Tag Archives: нийгэм

April, 2019

  • 12 April

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулна

    Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм. Нэгдүгээр шат /2019.04.24/ Газар хөдлөлтийн гамшиг болсон цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, …

  • 12 April

    БНСУ-ын визний хариу хойшлогдож байгаад ЭСЯ тайлбар гаргажээ

    БНСУ-д зорчих визний хариу хойшлогдож байгаад ЭСЯ тайлбар гаргажээ. Тус улсад оршин суудаг Монгол Улсын иргэн Хөх ордны “Иргэдийн гомдол, хүсэлт”-ын буланд “Солонгос улс руу зорчих виз мэдүүлбэл ойролцоогоор 70 хоног зарцуулагдаж байна, энэ нь БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дээрэнгүй үзэл төдийгүй нэг улсыг үл ойшоож буй хэрэг бөгөөд дипломат харилцааны асуудал” хэмээн үзэж гомдол гаргасантай холбогдуулан ЭСЯ-наас доорх …

  • 12 April

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 12-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏰11:00-17:30 цагт: 18-р хороо Бэлхийн 48, 49-р гудамжууд, Сэлхийн зуслан БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏰11:00-17:00 цагт: 4, 7-р хороо 15-р хорооллын 1, 2, 3, 4, 5, 8, 10, 11, 12, 13, 14, 23, 24, 35, 40, …

  • 12 April

    Хар тамхитай тэмцэх газар “Сургалт, мэдээллийн тэнхим”-тэй боллоо

    Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дэргэд “Сургалт, мэдээллийн тэнхим”-ийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу /2019.04.11/ боллоо. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил болон донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулын талаар зорилтод бүлэг болох энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгэгдсэн, суллагдсан болон нийт иргэд, өсвөр үеийн залуучуудад ухуулга нөлөөллийн сургалт зохион байгуулах зорилгоор …

  • 12 April

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны­ 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдиол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас …

  • 11 April

    Банкны тамга хуурамчаар үйлддэг этгээдүүдийг баривчиллаа

    Өнөөдөр /2019.04.11/ тамга тэмдэг, баримт бичиг хуурамчаар үйлдэн, залилах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг саатуулжээ. Сэжигтэн этгээдүүд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, банк, нотариат, томоохон аж ахуйн нэгжийн тамга тэмдэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, залилах гэмт хэрэг үйлддэг байжээ. Яг одоо хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сэжигтнүүдийн байрлаж байсан ажлын байрыг битүүмжлэн, үзлэг хийж байна.

  • 11 April

    О.Сайнбаяр: Бидний шилжүүлж авсан газрыг эзэмшигч нь хотын даргын ах байсан нь энэ төслийг улс төртэй холбох шалтаг боллоо

    “Зүүнбаян рефайнери” компани Туул голын эрэг дагуух хэдэн мянган бургасыг нэлэнхүйд нь хядаж, зөвшөөрөлгүйгээр барилга барьж байна гэх мэдээлэл олон нийтэд тархаад байгаа билээ. Үүнтэй холбоотой асуудлаар “Зүүнбаян рефайнери” компанийн захирал О.Сайнбаяртай ярилцлаа. -Их Тэнгэрийн амны наахна, “Маршал”-ын гүүрний зүүн хэсэгт баригдаж байгаа барилга танай компанийн захиалгаар баригдаж байгаа юм билээ. Тухайн барилга ямар зориулалтын барилга вэ. Аялал жуулчлалын цогцолбор гэж сонссон үнэн үү? …

  • 11 April

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхошуунд ажиллаж байна

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гэр хороололд  ажиллаж байна. Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзэж,зарим үүрэг даалгаврыг өгч тулгамдаж буй асуудлуудтай холбогдуулан шийдвэр гаргаж байна. Нийслэлийн гэр хорооллыг нэгдсэн төлөвлөлтөөр хөгжүүлэх дэд …

  • 11 April

    АНУ-ын Чикаго хотод сураггүй алга болсон Монгол эмэгтэйг олжээ

    АНУ-ын Чикаго хотод амьдардаг 32 настай монгол эмэгтэй, Н.А сураггүй алга болсон талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Дээрх мэдээллийн дагуу бүсгүйг эрэн хайх ажиллагааг Чикаго хотод ажиллаж, амьдардаг монголчууд идэвхтэй зохион байгуулжээ. Эрлийн үр дүнд бүсгүйг өчигдөр /2019.04.10/ тус хотоос  олсон ажээ. Бүсгүй алга болсон хугацаанд гэмт хэргийн золиос болоогүй бөгөөд арав гаруй хоног эмнэлэгт хэвтэхдээ хүндэтгэх шалтгааны улмаас …

  • 11 April

    Хилийн боомт дээрх визийн зөвшөөрлийг цахимаар олгоно

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр заасны дагуу Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааг хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор ажиллажээ. Өнөөдрийн байдлаар манай улсад ирэх гадаадын иргэнд 30 хүртэл хоногийн …

  • 11 April

    “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” байгуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсаны дагуу БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Тус хүрээлэнг байгуулснаар “Мянганы суут хүн-Чингис хаан”-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар ШУ болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Сүүлийн үед Чингис хааныг өөрсдөөсөө гаралтай гэх зэргээр …

  • 11 April

    Ерөнхий прокурор эрүүгийн хэргийн шийдвэрийг нийтэд мэдээлж байхыг үүрэг болгожээ

    Авлигын гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг, хүрээлэн буй орчны эсрэг болон улс, орон нутгийн хэмжээнд олон нийтийн анхаарлыг татсан хэргийг шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн даруй прокурор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байхыг Улсын ерөнхий прокурор чиглэл болгожээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах, бодитой, …

  • 11 April

    Ц.Элбэгдорж хараагүй иргэдтэй уулзав

    Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019.04.05-ны өдөр “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан, хараагүй иргэдийн төлөөлөлтэй уулзаж тэдний санал бодлыг сонсчээ. Тэрбээр энэ талаараа “Хараагүй иргэдтэй уулзлаа.  Хийж бүтээж байгаатай нь танилцлаа. Маш их эрч хүч, урам зориг авлаа. Хамтарч хийх зарим ажил ч байна. Хараагүй иргэд маань амьдралын утга учрыг дүүргэж амьдрах гэж зүтгэж тэмцэж байгаа сэтгэлийн …

  • 11 April

    Залилан хийдэг этгээдүүдийг баривчилжээ

    Түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас өндөр үнэтэй буюу Lexus570, Range rover, Benz зэрэг авто машиныг өдрөөр нь түрээслэн авч яваад банк бус дээр тавьж залилан үйлддэг этгээдүүдийг баривчилжээ. Дээрх залилангийн хэргийг 26-28 насны гурван этгээд олон удаа үйлдсэн нь шалгалтаар тогтоогджээ. Тэд фэйсбүүк болон бусад зараас задалсан дахин ашиглахгүй болсон тээврийн хэрэгслийн арлын дугаар, гэрчилгээ улсын дугаарыг 1-10 сая төгрөгөөр худалдан …

  • 11 April

    Хачигт хазуулсан 55 тохиолдол бүртгэгджээ

    Өнөөдрийн байдлаар хачигт хазуулж, эрсдэлд өртсөн 55 сэжигтэй тохиолдол Зоонозын өвчин судлалын үндэсний төвд бүртгэгджээ. Иймээс ЗӨСҮТ-өөс зөвлөмж гаргасан байна. Тухайлбал, халдварын голомттой газруудаар явахдаа хачиг харагдахуйц тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх, хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах хэрэгтэйг анхааруулав. Мөн хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх, хачигт хазуулсан …