Tag Archives: нийгэм

May, 2019

  • 16 May

    Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт эхэллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80, 249 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны 394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт өнөөдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд эхэллээ. Сургалтад цэргийн дүйцүүлэх албанд 2019 онд элссэн есөн дүүргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд цэргийн анхан шатны мэдлэг, үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг, дадлага олгох зорилгоор зохион байгуулж …

  • 16 May

    Дуучин Ч.Уранхолбоо “Гэр бүлийн эрхэм элч” болжээ

    “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо одоо таван охины ээж болсон билээ. Дуучин бүсгүй ээж болсноосоо хойш өөрийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон. Тэгвэл таван гүнжийн ээж, дуучин Ч.Уранхолбоог өчигдөр /2019.05.15/ нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн эрхэм элч”-ээр батламжилжээ. Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “ Би нь нийслэлийн Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газраас нийслэлийн “Гэр бүлийн эрхэм …

  • 16 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 12. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг …

  • 16 May

    Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

    МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 16-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд …

  • 15 May

    Ирэх бямба гарагт томоохон зах, худалдааны төвүүд амарна

    Энэ сарын 18-ны Бямба гарагт “Автомашингүй өдөр” болно. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар–Марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээн  зохион байгуулагдана. Тухайн өдөр автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулна. Мөн энэ өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна.  “Нарантуул” ОУХТ, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” …

  • 15 May

    “Мишээл Экспо” төвд жижиг, дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчилна

    МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдааг энэ сарын 16-19-нд “Мишээл Экспо” төвд зохион байгуулах гэж буй тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 140.000 аж ахуйн нэгж байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 72.100, үүнээс 78 хувь буюу 56.200 нь жижиг, дунд, бичил бизнес …

  • 15 May

    “Питер Пэн” хүүхдийн жүжгийн дүрийн сонгон шалгаруулалт болно

    Нийслэлийн 380 жилийн ойг угтан  “Торгоны зам” сан санаачлан Дэлхийн алдарт Броудвэй театрын “Питер Пэн” хүүхдийн мюзикл жүжгийг албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа 10 дугаар сард тоглохоор болжээ. Уг алдарт жүжигт тоглох 12-18 авьяаслаг хүүхдийг тавдугаар сарын 18-нд Улаанбаатар чуулгын байранд болох сонгон  шалгаруулалтаар тодруулна хэмээн  өнөөдөр  зохион байгуулагчид нь мэдээллээ.  Зохиолч Жэймс Барри 1897 оноос хэд хэдэн цуврал жүжиг бичсэнээс хамгийн алдартай нь 1904 онд олны хүртээл …

  • 15 May

    “Алсыг харъя Органикийг сонгоё” сарын ажлын нээлт боллоо

      “Алсыг харъя, Органикийг сонгоё” сарын ажлын нээлтийн ёслол өнөөдөр ХХААХҮЯ-ны байранд боллоо. Нээлтийн ёслолд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, МХЕГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, НХААГ-ын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Р.Ундармаа, ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам, ХАА-н Ирээдүй Виртуал Тинк Танк байгууллагын Судлаач Кевин Галлагхер, ХААИС –ийн Агроэкологийн сургуулийн профессор багш Д.Ундармаа нар оролцов. Монголд төдийгүй дэлхий …

  • 15 May

    Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг боллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 62 дугаар тогтоолоор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байхаар болж байна. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас санаачлан, Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Түүхий нүүрс хүний эрүүл мэндэд ямар хор уршиг үзүүлдэг талаар олон нийтэд мэдээлэл өгч, Засгийн газрын …

  • 15 May

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо дэлхийн гэр бүлийн өдрийг “Архигүй өдөр” болгохыг уриаллаа

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх эхлэлийг тавьж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “D&S” төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 2019 оны 5-р сарын 15-ны өдөр Төрийн ордонд “Айл бүхэн жаргалтай байг” уриан дор гэр бүлүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ Айл бүхэн …

  • 15 May

    Орон сууцны халаалт зогсоох хугацааг нэг хоногоор хойшлуулжээ

    Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг. Гэвч ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг энэ сарын 16-ны өдрийг хүртэл сунгалаа. Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварын хугацаа 5 сарын 16-наас эхлэхээр болсон байна. Гадна агаар хүйтэрсэнтэй …

  • 15 May

    УИХ-ын дарга АТГ-ын удирдлагуудтай уулзлаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай өчигдөр уулзаж, тус газрын үйл ажиллагаатай танилцав. Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа өнөөдрийн байдлаар 41.000 орчим төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж, авлига албан тушаалын 400 гаруй гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна гэв. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийгэм, иргэдийн шударга ёсны хүлээлтэд нийцэж ажиллахыг манай хамт олон үндсэн …

  • 15 May

    “Нисэх миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөг болно

    Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг угтаж Иргэний нисэхийн ерөнхий газраас “Нисэх миний ирээдүй” мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөгийг энэ сарын 18-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Уг арга хэмжээнд ИНЕГ-ын алба, салбарууд, МИАТ, Аэромонголиа, Изинис зэрэг агаарын тээвэрлэгч компаниуд, Нийслэлийн боловсролын газар, ШУТИС-ийн Механик, инженерийн сургууль, Отгонтэнгэр их сургууль зэрэг нийт 20 гаруй байгууллага оролцож нисэхийн …

  • 15 May

    Өнөөдөр долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 15-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-17:00 цагт: 9, 10, 20, 23-р хороо Улиастайн задгай, Их, Бага цуурай, Эрдэнэхайрханы 1-8, Эмнэлэгийн 5, Улаанхуарангийн 9, Шархадны 8, 51-58, 60, 61, 62, 64, 65-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор, 11:00-16:00 цагт: 12, 14, 26-р хороо Азжин …

  • 15 May

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, баруун, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи …