Tag Archives: нийгэм

April, 2019

  • 16 April

    Өнөөдөр хоёр дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 16-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ -11:00-16:00 цагт: 8-р хороо 11-р хороолол 1, 2, 3, 32, 34, 36/1, 25 байрууд 2-р сургууль, Чингис хаан дээд сургууль, Сувилахуйн сургууль, Үйлдвэр дизайны сургууль болон ойр орчмийг хэрэглэгч ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 18, 17-р хороо Яргайтын …

  • 16 April

    Хотын шинэ даргыг “боорлох”-ын учир

    Монголчууд бидний улс төржилт хаврын тэнгэрийн ааштай зэрэгцэн хуйсагнаж байна. Энд тэнд огцор, буулга, тараа, шаардаж байна гэх үгнүүдийг маань мэгзэм шиг унших хүмүүстэй өдөр гудамж талбайд тааралдаж, орой цэнхэр дэлгэцээрээ харах нь хэвийн үзэгдэл боллоо. Үнэхээр зарим хүмүүсийн яриад байгаачлан улс орон сүйрчихсэн юм уу гэвэл мэдээж үгүй. Сүүлдээ жагсаал цуглаан бүр өдрийн хөлс, цалинтай ажил болоод хувирчихсан тухай …

  • 16 April

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо, …

  • 15 April

    “Аллергимед” эмнэлгээс хугацаа нь дууссан эм, хэрэгсэл илрүүлжээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Арьс, гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/38 хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Тус газраас Баянгол дүүрэгт байрлах Өлзий дэн ХХК-ийн “Аллергимед” эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус эмнэлэгт хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслүүд байсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн …

  • 15 April

    Гамшгийн үед цугларах 111 аюулгүйн талбай

    Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм.  Гуравдугаар шат 2019.04.25-нд явагдах бөгөөд зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан …

  • 15 April

    Ц.Энхбаяр: ЖДҮХС-гаас зээл авсан 50 гаруй төсөл гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хаах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн

    Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас 2018 онд иргэд, хуулийн этгээдэд олгосон зээлийн үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан иргэн, хуулийн этгээд, нэр бүхий албан тушаалтнуудыг аж ахуйн нэгжүүдтэй хамааралтай мэтээр үндэслэлгүйгээр холбогдуулах, шалгагдаж буй хэрэг материалыг хаасан мэтээр нийтэд мэдээлэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд сөрөг …

  • 15 April

    Рашаантын төлбөр хураадаг постын дээврийг мөргөжээ

    Өчигдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагийн орчимд 22-ын Товчооны замд North benz маркийн автомашины жолооч Зам тээвэр, хөгжлийн төвийн харъяа Рашаантын төлбөр хураадаг постын дээврийг мөргөжээ.   Ослыг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.Уг постоор тээврийн хэрэгсэл хэвийн зорчиж байгаа болно гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тээврийн хэрэгслийн жолооч хохирлыг барагдуулах бөгөөд өндрийн заалтыг хараагүйгээс …

  • 15 April

    НӨАТ: Супер азтан тодорсонгүй

    Өчигдөр буюу 2019 оны  04 дүгээр сарын 14-ний  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2019 оны 03 дугаар сарын 1-нээс 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 04 дүгээр сарын 13-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 25,943,868 баримт  хамрагдсанаас: 50 сая төгрөгийн 1 10 сая төгрөгийн 1 5 сая төгрөгийн …

  • 15 April

    Гал түймрийн осол гамшгаас урьдчилан сэргийлэх УРИАЛГА

    Хаврын хуурайшилтын улирал эхлэж, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахуйц гал түймрийн осол гамшгийн дуудлагын тоо, давтамж нэмэгдэж, гал гарах явдал ихсэж байгаатай холбогдуулан Нийслэлчүүддээ хандан уриалах нь: – Хуурайшлын улирал дуустал аялал зугаалгаар ой хээр, уулын бүсэд явахгүй байх, зайлшгүй явсан тохиолдолд ил гал гаргахгүй байх – Ойн бүс бүхий орчинд тамхи татахгүй байх …

  • 15 April

    Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг өнөөдрөөс хааж, түр замаар зорчиж эхэлнэ

    Нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу энэ сарын 13-ны өдөр Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх болон бусад албаны хүмүүс Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын нөхцөл байдалтай танилцжээ. Энэ үеэр холбогдох хүмүүстэй уулзаж, замын ажлыг хурдан шуурхай эхлэх үүрэг чиглэл өгсөн байна. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх “БНХАУ болон Монгол …

  • 15 April

    Хотын захирагч махны үнэ дээр анхаарч ажиллахаар боллоо

    Хаврын улиралд Нийслэлчүүдийн өргөн хэрэглээний  хүнсний бүтээгдэхүүний нэг болох малын махны нийлүүлэлт багасч, тэр хэрээр үнэ ханш өсдөг. Энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа тухай мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотойгоор амралтын өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Хүчит шонхор” хүнсний зах дээр ажиллаж, махны жижиглэнгийн худалдаачид болон иргэд, худалдан авагчидтай уулзаж, тэдний санал бодлыг нь …

  • 15 April

    Хотын захирагч НОБГ-т нэн шаардлагатай тоног, төхөөрөмж шийдвэрлэж өгөхөөр боллоо

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Богд уулын Богины аманд шар өвс шатаж мод руугаа орсон байна. Түймрийг унтраахаар НОБГ-ын долоон ангийн 65 албан хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр нэг цаг гаруй хугацаанд ажиллаж  гал түймэрийг цурманд оруулжээ. Түймэрийн голомтод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатр хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагууд газар дээр нь очиж ажиллав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 15 April

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт ихэсч, хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун аймгуудын …

  • 13 April

    Богд уулын аманд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд Уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр алдлаа гэсэн дуудлага 11:17 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймрийг 12:40 цагт  цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын …

  • 13 April

    Ж.Өлзий-Орших агсантай даваа гаригт салах ёс гүйцэтгэнэ

    Монгол Улсын Гавьяат тамирчин, дугуйн спортын нэрт тамирчин Жамсрангийн Өлзий-Орших 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зуурдаар таалал төгсч, Монголын их спортод хүнд гарз тохиосон билээ. Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж явсан нэрт тамирчинтай дөрөвдүгээр сарын 15-ны даваа гаригт 05.30-07.30 цагийн хооронд Спортын төв ордонд салах ёс гүйцэтгэхээр болжээ.