн гахайн түүхий бүтээгдэхүүнээс гаралтай байж болох магадлалтай тул гахайн гаралтай түүхий бүтээгдэхүүний импортыг хязгаарлах шийдвэр гаргах Гахайн аж ахуй эрхлэгч …

  • 16 January

    Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих санал ирүүлжээ

    Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд ирүүлжээ. Уг асуудлаар өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих эсэх шүүх хурал болохоор товлогдсон байна. АТГ-аас өнгөрсөн онд Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн юм. …

  • 16 January

    Боловсролын салбарт ажиллагсдын цалинг 12.3 хувиар нэмлээ

    Засгийн газрын өнөөдөр /2019.01.16/-ийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх  шийдвэр гаргалаа. Уг, шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг  мэдээлэл хийлээ. Тэрбээр”Засгийн газраас 2019 онд улсын төсөвт төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхээр 267 тэрбум төгрөг тусгасан.  Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд эдийн засагт гарсан өөрчлөлт, өсөлт нөлөөлж буйг тодотгож байна. Засгийн газар 2019 оны иргэн төвтэй төр болгон зарласан бөгөөд төрийн …

  • 16 January

    Тусгай хамгаалалттай газрыг төлбөргүй ашиглуулах тушаал гаргах эрх С.Баярцогт, Л.Гансүх, Ё.Отгонбаяр нарт байгаагүй

    “Эм Си Эс холдинг”, “Петровис холдинг”, “Алтай холдинг” ХХК, АНУ-ын “Kerry Resort Holdings” компанийн нийлж байгуулсан “Скай резорт” ХХК-ийн эзэмшдэг “Мариотт” гэж компани бий. Тус компани Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд 131.8 га газрыг төлбөргүй ашиглаж ирсэн гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх тогтоолдоо үзсэн байдаг. “Зууны мэдээ” сонин …

  • 16 January

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хурал 30 минутын завсарлага авлаа

    Нийслэлийн ИТХ–ын ээлжит бус VI хуралдаан 85 хувийн ирцтэй хуралдаж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилуулах, томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээллийг сонсох, хурлын зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцэх товтой. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг нийслэлийн ИТХ дахь МАН–ын бүлгийн дарга Р.Дагва танилцуулсан юм. Нийслэлийн МАН–ын Тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ–ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН–ын Удирдах зөвлөл …

  • 16 January

    Хоорондоо зодолдсон цагдаагийн алба хаагчдыг ажлаас нь чөлөөллөө

      Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал нар нь ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж сахилгын зөрчил гаргасан тул Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны /36 тоот тушаалаар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр …

  • 16 January

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Хүрэн …

  • 15 January

    Б.Мөнхбаатар: Хот байгуулалт, төлөвлөлтийн олон ажил хийх бүтээн байгуулалтын шаардлагатай нүүр тулж байна

    Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны нийт удирдлага, хамт олон шинээр томилогдсон дэд сайд Б.Мөнхбаатарыг энэ сарын 10-нд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр сайд Х.Баделхан “Шинээр томилогдон ирж буй дэд сайд Б.Мөнхбаатар нь Нийслэлийн хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч даргаар ажиллаж бүтээн байгуулалтын олон төсөл хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулсан. Уг салбарын ажил албыг сайн …

  • 15 January

    Монголбанк дурсгалын мөнгөн зооснууд шинээр гаргажээ

    Монгол Улсад банк, санхүүгийн систем үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголбанк түүхэн ач холбогдол бүхий тэмдэглэлт ойд зориулсан зоосны цувралуудаа “Монголбанк 95 жил“ мөнгөн зоосоор баяжууллаа. Уг мөнгөн зоос нь 999 сорьцтой 1 болон 5 унц байх бөгөөд нэг нь Ардын хувьсгалаас хойших үндэсний мөнгөн тэмдэгтийг онцолсон бол нөгөө нь  Монгол Улсад анх банк …

