Tag Archives: нийгэм

May, 2019

  • 18 May

    Монголын хаадын өмнө нь судлагдаагүй найман захидлын эх хуулбарыг Ватиканы нууц архиваас хүлээн авлаа

    Их Монгол Улс болон Ил хаант улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн найман захидлын эх хуулбарыг Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы нууц архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержо Паганогаас тавдугаар сарын 16-ны өдөр хүлээн авлаа. Элчин сайд Ц.Жамбалдорж болон Ром дахь ЭСЯ-ны хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд …

  • 18 May

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

    Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулна. Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах …

  • 18 May

    Томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

    “Автомашингүй өдөр” болон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг өнөөдөр /2019.05.18/  зохион байгуулж байгаах учир нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд  амарна. Иймээс иргэд ажил, амралтаа зохицуулах шаардлага гарч байна. Төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно. Бусад чиглэлийн үйлчилгээ тусгай хуваарийн дагуу явна. Хязгаарлалтын цаг дуусангуут нийтийн тээврийн автобус ердийн хуваариараа үйлчилнэ.

  • 18 May

    Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

    Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу энэ сарын 18-ны өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс эл өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” …

  • 18 May

    УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд таалал төгсжээ

    УИХ-ын гишүүн асан  Г.Батхүү өчигдөр  /2019.05.17/ орой 19.10 цагийн үед Төрийн ордонд таалал төгсчээ. Тодруулбал, Төрийн ордны баруун жигүүрийн нэг давхарын шатны ойролцоо  хүн унасан, нас барсан байдалтай байсныг харсан хүмүүс Төрийн ордны хамгаалалт болон түргэн тусламж дуудсан байна. Гэвч түргэн тусламж ирэхэд нас барсан байжээ. Хэргийн газарт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгалт хийсэн байна. ГАВААГИЙН БАТХҮҮ НЬ  1978 …

  • 18 May

    Амралтын өдрүүдэд цаг агаарын аюултай үзэгдэл болно

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр  буюу 18-нд Архангай, Өвөрхангай, Булган,Төв аймгийн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг …

  • 17 May

    У.Хүрэлсүх: ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж буй хувь нэмэр жилээс жилд нэмэгдэж байна

    Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү ёслолд оролцож, улс орон, нийгэм эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлж байгаа нийт татвар төлөгч, баялаг бүтээгч, ТОП аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа …

  • 17 May

    Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт буцаав

    ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.05.17/ боллоо. Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дуусч, шүүхээс хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. Уг шүүх хурал өнөөдрийг хүртэл таван удаа хойшилсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг өөрийн сонгон авсан таван өмгөөлөгчөөс татгалзсан учраас шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод …

  • 17 May

    Арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх талаар хэлэлцлээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал эмнэлгийн ерөнхий газар  Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2019 оны 05-р сарын 16 ны өдөр   “Арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг /2019.05.16/ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь малыг эрүүлжүүлэх, арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд оршино. …

  • 17 May

    Амралтын өдрүүдэд “Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа” болно

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах,  сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна. Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед …

  • 17 May

    Маргааш унадаг дугуйтай парад болно

    “Спирт үү? Спорт уу” аяны хүрээнд хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад долоо дахь жилдээ буюу энэ сарын 18-нд 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн …

  • 17 May

    Сүрьеэгийн үзлэг, шинжилгээ хийхэд шаардагдах зардлыг шийдвэрлэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Тухайлбал,  Ерөнхий боловсролын сургуулиудад хийж байгаа сүрьеэгийн үзлэг, шинжилгээний талаар сайд Д.Сарангэрэл танилцуулав. Цаашид үзлэг, шинжилгээг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг судалж, зардлыг нь шийдвэрлэхийг сайд Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгов. Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, …

  • 17 May

    Өөрсдийн амьдарч буй орчноо эдгээр залуус шиг нэгдэж ногоон, эко болгоцгооё

    Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг. Тэгээд ч мод, ногоон байгууламж нь цэвэр, эрүүл орчинг бүрдүүлэх нэгэн үндэс юм. Тиймээс залуус эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өөрийн санал санаачлагаар амьдарч, хөдөлмөрлөж буй орчиндоо мод тарих, ногоон байгууламж бий болгох үйлсэд нэгдэж байна.  Энэ санаачлагыг хэрэгжүүлэгч залуусын төлөөлөл бол Чингэлтэй дүүргийн Нэгдүгээр …

  • 17 May

    “Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” сэдвээр уралдаан зарлалаа

    Сүүлийн жилүүдэд хотын төлөвлөлтгүй тэлэлт, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүрэлцээгүй байдал, техник,  технологийн хоцрогдол болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хот, суурин газрын хөрс, ургамал  доройтон бохирдож, хүний амьдрах орчин, эрүүл  мэндэд сөргөөр нөлөөлж байна. Хөрсний доройтол, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах түүнээс үүдэн гарах эрүүл мэнд, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөрсний бохирдлыг …

  • 17 May

    Хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүллээ

    Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид бага насны хүүхэд болон ганц нэгээрээ яваа иргэдийг хутга тулган дээрэмддэг гурван этгээдийг баривчилжээ. Тодруулбал, дээрх этгээдүүдийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг зочид буудалд орогнож байхад нь илрүүлсэн бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн, …