Tag Archives: нийгэм

October, 2018

  • 6 October

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна. 2018 оны 10 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи …

  • 5 October

    Ерөнхий сайд багш нарт баярын мэндчилгээ илгээв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын багш нарын баярыг тохиолдуулан мэндчилгээ илгээлээ. Монголын багш нарын өдрийг тохиолдуулан соён гэгээрүүлэгч үе үеийн багш,  эрдэмтэн мэргэд Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж мэндчилэхийн ялдамд эх орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хийж буй Та бүхний ажил хөдөлмөрт Тань амжилт, амьдралд Тань аз жаргал, сайн сайхныг  хүсэн ерөөе. Бусдад гэрэл гэгээ, сайн сайхныг түгээх их …

  • 5 October

    Дэд сайдууд буюу давхардсан садаа

    Тун удахгүй ирэх 2019 оны төсвийг батална. УИХ болоод засгийн газарт жилийн жилд төсөв батлахад дэд сайдуудын асуудал хөндөгддөг. Гэвч дэд сайдууд УИХ-ын гишүүдийнхээ урд хойно нь орж гүйсээр байр сууриа авч үлддэг нь нууц биш. Тиймдээ ч хэдхэн саналын илүүгээр байр сууриа өнөө хүртэл хадгалсаар ирсэн. Дэд сайдууд гэж чухам хэн бэ? Дараагийн УИХ болон Засгийн газрын өндөр албан тушаалд …

  • 5 October

    Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу  10 дугаар сарын 05-нд Сэлэнгэ,Төв аймгийн нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, …

  • 5 October

    Хятадын тагнуулд мэдээлэл дамжуулсан хэрэгт хоёр монгол хүнийг саатуулжээ

    Тагнуулын Ерөнхий газрынхан өнгөрсөн мягмар гарагт Сүхбаатар дүүргийн нутагт “Голомт” хотхоны С байранд тусгай ажиллагаа явуулсан билээ. Энэ үеэр гадаадын иргэн Монгол Улсын нутагт тагнуул хийсэн үндэслэлээр нэгэн эрийг сатуулж, түрээсэлдэг байранд нь нэгжлэг хийсэн. Тус хэрэгт холбогдуулж ТЕГ-ын Сөрөх тагнуулын газар, Мөрдөн байцаах албанаас гурван иргэнийг баривчилсан бөгөөд шүүх тэднийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, …

  • 5 October

    Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өргөн барив

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хуулийн хугацаандаа НИТХ-ын дарга С.Амарсайханд өргөн барилаа. Мөн нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг хамт өргөн барьсан юм. Нийслэлийн ирэх оны үндсэн чиглэлийг “Монгол Улсын …

  • 5 October

    “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа

    НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтийг дэмжих тухай Киотогийн тунхаглалд нэмэлт өөрчлөлт оруулан хэлэлцүүлж, ухаалаг амьдрах хотуудыг бий болгоход чиглэгдсэн санамж бичиг болох “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Малайз, Балба, Энэтхэг, Солонгос, Мальдив, Филиппин, БНХАУ …

  • 5 October

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 95.5 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангасан тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээ төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гйүцэтгэлтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.1 хувиар …

  • 5 October

    Бусдын биеийг үнэлүүлж, худалдаалсан этгээдэд 12 жилийн хорих ял оноолоо

    Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлснээр“С.Мягмарсүрэнг бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор, хууран мэхэлж, эмзэг байдлыг …

  • 5 October

    УИХ-ын гишүүн Д.Муратыг цагаатгах шийдвэрийг хэвээр үлдээлээ

    УИХ-ын гишүүн Д. Муратад холбогдох хэргийн зургаа дахь удаагийн шүүх хурал өчигдөр Захиргааны хэргийн шүүхэд болоо. Шүүхээс УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елуза нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж илрүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан шийдвэрийг хэвээр баталжээ. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 15-нд нийслэлийн Прокурорын газраас Д.Мурат болон М. Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгасан юм. …

  • 5 October

    Цасан шуурга шуурна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад …

  • 4 October

    С.Чинзориг: МСҮТ-ийн суралцагчдад сард 100 000 төгрөгийн тэтгэлэг олгоно

    Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээг  энэ сарын 2-ны өдөр “Корпрайт конвейшн” төвд зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 83 МСҮТ, Политехник коллеж үйл ажиллагаа явуулж тэдгээр 4200 шахам багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж 40 шахам мянган хүүхэд залуусыг …

  • 4 October

    Ж.Бат-Эрдэнэ:Эмгэнэлт явдалд дахин уучлал гуйж байна

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж. Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Сайд асан талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхнээс дахин уучлал гуйсан байна. Тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон хэрэгтэй холбогдуулан улстөрийн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар шийдвэрлэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. Сайдаар ажиллаж байх хугацаанд болсон энэ харамсалтай явдлаас болж монгол төрийн …

  • 4 October

    “Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор боллоо

      Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс Нийслэлийн прокурорын газраас гаргасан саналыг үндэслэн 15 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Ш.Батхүү нь Өмнөд Африкийн “Стандарт” банканд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, их хэмжээний зээл авсан гэх хэргээр шалгагдаж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулагдаж байгаа юм. Мөн түүний …

  • 4 October

    Тагнуулаас ажиллагаа явуулж баривчилсан гурван хүнийг нэг сар хорих шийдвэр гаргажээ

    БГД-т байрлах “Голомт” хотхонд Тагнуулын Ерөнхий Газраас өнгөрсөн Мягмар гарагт тусгай ажиллагаа явуулсан билээ. Тусгай ажиллагааны үеэр гурван иргэнийг баривчилсан бөгөөд гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргасан байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас энэ талаар тодруулахад “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 …