Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа. -Саяхан Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийн давтамжийг нэмсэн нь уг чиглэлд зорих иргэдийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэн энэ цагт чухал шийдвэр боллоо? -Монгол Улсын хувьд Бүгд найрамдах Солонгос улстай агаарын харилцаа нилээн өргөжин тэлж, жилээс жилд хамтран ажиллах хэлэлцээр үр дүнд хүрсээр байна. 1991 онд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд …
Tag Archives: нийгэм
January, 2019
-
22 January
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …
-
21 January
Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх авто замыг ирэх тавдугаар сараас тавьж эхэлнэ
Зуун айл дахь төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, тухайн хэсгийн авто замын болон Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсов. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлж, …
-
21 January
Монгол Улсад гахайн африк мялзан өвчин анх удаа бүртгэгдлээ
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох байгууллагын удирдлагуудад гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан хэрхэн ажилласан болон өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуул гэв. Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд агаарын температур шөнөдөө 18-21, өдөртөө 6-9 хэм хүйтэн, салхины хурд 06-08 м/с байх …
-
21 January
100 мянган Онцгой албан татварын тэмдэгт хилээр нэвтрүүлэхийг завджээ
Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн Монгол Улсын иргэн Б нь энэ сарын 19-нд УАЗ-469 маркын тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа 100 мянган ширхэг Онцгой албан татварын тэмдэгтийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Түүнийг Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлсэн байна. Уг гэмт хэргийн шинжтэй зөрчлийг харьяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлжээ.
-
21 January
Мисс А.Дэлгэрцэцэг “Хүүхэд хамгааллын элч” боллоо
“Алунгоо эх” төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Алдарт эх цахим нэгдэл” хамтран Одонтой эхчүүдийн дунд “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг өнгөрсөн онд зохион байгуулсан. “Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриан дор зохион байгуулсан тэмцээний анхны ялагчаар дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг тодорсон билээ. Тэрбээр …
-
21 January
Гадаад паспортын яаралтай захиалгыг зогсоожээ
Нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж, улс даяар мөрдөж эхэллээ. Ингэснээр өмнө яаралтай үйлчилгээ ажлын гурав хоногт, энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт гардаг байсан бол одоо яаралтай үйлчилгээ байхгүй болж зөвхөн ажлын тав хоногт гардаг болсон байна. Мөн яаралтай үйлчилгээний хураамж 10 мянган төгрөгийг нэмж төлөх шаардлагагүй болж байгаа юм. Тиймээс шинээр гадаад паспорт захиалахдаа үйлчилгээний хураамж …
-
21 January
Агаарын бохирдлын асуудлаар явагдах Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн юм. Энэхүү албан бичигтээ: “…Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар /2008-2016 оны хооронд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан …
-
21 January
Б.Баярсайхан: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх нөлөөллийн ажилд түлхүү анхаарна
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны байранд боллоо. Хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2019 оны төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн “ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг”-ийг шалгаруулах журмыг хэлэлцэн баталлаа. БСШУСЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд …
-
21 January
НӨАТ: 225,000,000 төгрөгийн супер сугалааны нэг азтан тодорлоо
НӨАТ-ын урамшууллын 2019 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Тохиролд 2018 оны арванхоёрдугаар 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтуудыг хамруулсан юм. Энэ удаагийн сугалааны тохиролд нийт 25,217,275 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 71079096 дугаартай баримт …
-
21 January
Эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн этгээдийг баривчиллаа
Эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, зургаан цагийн дотор илрүүлэн дайчлан баривчиллаа. Хэргийг сануулахад, 2019 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр 17.25 цагт БГД-ийн зургадугаар хороо Сити 18 дугаар байр “Гэр рүүгээ манай охин орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж, дээрэмдүүлсэн байна” гэсэн дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ. Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс …
-
21 January
Онцгой гавьяа байгуулсан гурван албан хаагчид 16 сая төгрөг олголоо
Гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцож Онцгой гавьяа байгуулсан гурван алба хаагчид 16 сая төгрөгийг олголоо. НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч …
-
21 January
Төрийн ордны авто зогсоолд тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглолоо
Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хоригложээ. Ингэснээр дээрх гурван байгууллагын нийт 600 гаруй ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, ажлын цагаа бүрэн ашиглах, албан ажил гүйцэтгэхдээ хэрэглэх туслах хэрэгслээ эзэмших, ашиглахад нь хүндрэл …
-
21 January
Улаанбаатарыг өрсөлдөх чадвартай, аюулгүй хот болгоно
“Ард холдинг” группээс өнгөрсөн бямба гаригт “Хөрөнгө оруулагч үндэстэн” форум зохион байгууллаа. Таван сэдвийн хүрээнд өрнүүлсэн форумын “Утаагүй ирээдүйн сан-Смартсити” салбар хуралдаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, төлөөлөгч Ч.Гантулга нар оролцож, хотоос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Салбар хуралдааныг нээж нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийгэмд тулгамдаж олон бэрхшээлийг шийдэхээр нийслэлийн ИТХ-аас санал, санаачилга гаргаж ажиллаж байгаа. Алдаа, оноо …
-
21 January
“Mongolia’s Next Top Model” шоуны ялагчаар Б.Анужин, Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодрууллаа
“Боловсрол” суваг телевизээс санаачлан зохион байгуулсан “Mongolia’s Next Top Model” /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Анужин,талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодрууллаа.Ялагчийг тодруулсан финалын дугаар өчигдөр /2019.01.20/ цацагдлаа. Ялагчийг тодруулахын өмнө талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гэгээн дурсгалд зориулан түүний ярилцлага, нэвтрүүлэгт оролцож байсан үеийнх нь зураг авалтуудаас үзэгчдэд хүргэж, дараа нь зочид болон шүүгчид нэг минут эмгэнэл илэрхийлэн, хүндэтгэл үзүүлсэн юм. Талийгаач Ч.Чамин-Эрдэний дүү Ч.Чамин-Эрхэст ялагчийн цом болон …