Эмийн сангийн үүдэнд цахилгаанд цохиулж нас барсан хүүгийн хэрэгт холбогдох Г.Ганпүрэв, С.Энхжаргал нарын шүүх хурал өнөөдөр /2019.01.10/ Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Сүхбаатар дүүргийн шүүхээс Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүгдэгч С.Энхжаргалын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирэх боломжгүй тул шүүх хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 17-ны 15:00 цаг хүртэл хойшлуулжээ.
Tag Archives: нийгэм
January, 2019
-
10 January
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл 16:30 цагт хуралдана
“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалыг зохион байгуулагч нарт УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор жагсагчдын төлөөлөл Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа учир Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг өнөөдөр хуралдуулахаар болж УИХ-ын дарга М. Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг тус хуралд 16:30 цагт хүрэлцэх ирэх үүрэг өгчээ.
-
10 January
Иргэд:Ядарсан ард түмэн ялзарсан төрийн хөлд чирэгдэж байна
“МАНАН дэглэмийн эсрэг бүх ард түмний жагсаал” өнөөдөр хоёр дахь удаагаа Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэ удаагийн цуглаанд ирсэн залуусын тоо илүү олширсон харагдав. Ахмадын төлөөлөл -Бид эх орноо хэн нэгнээс худалдаж аваагүй. Бусдад худалдахгүй. Ахмадууд бидний хувьд ясаа тавих газартай, үр хүүхэд минь өлмийгөөрөө гишгэх бүрэн бүтэн газартай байгаасаа гэж энэ жагсаалд зорьж ирлээ. Монгол судлаач Цорос Цэ.Жонон:Монгол улс яаралтай зөв зам руугаа орох хэрэгтэй байна. …
-
10 January
Монголчууд МАНАН-гийн эсрэг тэмцэж байна
УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Жагсаалд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар тэргүүтэй гишүүдээс гадна Ардын уран зохиолч Т.Галсан, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц, Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд, МУГЖ У.Далантай, МУСТА Дуучин Т.Дэлгэрмөрөн зэрэг олонд танигдсан олон хүмүүс дэмжиж иржээ. Тэд УИХ-ын дарга …
-
10 January
“Монгол маамуу” цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол маамуу” цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжаар ажлын хэсэг тус цэцэрлэгт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Монгол маамуу” цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй, зориулалтын бус байранд мэргэжлийн бус багш нартайгаар сургалтын үйл …
-
10 January
Гялгар уут хэрэглэхийг гуравдугаар сарын 1-нээс хориглоно
2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг хориглосон. Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхлээд байна. Монгол Улсын хувьд эхний удаа хүнсний бус …
-
10 January
Т.Галсан: М.Энхболдоо, миний хүү огцор оо
“МАНАН бүлэглэлийн эсрэг бүх ард түмний жагсаал” өнөөдөр /2019.01.10/ Сүхбаатарын талбайд эхэллээ. Өнөөдрийн жагсаалд Ардын уран зохиолч Т.Галсан оролцож үг хэллээ. Тэрбээр “Миеэгомбын хүү Энхболд суудлаасаа огцор оо. Сайн хүн гаргасан алдаагаа давтдаггүй юм. Чи энэ мянганы замыг хардаа. Зам барих зурвасын дагуу бул чулуу байвал зайлуулдаг. Өнөөдөр ард түмэн чамайг урагшлах хөгжлийн бул боллоо гэж үзэж байгаа тул миний …
-
10 January
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ажлаа хүлээн авлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Сандагдоржийн Батболдыг томилсон. С.Батболд нь энэ салбарт олон жил ажилласан, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй авто, тээврийн салбарын мэргэжлийн хүн юм. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар шинээр томилогдсон төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой уулзаж цаашдын ажилд амжилт хүслээ. Ийнхүү хариуцлагтай, чухал албыг удирдах …
-
10 January
З.Пагмажавын найман жилийн ялыг хэвээр үлдээлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцлээ. Уг шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тодруулбал, хоёр шатны шүүхээс З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 …
-
10 January
С.Амарсайхан:Нэг хүний эрх ашгаас болж нийтийн эрх ашиг хөсөрдөх ёсгүй
Нийслэлийн Хангарди ордонд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч барилгын компани, аж ахуйн нэгжүүдийн захирал, төлөөлөл оролцсон уулзалт боллоо. Уулзалтанд нийслэлийн ИТХ–ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү, НГХДБГ–ын дарга Ч.Батбилэг, Монгол улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал н.Мягмаржав оролцов. Уулзалтын үеэр нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин …
-
10 January
Улаанбаатарт 8-10 градус хүйтэн байна
2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө …
-
9 January
Хэвийн боов, банш буузны үйлдвэрт шалгалт хийж эхэллээ
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан 2019 оны нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 8-ны өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүн болон лифт, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид шалгалт хийж эхэллээ. Улсын байцаагчид дараах обьектуудад хяналт шалгалтыг явуулах аж. Хэвийн боов, банш буузны үйлдвэрлэл, худалдаа Сар шинийн баярын хүнсний өргөтгөсөн худалдаа, экспо, зах худалдааны төвүүд, ил задгай худалдаа эрхлэгчид Золголтын арга хэмжээ зохион …
-
9 January
Гэр хороолол, хөгжлийн намыг 31 дэх улс төрийн намаар бүртгэлээ
Гэр хороолол хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Гэр …
-
9 January
Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг байрлуулах байрыг нээлээ
Хавдрын тохиолдлын тоо жилээс жилд нэмэгдэж, өнгөрсөн онд 7000 гаруй хүн хавдартай хэмээн оношлогдсон гэх статистик бий. Үүний улмаас хавдраар оношлогдож, эмчилгээ хийлгэж буй хүн эмнэлэгт дээд тал нь зургаа л хонож байгааг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн хэлсэн. Нэг хүнийг арав, 14 хоног хэвтүүлэн эмчлэх гэхээр дараагийн өвчтөн хүлээх шаардлага гардаг учраас ийм нөхцөл үүссэн аж. Тэгвэл өнөөдөр /2019.01.09/орон нутгаас нийслэлд …
-
9 January
Осолдсон иргэдийг галт тэргээр Улаанбаатарт авчирчээ
Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Юниверс” загварын автобус өчигдөр 06.00 цагийн орчим Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөж, ноцтой осол гаргасан. Ослын улмаас 37 хүн бэртэж гэмтсэн бол 60 настай эмэгтэй Я, автобусны жолооч 30 настай эрэгтэй Б нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж амиа алджээ. Автобусанд зорчиж явсан 45 хүнийг тус сумын эмнэлэгт аваачиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн …