Tag Archives: нийгэм

May, 2019

  • 14 May

    БНХАУ-ын дуучид “Үгүйлэн санана”, “Улаанбаатарын үдэш” дууг зохиогчийн зөвшөөрөлгүй нийтэд хүргэжээ

    БНХАУ-ын уран бүтээлчид манай уран бүтээлчдийн дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй олон нийтэд хүргэсэн тохиолдлууд гарчээ. Тодруулбал, “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Ц.Чулуунбатын хөгжим, С.Оюуны шүлэг “Үгүйлэн санана”, МУСГЗ, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн хөгжим, МУСГЗ П.Сандуйжавын шүлэг “Улаанбаатарын үдэш” зэрэг уран бүтээлийг БНХАУ-ын нэр бүхий дуучид хуулбарлан дуулжээ.   БНХАУ-ын нэр бүхий дуучид дууг нийтэд түгээхдээ эрх эзэмшигчийн онцгой эрхийг зөрчиж, албан ёсны …

  • 14 May

    Эрчүүдээс дутахгүй уурхайчин бүсгүйчүүд

    Уурхайн нүсэр том техникийг хөдөлгөдөг, басхүү эрчүүдээс дутахгүй чадалтай, зоригтой уурхайчин хоёр бүсгүйтэй уулзах завшаан тохиов. Тэднийг А.Алтанцэцэг, Ц.Болорцэцэг гэдэг бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанид уурхайн том машин барьдаг. А.Алтанцэцэг нь Монголын гурав дахь экскаваторын оператор эмэгтэй бол Ц.Болорцэцэг өөрийн сонирхлын дагуу дампын оператор болж, түүндээ ч сэтгэл хангалуун явдгаа ярьсан юм. Тэднийг Улаанбаатар хотод “Уурхайчин эмэгтэйчүүдийн II чуулган”-д оролцохоор ирсэн …

  • 14 May

    “Мөсөн өргөө”-ний барилга угсралтын ажил эхэлжээ

    Монгол Улс 2020 онд “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII их наадмыг, 2023 онд Зүүн Азийн залуучуудын II наадмыг тус тус зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд өрнөж буй хамгийн том бүтээн байгуулалт нь Хан-Уул дүүргийн VIII хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд байрлах наадмын тосгоны бүтээн байгуулалт юм. Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга битүү …

  • 14 May

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК “Шилдэг менежмент”-тэй компаниар шалгарлаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон “Bloomberg Awards 2018”-ийн “Шилдэг менежмент” номинацийн эзэн болсонтой холбогдуулан Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн нийт уурхайчин, ажилтнууддаа баяр хүргэлээ. “Bloomberg Awards 2018”-ийн “Шилдэг менежмент” номинацид “Анд глобал” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэр дэвшсэнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК “Шилдэг менежмент” шагналыг гардсан юм. “Шилдэг менежмент” номинацид нэр дэвшиж өрсөлдсөн “Анд глобал” компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларын …

  • 14 May

    Гэр хорооллоо ногоон хороолол болгоцгооё

    Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгосонтой холбогдуулан Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын ажилтан, албан хаагч залуучууд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дэд бүтцийн төв байгууламжийн эргэн тойронд 1000 ширхэг шар хайс мод тарилаа. Нэг мод таривал нэг насны буян, хоёр мод таривал …

  • 14 May

    Бусдын биеийг хүчээр үнэлүүлж байсан эмэгтэйчүүдийг саатуулаа

    Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны тавдугаар сарын 13-ны өдөр орон сууцны байранд зөвшөөрөлгүй массажны газар ажиллуулж, бусдын биеийг үнэлүүлж байна гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийжээ. Тодруулбал, 30 настай эмэгтэй Б гэгч нь 30-31 настай эмэгтэй Н, Б нарын биеийг үнэлүүлж байсныг тогтоон дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН …

