БГД-т байрлах “Голомт” хотхонд ТЕГ ажиллагаа явууллаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 1.3 сая ам.долларыг хуулийнханд хахуулаар өгөх гэж байсан хятадуудыг баривчлахаар ажиллагаа явуулж байгаа гэсэн юм. “Голомт” хотхоны эргэн тойронд ТЕГ гэсэн бичигтэй хүмүүс хамгаалалт авч нэг цаг гаруй болсны эцэст хэн нэгнийг баривчилсангүй. Харин дөрвөн ширхэг битүүмжилсэн хайрцгийг машинд авч явснаар тухайн газрыг битүүмжилсэн байснаа цуцлав. Тэгвэл өнөөдөр 15.30 цагаас ТЕГ-аас албан …
Tag Archives: нийгэм
October, 2018
-
2 October
Ж.Батзандан: Хотод нэг ч удаа ирж үзээгүй залуус С.Зориг агсныг алсан гэхэд итгэхгүй байна
Ардчиллын алтан хараацай,төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд Ардчилсан намын гишүүд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. С.Зориг агсан 1998 оны 10-р сарын 2-ны өдөр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм. Тэрээр 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч, 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын БХ-ны дарга, Аюулгүй байдал, гадаад …
-
2 October
Ч.Ганзоригийг нэг сар цагдан хорихоор боллоо
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцлээ. Шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн …
-
2 October
“ICT-ЕХРО-2018” үзэсгэлэн болж байна
Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг мэдээллийн технологийн салбарын шинэ, шилдэг бүтээгдэхүүний “ICT-Expo-2018” үзэсгэлэн 9-р сарын 30, 10-р сарын 01, 02-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон …
-
2 October
Төөрсөн бамбаруушийг байгальд нь тавилаа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамын ойролцоо өчигдөр өглөөний 08:00 цагийн орчимд баавгайн бамбарууш орж ирсэн тухай нийслэлийн шуурхай удирдлагын төвд мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орны газрын мэргэжилтнүүд очиж, зориулалтын багажаар барьж, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргэн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр ямар нэгэн өвчин илрээгүй байна. Мөн биед нь ямар нэгэн шарх сорвигүй байсан тул салбарын …
-
2 October
Аавуудын группийн хамт олон Д.Батмөнхийн охидод хадгаламжийн дэвтэр нээж өгчээ
Галд орон гэрээ алдаж, өндөр настай ээж, дөрвөн сартай бага охин болон 2, 3 настай дэрсхэн охидын хамт зүдэрч явсан Д.Батмөнхийн тухай сурвалжлагыг ТВ5 телевизийн сэтгүүлч Г. Бадамлянхуа иргэд, олон нийтэд цаг алдалгүй хүргэсэн. Сурвалжлага энэ сарын 18-нд цацагдаж, тэр даруй Д.Батмөнхөд туслах сайхан сэтгэл өвөртөлсөн олон хүн тус телевизэд хандаж эхэлсэн байдаг. Маргаашаас нь түүнд туслах хандивын аян өрнөж, ердөө долоо …
-
2 October
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
Эрүүл мэндийн даатгалын сангаас (ЭМДС) санхүүжүүлэн иргэдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо орон даяар эхэллээ. Ингэснээр зонхилон тохиолдох халдварт бус өвчин болон хорт хавдрыг эрт илрүүлж, эрсдэлийг бууруулж, эмчилгээний нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Хүн бүр эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, нас насанд тохирсон эрүүл мэндийн эрт илрүүлгийн багц үзлэгт хамрагдан, 2030 гэхэд хорт хавдрын нас баралтыг 35 хувиар …
-
2 October
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байх боловч 3-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаарцаг агаар муудна. 2018 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр …
-
1 October
Монгол Ардын Нам ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбоо хамтран намд зүтгэн, залуу насаа зориулж ирсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Тусгаар тогтнолын ордноо зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, МАН-ын намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар болон МАН-ын Удирдах зөвлөлийн …
-
1 October
Автомашины зогсоолуудыг үнэгүй болгожээ
НИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит 18-р хуралдаанаар өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар, мөн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй танилцаж, хэлэлцсэн. Автомашины түгжрэлийг сааруулахын тулд орц гарц нээж, сэтгэлгээ зам байгуулж байгаагийн зэрэгцээ автомашины зогсоолыг олноор байгуулах, мөн амралтын өдрүүдэд автомашины зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах зэрэг …
-
1 October
Намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ
УИХ-ын намрын чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Намрын чуулганыг уламжлал ёсоор УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж, энэ чуулганаар хэлэлцэх асуудал зорилтоо тодорхойлно. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар намрын чуулганы нээлтэд үг хэлэх юм байна. УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, дэд хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх …
-
1 October
Улаанбаатарт өдөртөө 5-10 хэм дулаан байна
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр …
September, 2018
-
29 September
Өнөөгийн Монгол орныг дэлхийн гэрэл зурагчид тольдоно
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/, Үндэсний брэндийн бодлогын зөвлөл хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг ирэх сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл нь гадаад, дотоодын гэрэл зурагчдаар дамжуулан энэ цагийн Монгол орныг олон улсад сурталчлан таниулах, гадны хэвлэл мэдээллийн архив дахь Монгол Улсын тухай гэрэл зургийг шинэчлэх, өргөжүүлэх, эерэгээр харуулах зорилготой хэмээн зохион байгуулагчид нь мэдээллээ. Тус …
-
29 September
Монгол иргэд Чили улсад визгүй зорчих нөхцөл бүрдлээ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-нд Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд Роберто Ампуеро-той хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, тэр дундаа, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, Уул …
-
29 September
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, сэрүүхэн байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл