Tag Archives: нийгэм

April, 2019

  • 15 April

    Хотын захирагч махны үнэ дээр анхаарч ажиллахаар боллоо

    Хаврын улиралд Нийслэлчүүдийн өргөн хэрэглээний  хүнсний бүтээгдэхүүний нэг болох малын махны нийлүүлэлт багасч, тэр хэрээр үнэ ханш өсдөг. Энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй өндөр байгаа тухай мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотойгоор амралтын өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Хүчит шонхор” хүнсний зах дээр ажиллаж, махны жижиглэнгийн худалдаачид болон иргэд, худалдан авагчидтай уулзаж, тэдний санал бодлыг нь …

  • 15 April

    Хотын захирагч НОБГ-т нэн шаардлагатай тоног, төхөөрөмж шийдвэрлэж өгөхөөр боллоо

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Богд уулын Богины аманд шар өвс шатаж мод руугаа орсон байна. Түймрийг унтраахаар НОБГ-ын долоон ангийн 65 албан хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр нэг цаг гаруй хугацаанд ажиллаж  гал түймэрийг цурманд оруулжээ. Түймэрийн голомтод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатр хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагууд газар дээр нь очиж ажиллав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 15 April

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт ихэсч, хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун аймгуудын …

  • 13 April

    Богд уулын аманд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд Уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр алдлаа гэсэн дуудлага 11:17 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймрийг 12:40 цагт  цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын …

  • 13 April

    Ж.Өлзий-Орших агсантай даваа гаригт салах ёс гүйцэтгэнэ

    Монгол Улсын Гавьяат тамирчин, дугуйн спортын нэрт тамирчин Жамсрангийн Өлзий-Орших 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зуурдаар таалал төгсч, Монголын их спортод хүнд гарз тохиосон билээ. Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж явсан нэрт тамирчинтай дөрөвдүгээр сарын 15-ны даваа гаригт 05.30-07.30 цагийн хооронд Спортын төв ордонд салах ёс гүйцэтгэхээр болжээ.

  • 13 April

    Богд ууланд түймэр гарлаа

    Богд ууланд өнөөдөр /2019.04.13/ 11цагийн орчимд  түймэр гарлаа.  Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид  галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Хуурайшилт ихтэй, салхитай байгаа энэ үед иргэд болгоомжтой байж ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна.      

  • 13 April

    Ц.Цэцэгдэлгэрэх: ХОМ-ийн тоон дүн, хэмжих нэгжийг зөв тайлж уншихыг хүсч байна

    Хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХОМ)-ийн хураангуйг байршуулсантай холбоотойгоор зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цэг, таслал андуурч ойлгосноос үүдэн буруу ташаа мэдээлэл цацагдах болов. Иймд тус газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс дараах зүйлийг тодрууллаа. -Нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд мэдээлж буй ач холбогдол нь юу вэ? -Улсын хэмжээнд 2013 оноос эхлэн ХОМ-ийг цахим системээр гаргуулан авах үйл …

  • 13 April

    Нөөцийн махыг ирэх долоо хоногоос худалдаанд гаргана

    Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа нөөцийн махыг ирэх даваа гарагаас эхэлж худалдаанд гаргахаар болжээ.Тодруулбал,  4000 тонн урьдчилан бэлтгэсэн махаа худалдаанд гаргана. Энэхүү худалдаанд гарах  махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах нэг килограмм нь 7200, хонины мах 6000, ямааны мах 5500 төгрөг хүртэл үнээр худалдахаар төлөвлөжээ. Тухайн үеийн зах зээлийн үнээс хамаараад махны үнэ хэлбэлздэг бөгөөд энэ жилийн хувьд бууруулах боломж …

  • 13 April

    НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

    НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол дөрөвдүгээр сарын 14 буюу ням гарагт “Боловсрол” телевизээр шууд явагдана. Иргэд 2019 оны гуравдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой юм. Цахим төлбөрийн баримт системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохиролын супер шагнал 70 сая төгрөг …

  • 13 April

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны­ 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 13-15 …

  • 12 April

    Б.Ууганбаяр: Иргэдийг замын хөдөлгөөнийг хаах үед бухимдахгүй, тэвчээртэй хандаж идэвхтэй оролцохыг уриалж байна

    Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн онцгой байдлын газар хамтран өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ба хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын сэтгүүлч, зураглаачид оролцож, дөрөвдүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д ямар журмаар оролцох, нийтэд мэдээллийг хэрхэн түгээх талаар тодорхой …

  • 12 April

    Хуурамч тамга, тэмдэг ашиглан бусдыг залилдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэн бусдыг залилдаг бүлэг этгээдүүдийн үйлдийг илрүүлжээ. Тодруулбал 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байр түрээслэн түр оршин суудаг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн “Н” нь бусадтай бүлэглэн арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон томоохон аж ахуйн нэгжүүдийн баримт бичгийг бүрдүүлж өгөх …

  • 12 April

    “Капитал” банкны хохирогчид Монголбанкнаас шаардлагынхаа хариуг авлаа

    “Хохирогчдын нэгдсэн холбоо” ТББ “Капитал” банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн энэ сарын 10-нд Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагынхаа хариуг авахаар өнөөдөр мөн Монголбанкны гадаа цугласан юм. Энэ үеэр хадгаламж эзэмшигчдийн төлөөлөл “2000-аад онд Хадгаламж, зээлийн хоршоод дампуурсан тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооноос “ХЗХ-оод ийм өндөр хүүтэйгээр мөнгө хадгалаад ашиггүй ажиллана, дампуурах эрсдэлтэй. Гэтэл Монголбанк …

  • 12 April

    О.Сайнбаяр: Аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууц барьж зараад байгаа хүмүүсээ шалга л даа

    Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. “Зүүнбаян рэйфанери” компанийн захирал О.Сайнбаяр ”Энэ газрыг анх 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр 743 дугаартай гэрчилгээг БОАЖЯ-наас “Зүүнбаян рэйфанери” компани авсан байдаг. Хэдэн залуус 2013 оноос аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэхээр нэлээд хэдэн газар судалсны үндсэн дээр дэд бүтэц, нийслэлээс холгүй гээд тохиромжтой байсан тул уг газрыг сонгож, …

  • 12 April

    Үхсэн болон өвчтэй малын махыг Нийслэл рүү оруулах гэж байсан нь тогтоогджээ

    Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор энэ сарын 8-ны өдрийн БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирсэн хүнсэнд зориулан төхөөрсөн биш, үхсэн малын мах байж болзошгүй сэжиг бүхий их хэмжээний маханд СХД дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, …