Tag Archives: нийгэм

May, 2019

  • 13 May

    Хориглосон бүсэд нүүрс нэвтрүүлсэн, хэрэглэсэн иргэнийг 300 мянгаар торгоно

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн байгууллагад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд …

  • 13 May

    Б.Дуламсүрэн: Энэ сарын 14-17-нд цасан болон шороон шуурга шуурна

    Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг агаар, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн нар өгсөн юм. ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд …

  • 13 May

    Сайжруулсан түлшийг картаар олгоно

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан билээ. “Таван толгой түлш” ХХК нь Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулж, өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэлийн гурван шугам ажиллаж, цаашдаа нийт долоон шугам болгон өргөтгөхөөр ажиллаж буй аж. Нийслэлийн гэр хорооллын 107 байршилд …

  • 13 May

    Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ

     Энэ жил улсын хэмжээнд 387 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 32 мянган га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 478 мянган га-д тариалалт хийнэ.  Ингэснээр 508 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 64 мянган тонн тэжээлийн ургамал, …

  • 13 May

    Хуримтлагдсан адууны ширийг эргэлтэд оруулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломж бүрдүүлэхийг сайд Ч.Улаанд үүрэг болгов. Харин стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалах боллоо. Биржээр арилжсан адууны ширийг экспортлох үед хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын …

  • 13 May

    Шинийн 8: Дашчойлон хийдэд номын хур бууна

    Өнөөдөр /2019.05.13/ зуны эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр. Зүүн хүрээ Дашчойлин хийд нь сар бүрийн шинийн 8-нд “Маналын дончид” хурдаг уламжлалтай. Өглөө 09:00 цагт Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд номын хур бууж, “Амгаланд ажрагч найман бурхан” хийгээд “Гурван хөлгөн” айлдана. Амгаланд ажрагч найман бурханд рашаан, цэцэг, хүж, зул, идээ зоог сэлт 1000 тоот тахилыг өргөж аливаа өвчин зовлонгоос түргэнээ ангижрахад …

  • 13 May

    Өнөөдөр долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 13-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 19, 24, 22-р хороо Алтан-Өлгийн 17-19, 30, Баруун Алтан Өлгийн 30, Тамирчины 1-7-р гудамжууд, 1, 2, 3, 4, 5 байр, Жаргалантын 1-6, 12, 14-18, Газарчины 1-7, Овоотын 1-9, Цайзын 1-8, 10-26/А, 50-56, Цахлайн 6-15, Шар хоолой …

  • 13 May

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм дулаан байна 

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна. 2019 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар …

  • 11 May

    Хотын захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт “тэмдэглэдэг” Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ес дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү өдрөөр хаврын мод тарих арга хэмжээг эхлүүлж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар өнөөдөр …

  • 11 May

    Шахмал түлш нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулагдана

    Ирэх өвөл нийслэлийн гэр хорооллынхон түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлш түлнэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг бууруулах бодлого баримтлан төрөөс сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлсэн Нийслэлчүүд өвөлдөө 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг аж. Тиймээс энэ хэрэглээг багасгах хөшүүрэг нь шахмал түлш гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах боломж бүрдэх …

  • 11 May

    Б.Дарьханд: Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш

    Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тохиодог. Энэхүү өдөр эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодох, хүн бүрт хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг уриалдаг билээ. Уг өдрийг хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах зорилгоор анх 1998 онд АНУ-д …

  • 11 May

    С.Баярцогтын оффшор дансны хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Сангийн сайд асан С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд компани байгуулан Швейцарын банканд хөрөнгө байршуулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал …

  • 11 May

    Аймаг, сум, нийслэл, дүүргийн дарга нарын ХОМ-ийг зарлалаа

    Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулж байна. Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа агентлагийн нийт 15500 орчим мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын …

  • 10 May

    Хан-Уул дүүргийн 39 багш өнөөдөр хуримаа хийлээ

    Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо. Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордонтой хамтран  “Сайн багш-Сайхан гэр бүл” гэрлэлтийн ёслолын …

  • 10 May

    Үндэсний их баяр наадмыг Г.Цоггэрэл найруулна

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцлээ. Салбар хороодын бүрэлдэхүүнийг дараагийн хурлаар эцэслэн батлахаар боллоо. Үндэсний их баяр наадмын нийт зардал 2,9 тэрбум төгрөг, үүний  400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос …