Tag Archives: нийгэм

May, 2019

  • 10 May

    “Сургуулийн орчиндоо мод тарьцгаая-2019” үйл ажиллагааны нээлт боллоо

    Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа “Хандлагаа Өөрчилье” багц ажил болон “Ногоон Паспорт” аяны хүрээнд “СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 10.000 нарс модны суулгацыг  Ерөнхий боловсролын …

  • 10 May

    Япон Улсын Кобе их сургуулийн профессор, судлаачид гэр хорооллын дахин төлөвлөлтийн судалгаа хийнэ 

    Нэгдүгээр сарын 23-ны өдөр Япон улсын Кобе Их Сургуулийн харьяа Эдийн засгийн сургуулийн судалгааны баг болон  Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллагдлаа. Япон улсын Кобе Их Сургуулийн судалгааны баг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Улаанбаатар …

  • 10 May

    “Бяцхан мисс” хүүхдийн байгууллагын охид Э.Маргад-Эрдэнэ хүүг эргэж очжээ

    БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд соёл, урлагийн томоохон наадам болох “LBM Awards” зохион байгуулагдсан билээ. Тус наадмын “Luxury Brand Kids Model Awards” төрөлд “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын “ЭМИG”охидын бүжгийн хамтлагийн охид амжилттай оролцжээ. “ЭМИG”охидын бүжгийн хамтлагийн охид тэмцээндээ оролцсоны дараагаар дөрөвдүгээр сарын 15-ны өдөр БНСУ-д эмчилгээ хийлгэж буй Э. Маргад-Эрдэнэ хүүг очиж эргэн, эмчилгээнд нь хандив …

  • 10 May

    АТГ-ын шинэ удирдлага ажлаа 33 их наядын эздийг хайхаас эхлэх үү?

    АТГ-ын дарга асан  Х.Энхжаргалын Засгийн газар гадаадаас олон бонд босгож, бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн гэсэн үг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнуудыг сандаргаж эхэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэхэд “33 их наядын эргүүлэн төлүүл” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд АТГ-ын даргын мэдэгдлийг нотлоод, УИХ 2015 оны наймдугаар сарын 7-нд ээлжит бус чуулган зарлаад долоохон зүйлтэй …

  • 10 May

    Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч А.Винод, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл өнөөдөр “Үлэмж органик” ХХК, “Апу дэйри” ХХК-ны үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын сүүний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилго, хэрэгжүүлэх арга зам хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл  тулгамдаж буй асуудлаа  ХХААХҮ-ийн сайдад уламжлав. “Тэсо” Корпорацийн ерөнхий менежер А. Цагаанхүү “Үйлдвэрлэгчдэд гадаадаас авч байгаа …

  • 10 May

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 10-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 1, 2, 8, 23-р хороо Доржийн 13/5, 13/6, 13/7, 16-р байрууд, ШУТИС-КТМС, Сэлэнгэ пресс, Хаан зайрмаг ХХК-ууд, Сургуулийн задгай, Улаанхуарангийн 9, 20, Улиастайн 3Б, Задгай, Баатархайрханы 2-р хэсгийн 2/А, 6, 22, 25, 30, …

  • 10 May

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи говийн бүсийн өмнөд хэсгээр …

  • 9 May

    Б.Жагар: Д.Тэрбишдагва Монголын талд шийдвэрлэх ёстой бидний ажлыг нураалаа

    “Улсаа аврах ард түмний Үндэсний хөдөлгөөн”-өөс Оюутолгойг шалгах ажлын хэсгийнхэн  нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг задруулсан хэмээн үзэж,  тус ажлын хэсгийг ахлагчаар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардсан албан бичгийг төрийн гурван өндөрлөгт  хүргүүлж буйгаа өнөөдөр /2019.05.09/ мэдэгдлээ. “Улсаа аврах ард түмний Үндэсний хөдөлгөөн”-ийн тэргүүн Б.Жагар хэлэхдээ “Би 2018 оны гуравдугаар сарын 21-ны өдөр УИХ-ын даргын 57-р захирамжийн дагуу Оюутолгойн хөрөнгө оруулалтын  гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах эрх бүхий ажлын хэсгийн гишүүнээр томилогдон …

  • 9 May

    Өнөөдөр Ялалтын баярын өдөр тохиож байна

    XX зуунд хүн төрөлхтний түүхэнд багагүй гай гамшиг учруулсан дэлхийн хоёр том дайн болсон билээ. Тэрхүү хоёр дайны нэг болох дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая цэрэг оролцсон юм. Дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоог өнөө болтол эцэслэн тогтоож чадаагүй байна. Энэхүү II дайны нэг …

  • 9 May

    Нугардаггүй сэтгэл нугарахын цагт нулимс өөрөө ивлэдэг

    МУАЖ үзэсгэлэнтэй, авьяастай, хүчтэй, нэр төртэй эмэгтэй. Гэвч өнөөдөр тэр цуцжээ. Ш.Чимэдцээеэ бол зүгээр ч нэг дуучин биш. Ардын болон уртын хэдэн зуун дууг сэргээн дуулж, хөг данг нь нотжуулан, ухаарал уянга шингээн амилуулсан нэгэн. Зөвхөн өөрөө дуулан тайзан дээр гялалзах нь түүнд сонин байгаагүй. Урлагийн залуу үеийнхэнд зааж сургах их үйлсэд зүтгэж яваа. Олны танил, урлагийн хүнд эрхэмлэж явах нэр төр, …

  • 9 May

    АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар Х.Буянтүмэнг томилжээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, өөр ажилд томилогджээ.Газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар түүний оронд Х.Буянтүмэнг Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилсон байна. Х.Буянтүмэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга,  Улсын …

  • 9 May

    О.Алтансүх: Хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй

    УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга М.Гантулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Судалгаа, мэдээлэл, шинжилгээний төвийн дарга Ц.Мандах нарын танилцуулга илтгэлээр үргэлжлэв. Хүүхэд хамгааллын тухай хуулиар боловсрол, эрүүл …

  • 8 May

    “Тэнгэр” хамтлаг “Ялалтын баяр”-ын хүндэтгэлийн тоглолтод оролцоно

    ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын “Тэнгэр” хамтлаг ОХУ-ын Эрхүү хотын ИТХ-ын дарга Сокол Сергей Михайльвичийн урилгаар “Ялалтын баяр”-ын хүндэтгэлийн тоглолтод оролцож, ая дуугаа өргөхөөр тус орныг зорилоо. Мөн “Тэнгэр” хамтлагийн уран бүтээлчид ОХУ-ын Агаар десантын цэргийн 11 дүгээр тусгай бригад, Иркутся хотын Стратегийн зориулалтын пуужингийн цэргийн бригадад тус тус тоглох юм. Өмнө нь Монгол Улс, ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран …

  • 8 May

    Иргэд түрээслэж буй орон сууцынхаа урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.05.08/ гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонслоо. Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцны асуудлаар баталсан Байнгын хорооны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолуудын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж, …

  • 8 May

    Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргалаа

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2019.05.08/ Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргасан байна. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг саатуулах болсныг хэвлэлийнхэн “С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалд буруутгаж байгаа.  Цагдаагийн …