  • 15 January

    Б.Баярсайхан: 2019 оны арваннэгдүгээр сард 300 ортой IV төрөх эмнэлгийг барьж дуусгахаар тохирлоо

    Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа IV төрөх эмнэлгийн барилгын ажлын талаар Үндэсний хөгжлийн газрын дарга мэдээлэл өглөө. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “300 ортой төрөх эмнэлгийн асуудал 2009 оноос яригдаад, зогссон байсан. Төсвийн хөрөнгө оруулалтаар 30 хувьтай дутуу баригдсан барилгыг 2017 онд тухайн үеийн Засгийн газар шаардлагатай арга хэмжээг авч төр-хувийн хэвшлийн түншлэлээр барих тогтоол гаргасан юм. Энэ дагуу …

  • 15 January

    Шарын гол-Дархан чиглэлийн галт тэрэгний үйлчлэгчид жирэмсэн эмэгтэйг эх барьжээ

    Галт тэргэнд энэ сарын 14-ний өдөр буюу өчигдөр шинэ хүн мэндэлжээ. Тодруулбал Шарын гол-Дархан чиглэлийн 603-р галт тэргэнд 27 настай зорчигч М.Номин-Эрдэнэ төрж, хүүтэй болсон байна. Хүүг вагоны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар эсэн мэнд эх барьж авчээ. Хүүхдийг эх барьсан галт тэрэгний үйлчлэгч Г.Энхтуул “ЗорчигчМ.Номин-Эрдэнийг жирэмсэн гэдгийг эхлээд мэдээгүй. Галт тэрэг Шарын голоос хөдөлсний дараа зорчигчдод цай тараагаад явж байтал нэг эмэгтэй ёолоод …

  • 15 January

    СХД-ийн IX, X, XXV хорооны ахмадуудад зориулсан сувилал нээгдлээ

    НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмонгийн санаачлагаар үүсгэн байгуулсан “Цолмон” сангаас Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар хорооны 2500 орчим ахмад настанууд үйлчлүүлэх боломжтой уламжлалт эмчилгээний сувилалын байр өнөөдөр /2019.01.15/ ашиглалтанд орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Ундармаа, Хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга Л.Оргил болон Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар …

  • 15 January

    Н.Алтанхуяг шударга бусын хонгилоо дахин зарлав

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг анх 2016 оны дөрөвдүгээр сард “Шударга бусын хонгил” хэмээх зүйлийг анх олон нийтэд ярьж эхэлсэн. Тэрээр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн энэ асуудлыг хөндөхдөө Монголын нийгэмд “ Шударга бусын хонгил” хэмээх зүйлийг нэр бүхий улс төрчид зохион бүтээсэн байна. Үүнийг толгойлдог, зохион бүтээсэн хүн нь Ц.Элбэгдорж юм хэмээж байв. Тэгвэл ийм хонгил үнэхээр бодитой байна гэдэг нь өдөр ирэх тусам илчлэгдэж илэрч …

  • 15 January

    Гахайн мах нийлүүлж буй цэгүүдээс дээж авахад 50 хувьд нь мялзан өвчин илэрчээ

    Булган, Төв, Дундговь зэрг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин хурдацтайгаар тархаж байгаа учраас Улсын онцгой комисс өнөөдөр /2019.01.15/ хуралдлаа. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун“Улаанбаатар хотод гахайн мах нийлүүлж буй 74 цэг дээр дээж авч ажиллаж байна. Гурав хоногийн хугацаанд нийт 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд мялзан өвчний ДНХ илэрсэн. Зарим аж ахуй нэгжүүдийн хоолны үлдэгдлээс …

  • 15 January

    0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох санал гаргалаа

    Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаар томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүд, асран хамгаалагчдад гурваас тав хоногийн цалинтай чөлөө олгох саналыг гаргалаа. Өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул тав хүртэл насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн …