Монгол Улсын Засгийн газраас 2023 – 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан ба уг ажлын хүрээнд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон гэсэн 4 оронд “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” /always moving/ уриан дор Монгол Улсыг сурталчлах “GO MONGOLIA” арга хэмжээг зохион байгуулав. Монгол Улс 2023 онд түүхэндээ хамгийн их буюу 651061 жуулчин хүлээн авч 1,3 тэрбум ам долларын орлого олсон юм. …
Tag Archives: нийгэм
May, 2024
-
6 May
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2024 оны тавдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр …
-
3 May
Фото: “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” цуглаан боллоо
Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ээс “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” жагсаалыг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид “Иргэд мэдэх эрхтэй”, “Хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй бол бусад эрхээ хамгаалах боломж үгүй”, “Үг хэлэх эрх чөлөө”, “Амаа үдүүлсэн хэвлэлийн эрх чөлөө” хэмээн бичсэн лоозонг барьж, байр …
-
2 May
“Усыг энх тайвны төлөө” сайн бүтээлийн эзэд шалгарлаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Амгалан дэлхий” ТББ хамтран дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Усыг энх тайвны төлөө” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн бүтээлийн уралдааныг гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулж, өнөөдөр дүнгээ танилцууллаа. Монгол Улсын иргэдийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад бүх нийтийг уриалах, үйлдэл хийх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, …
-
2 May
“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна
НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд ШУТИС, МУИС, МУБИС, Оточ манрамба их сургууль, Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архив, Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд, Мэргэн сайд Агданбуугийн Амар сан, нийслэлийн Ерөнхий боловсролын “Хөгжил” цогцолбор сургуулийн эрдэмтэн, судлаач …
-
2 May
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд өнөөдөр авто замын хөвөө, явган хүний зам, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг цэвэрлэхэд ашиглах эхний ээлжийн 20 ширхэг төхөөрөмжийг дүүргүүдийн хот тохижилтын байгууллагуудад хүлээлгэн өглөө. Тус төхөөрөмж нь 240 литрийн багтаамжтай хог хуримтлуулагч савтай. Мөн 7 км цагийн хурдтай, нэг цэнэглэлтээр 6-8 цаг ажиллах хүчин …
-
2 May
ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн ажлын төлөвлөгөө гаргаж, үр дүнтэй ажиллах, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүний удирдамжийн дагуу орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаа, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг …
-
2 May
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар хамтран мэдээлэл хийв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Мөн 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Аймаг, нийслэл, байгууллага, аж ахуйн нэгжүүд, түүний дотор уул …
-
2 May
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно гэх худал мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгох, мөн богино хугацааны “С” төрлийн визийн ангиллыг “G” төрлийн визийн ангилал руу өөрчилнө гэсэн байгууллага, хувь хүмүүс олширч, байрны гэрээ болон бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, БНСУ-ын Цагаачлалын албанд оршин суух (G-1) виз мэдүүлэхэд зуучлах үйлдэл хийж байгаа нь холбогдох байгууллагын шалгалтаар илэрчээ. Энэ төрлийн гэмт хэрэгт иргэд өртөж, хохирогч болоод зогсохгүй хуулийн хариуцлага …
-
2 May
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2024 оны тавдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар …
-
1 May
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ. Уг төслийн ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар уг төслийн бэлтгэл ажил, цаашдын төлөвлөлтийн …
-
1 May
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав. Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна. Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 …
-
1 May
Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна
Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албанаас хүүхдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах, кейс шийдвэрлэлтийг эрчимжүүлэх хүрээнд арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, хорооны гишүүдийг чадавхжуулах зорилготой юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Цэрэндулам, Монгол улсын гавьяат багш, …
-
1 May
2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарлаа. УИХ 2023 онд анхдагч хууль 21, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 12, хуулийн шинэчилсэн найруулга 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 305, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 27, нийт 378 …
-
1 May
УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 79, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 56, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл