Tag Archives: нийгэм

June, 2019

  • 7 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирлыг хүлээн авч уулзав

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирал Алекс Санчезийг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга нар оролцлоо. Ноён Алекс Санчез 18 хүртэлх насны …

  • 7 June

    Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр Д.Цогтсайханыг томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр  (2019.06.06) болжээ.  Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцжээ. Санал хураалтад оролцсон шүүгчдийн 87.2 хувь нь Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгосон байна. Тиймээс Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох тухай …

  • 7 June

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 07-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10:00-15:00 цагт: 15, 18-р хороо 13-р хороолол 36/А, 36/Б, 37, 69-72-р байрууд, Хос шилтгээн, Алтан Өргөө СӨХ, Дархан минж, Эй Жи энд Би ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор ⏱13:00-17:00 цагт: 14-р хороо 13-р хороолол ХӨСҮТ, Эрин лайн, Доог …

  • 7 June

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна. Бусад нутгаар хална. 2019 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, …

  • 6 June

    “Талын салхи -2019” олон улсын Мото наадам энэ амралтын өдрүүдэд болно

    “Монголын чопперчин ахан дүүс” ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газартай хамтран “Талын салхи-2019” олон улсын мото наадмыг энэ сарын 8,9-ний өдөр зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд нээн 800 мото спорт сонирхогчид Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулан …

  • 6 June

    Ч.Улаан: Салбарт боломж болоод ирээдүй их байгаа ч шийдвэрлэх асуудал олон байна

    ХХААХҮ-н сайд Ч.Улаан 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлтээр арьс шир боловсруулах Их-Эргэлт ХХК, арьс шир боловсруулах болон цүнх үйлдвэрлэлийн Монгол Шевро ХК болон гутал үйлдвэрлэгч Хос-Аз ХХК-ны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Их Эргэлт ХХК нь адуу, үхрийн ширэн түүхий эдийг гүн боловсруулан Испани, Франц, Вьетнам, Итали, БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгос зэрэг улсуудад экспортлодог …

  • 6 June

    “Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестиваль эхэллээ

    “Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийг ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын Мастер  тогоочдын холбоотой хамтран Монголд 2 дахь удаагаа Мишээл экспо үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийж, тэмцээн эхэллээ. “Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийн онцлог нь Дэлхийн Тогооч Нарын Холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдаж, “Монгол Үндэстний уламжлалт өв соёл, хоол идээ ундааны соёл”-ыг олон улс,  дэлхийд таниулах зорилгоор Үндэсний уламжлалт хоол болох битүү …

  • 6 June

    Ж.Амгалан: Хуурамч фэйсбүүк хуудастай тэмцэнэ 

    Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Цахим орчинд 300 гаруй мянган дагагчтай “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс хуурамч цахим хуудсаар гүтгэлэг тараадаг үйлдлийг таслан зогсооход хамтран ажиллах санал тавьжээ. Энэ хүрээнд тус газрууд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан талаар өнөөдөр /2019.06.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, Цагдаагийн …

  • 6 June

    Цэцэрлэгийн эрхлэгч ажилчдаа өрөөндөө оруулж цоожлоод “АТГ”-т өгсөн бичгээ авч ирэхийг шаарджээ

    Нийслэлийн 65 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл манай сайтад хандсанаар бид энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Нийслэлийн тэргүүний Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б нь ямар ч шалтгаангүйгээр анги бүрээс зургаан хүүхэд хасахыг багш нараасаа шаардаж, дарамталдаг тухай мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 08-ны өдөр 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Б томилогдон ажиллажээ. Үүнээс хойш Тавдугаар сарын …

  • 6 June

    “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн хүрээнд жилд 40 мянган хүүхэд байгаль экологийн мэдлэгтэй болно

    Жил бүрийн 6-р сарын 5-нд “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн аваад удаагүй байгаа энэ үед ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд тус цогцолбортой хамтран хэрэгжүүлж буй “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийг хийлээ. ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 оны сүүлчээр байгаль орчныг хамгаалах, ногоон …

  • 6 June

    Б.Энх-Амгалан: Баруун аймгууд руу зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өчигдөр мэдээлэл хийж, баруун таван аймагт зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулах боломжтой. Орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж байгаа. Өнөөдрөөс туршилтын нислэгүүд эхэлсэн гэж хэллээ. Улаанбаатар-Увс, Улаанбаатар-Өлгий, Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Алтай, Улаанбаатар-Завхан чиглэлийн нислэгийн тийз 250-700 мянган төгрөг байна. Энэ үнийг 30-50 хувь хүртэл буулгахаар ажиллаж байна. Ийм бололцоо байгаа гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх …

  • 6 June

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 06-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10:00-15:00 цагт: 28-р хороо УСУГ-ын 8-р худаг ⏱10:00-17:00 цагт: 2, 4, 6, 14, 12-р хороо Цэргийн хотхоны 1, 5, Задгай, их Дарь-Эхийн 1-6-р гудамжууд, 1, 3/А, 7/А, 8, 13/А, 15, 27, 31, 38, 40, 41, 49/А, 51/А, …

  • 6 June

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, говь талын нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 06 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд …

  • 5 June

    Б.Саранчимэг: Аз жаргалтай хотыг ногоон байгууламжаар нь дүгнэдэг

    Өнөөдөр буюу зургаадугаар сарын 05-нд “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна. Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас “Дэлхийн байгаль орчны өдөр” болон хүчирхийллийн эсрэг тэмцэгч, энх тайвныг эрхэмлэгч Махатма Гандигийн мэндэлсний 150 жил, дэлхий дээрх тав дахь том шашин болох Сикхийг үндэслэгч Гүрү Нанак Дэв жи Багичигийн мэндэлсний 550 жилийн ойг тус тус тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт …

  • 5 June

    Машины цонхоор гурван настай хүүхэд унаж, амиа алджээ

    Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт  энэ сарын 3-ны өдөр  хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алджээ. Хэрэг гарах үед хүүхэд арын суудалд ганцаараа явж байсан бөгөөд асран хамгаалагч нарын хайхрамжгүйгээс үүдэн ийнхүү цонхоор унасан байна. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Тиймээс хүүхдээ тээврийн …