  • 14 May

    “Монголын үндэсний балет” III уралдаан ирэх сард болно

    БСШУСЯамны ивээл дор, Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хороон дэмжлэгтэйгээр Монголын Үндэсний балет уралдааныг гурав дах удаагаа зохион байгуулах гэж байна. Тэмцээн Монголын ирээдүйн шилдэг балетчидыг нээн илрүүлж, авьяасыг нь хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон зохиогдож байгаа билээ. Монголын шинэ залуу бүжигчдийг нээн илрүүлэх, улсын хэмжээнд буй мэргэжлийн сургалттай бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэн, уран бүтээлчдийг өргөнөөр оролцуулан Монголын болон …

  • 14 May

    Х.Баттулга:Худалдаа аж үйлдвэрийн танхим шинэчлэгдэж, мэргэжлийн холбоо болох ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Блүүмбэрг Монгол” телевизийн зохион байгуулсан“Шинэ эдийн засгийн форум”-ын төгсгөлийн дүгнэх цаг хэсэгт оролцож, хаалтын үг хэллээ. Энэхүү форумыг Монголын бизнесийн зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхим, Франц-Монголын Худалдааны танхим зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Форумыг зохион байгуулагчдын зүгээс “Шинэ эдийн засгийн форум” нь анх удаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч, …

  • 14 May

    Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг зургадугаар сард бүртгэнэ

    Түрээсийн орон сууцтай холбоотой асуудлаар Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захирал Ж.Хичээнгүйтэй ярилцлаа. “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн 972  айлын орон сууцны барилгын ажил дууссан уу, хэзээнээс иргэдийг оруулах вэ. Нийгэмд хүлээлт маш их байна? –972 айлын орон сууцыг түрээсийнх болгох уу, худалдан борлуулах уу гэдгийг Засгийн газар шийднэ. Харин түрээсийн орон сууцыг цаашид өмчлөх боломжтой болсноор иргэдийн дунд маш их …

  • 14 May

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 14-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱11:00-16:00 цагт: 7-р хороо 15-р хороолол 1, 2, 58-р байр, Баянцээл, Дорнын өргөө, 204-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор, ⏱11:00-17:00 цагт: 2, 4, 7, 9, 10, 20, 23-р хороо З, 8, 9, 28, 31, 36, 37А, Б, 38А, …

  • 14 May

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч болзошгүйг анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн …

  • 13 May

    “Хүчит шонхор”-т гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаажилт дутуу мах худалдаалж байна

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөө өглөө /2019.5.13/ “Хүчит шонхор” худалдааны төвд хөдөө орон нутгаас мах тээвэрлэн ирсэн худалдаа эрхлэгч 23 иргэний үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Тус захад өнөөдөр орон нутгаас тээвэрлэн ирсэн 34.5 тонн мах, махан бүтээгдэхүүн худалдаалагдсан байна. Хяналт шалгалтаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэн худалдаалж буй зарим иргэд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний баталгаажилт, тамга …

  • 13 May

    П.Эрдэнэ: Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хувийн данс руугаа шууд авч болно

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн даатгалын үйлчилгээний талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэтэй ярилцлаа. – Тэтгэмжийн даатгалын сангаас иргэд даатгуулагчдад ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг талаар яриагаа эхлүүлье. – Тэтгэмж гэдэг нь даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих үед өөрт нь,  нас барсан тохиолдолд даатгуулагчийн ар гэрийнхэнд нэг удаа олгодог мөнгөн хөрөнгө юм. Тэтгэмжийн даатгалд …

  • 13 May

    Хориглосон бүсэд нүүрс нэвтрүүлсэн, хэрэглэсэн иргэнийг 300 мянгаар торгоно

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн байгууллагад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд …

  • 13 May

    Б.Дуламсүрэн: Энэ сарын 14-17-нд цасан болон шороон шуурга шуурна

    Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг агаар, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн нар өгсөн юм. ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд …