Tag Archives: нийгэм

January, 2019

  • 16 January

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Хүрэн …

  • 15 January

    Б.Мөнхбаатар: Хот байгуулалт, төлөвлөлтийн олон ажил хийх бүтээн байгуулалтын шаардлагатай нүүр тулж байна

    Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны нийт удирдлага, хамт олон шинээр томилогдсон дэд сайд Б.Мөнхбаатарыг энэ сарын 10-нд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр сайд Х.Баделхан “Шинээр томилогдон ирж буй дэд сайд Б.Мөнхбаатар нь Нийслэлийн хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч даргаар ажиллаж бүтээн байгуулалтын олон төсөл хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулсан. Уг салбарын ажил албыг сайн …

  • 15 January

    Монголбанк дурсгалын мөнгөн зооснууд шинээр гаргажээ

    Монгол Улсад банк, санхүүгийн систем үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголбанк түүхэн ач холбогдол бүхий тэмдэглэлт ойд зориулсан зоосны цувралуудаа “Монголбанк 95 жил“ мөнгөн зоосоор баяжууллаа. Уг мөнгөн зоос нь 999 сорьцтой 1 болон 5 унц байх бөгөөд нэг нь Ардын хувьсгалаас хойших үндэсний мөнгөн тэмдэгтийг онцолсон бол нөгөө нь  Монгол Улсад анх банк …

  • 15 January

    Б.Баярсайхан: 2019 оны арваннэгдүгээр сард 300 ортой IV төрөх эмнэлгийг барьж дуусгахаар тохирлоо

    Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа IV төрөх эмнэлгийн барилгын ажлын талаар Үндэсний хөгжлийн газрын дарга мэдээлэл өглөө. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “300 ортой төрөх эмнэлгийн асуудал 2009 оноос яригдаад, зогссон байсан. Төсвийн хөрөнгө оруулалтаар 30 хувьтай дутуу баригдсан барилгыг 2017 онд тухайн үеийн Засгийн газар шаардлагатай арга хэмжээг авч төр-хувийн хэвшлийн түншлэлээр барих тогтоол гаргасан юм. Энэ дагуу …

  • 15 January

    Шарын гол-Дархан чиглэлийн галт тэрэгний үйлчлэгчид жирэмсэн эмэгтэйг эх барьжээ

    Галт тэргэнд энэ сарын 14-ний өдөр буюу өчигдөр шинэ хүн мэндэлжээ. Тодруулбал Шарын гол-Дархан чиглэлийн 603-р галт тэргэнд 27 настай зорчигч М.Номин-Эрдэнэ төрж, хүүтэй болсон байна. Хүүг вагоны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар эсэн мэнд эх барьж авчээ. Хүүхдийг эх барьсан галт тэрэгний үйлчлэгч Г.Энхтуул “ЗорчигчМ.Номин-Эрдэнийг жирэмсэн гэдгийг эхлээд мэдээгүй. Галт тэрэг Шарын голоос хөдөлсний дараа зорчигчдод цай тараагаад явж байтал нэг эмэгтэй ёолоод …

  • 15 January

    СХД-ийн IX, X, XXV хорооны ахмадуудад зориулсан сувилал нээгдлээ

    НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмонгийн санаачлагаар үүсгэн байгуулсан “Цолмон” сангаас Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар хорооны 2500 орчим ахмад настанууд үйлчлүүлэх боломжтой уламжлалт эмчилгээний сувилалын байр өнөөдөр /2019.01.15/ ашиглалтанд орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Ундармаа, Хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга Л.Оргил болон Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар …

  • 15 January

    Н.Алтанхуяг шударга бусын хонгилоо дахин зарлав

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг анх 2016 оны дөрөвдүгээр сард “Шударга бусын хонгил” хэмээх зүйлийг анх олон нийтэд ярьж эхэлсэн. Тэрээр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн энэ асуудлыг хөндөхдөө Монголын нийгэмд “ Шударга бусын хонгил” хэмээх зүйлийг нэр бүхий улс төрчид зохион бүтээсэн байна. Үүнийг толгойлдог, зохион бүтээсэн хүн нь Ц.Элбэгдорж юм хэмээж байв. Тэгвэл ийм хонгил үнэхээр бодитой байна гэдэг нь өдөр ирэх тусам илчлэгдэж илэрч …

  • 15 January

    Гахайн мах нийлүүлж буй цэгүүдээс дээж авахад 50 хувьд нь мялзан өвчин илэрчээ

    Булган, Төв, Дундговь зэрг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин хурдацтайгаар тархаж байгаа учраас Улсын онцгой комисс өнөөдөр /2019.01.15/ хуралдлаа. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун“Улаанбаатар хотод гахайн мах нийлүүлж буй 74 цэг дээр дээж авч ажиллаж байна. Гурав хоногийн хугацаанд нийт 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд мялзан өвчний ДНХ илэрсэн. Зарим аж ахуй нэгжүүдийн хоолны үлдэгдлээс …

  • 15 January

    0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох санал гаргалаа

    Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаар томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүд, асран хамгаалагчдад гурваас тав хоногийн цалинтай чөлөө олгох саналыг гаргалаа. Өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул тав хүртэл насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн …

  • 15 January

    Зодоон хийсэн хурандаа нарыг чөлөөлнө

     Баянмонгол хороололд цагдаагийн хурандаа нар хоорондоо зодолдож, нэгнээ гэмтээсэн хэрэг гарсан. Тодруулбал, нэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн хурандаа н.Отгонжаргал нар согтуурсан байх үедээ хоорондоо маргалдан зодолдож, улмаар нэгнийхээ гэмтээсэн байна. Тэдэнд ямар арга хэмжээ авах талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржаваас тодруулахад “Зодоон хийсэн хурандаа …

  • 15 January

    Ч.Улаан:Салбарынхаа хөгжлийн баттай суурийг тавихын төлөө ажиллана

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн удирдлага, албан хаагчид, харьяа байгууллагын удирдлагуудын нэгдсэн шуурхай хурал өчигдөр (2019.01.14) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Хурлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле удирдаж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Ч.Улааныг албан ёсоор танилцуулж, шинээр томилогдсон сайд өөрийн баримтлах бодлого, зарчим, ажиллах арга барил зэргээр байр сууриа илэрхийлсэн юм. Хурлын эхэнд, дэд …

  • 15 January

    Б.Махбалд холбогдох хэргийг баасан гаригт шүүнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамны байранд Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг өнгөрөгч оны  наймдугаар сарын 9-ны өдөр гарсан. Уг хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт өнгөрөгч оны арваннэгдүгээр сард  шилжүүлсэн. Уг хэрэгт Б.Махбалаас гадна нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнийг батлан даалтад гаргаж, Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байна. Тэгвэл уг хэргийн мөрдөн …

  • 15 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, …

  • 14 January

    Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно

    Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорьж, улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс …

  • 14 January

    Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна. Нийслэлийн есөн дүүргийн Цэргийн штабын удирлагууд өнөөдөр цэргийн бүртгэлийн ажил эхний 10 хоногийн байдлаар хэрхэн явагдаж байгаа танилцуулав. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна. Баянгол дүүрэг 46.2 хувь Баянзүрх дүүрэг 53.3 хувь …