Tag Archives: нийгэм

March, 2018

  • 9 March

    “МАРТЫН 8”-нд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон долоон дуудлага иржээ

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-нд эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон долоон дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах нэгэн караокед 36 настай, эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 36 настай, эмэгтэй Б-г зодож, гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар …

  • 9 March

    Иргэд хашааны газраа үнэд хүргэхийг шаардлаа

    Нийслэлийн гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган өнөөдөр соёлын төв өргөөнд боллоо.Үүний дараа “Эсэргүйцэж байна” эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалд нийслэлийн есөн дүүргийн гэр хорооллын иргэд төрийн үйл ажиллагааг эсэргүүцэж оролцож байна.   Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “Гэр хорооллын иргэд тохилог орон сууцанд амьдарч байж утаагүй, хөрсний бохирдолгүй амьдрах бүрэн боломжтой. Хамгийн гол нь …

  • 9 March

    С. Зоригийн хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаагийн шоронгоос бичсэн  захидал

    С.Зоригийг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял тулгагдаад байгаа Б.Содномдаржаагийн гяндангаас ар гэрийнхэндээ бичсэн захидлыг товчлон нийтэлж байна 2018 оны 2 сарын 5 Сайн байцгаана уу. Хамгаас хайртай аав ээж хоёртоо болон ханийнхаа аав ээж хоёрт, хань ижил хайрт хүүхдүүддээ, хайрт ач хүүдээ, зулай зулайгаа гишгэж төрсөн зуун жилдээ хэзээ ч салахгүй дөрвөн хөөрхөн дүүдээ болон хань ижил, үр хүүхэд болон …

  • 9 March

    Ш.Анхмаа: Дэлхийн хотууд нийгмийн салбараа эмэгтэйчүүдээр удирдуулснаар бодит үр дүн хүрдэг

      НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.  -Нийгмийн салбарыг эмэгтэй хүн удирдахын давуу тал нь юу вэ? Жишээлбэл, УИХ-д эмэгтэйчүүд олноороо сонгогдсоноор парламентад боловсрол, эрүүл мэндийн төсөв хангалттай тавигдлаа гэж сайшааж байсан. Үүний адил амьдрал дээр бодитоор илэрч буй үр дүн нь юу вэ? -Дэлхийн ихэнх хотын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга нар нь эмэгтэй байдаг. Нийгмийн салбар бүтээн байгуулалт гэхээсээ илүү …

  • 9 March

    Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан нээгдлээ 

    Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран автотээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх түүхийг нэг дороос харах боломж бүхий “Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-г өнөөдөр танилцууллаа. Ингэснээр иргэд цахим орчинд гар утас, таблет, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар Autobox.mn сайтад нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг арлын дугаарын хамт ашиглан хаанаас ч хэдийд ч тухайн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг авах боломжоор хангагдлаа. …

  • 9 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарах тул хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар …

  • 7 March

    Нийслэлийн иргэд орон нутагт 5000 м2 хүртэлх газрыг үнэгүй өмчлөх боломжтой

    Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191.276иргэнд 10087.2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байгаа бөгөөд нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна. Нийслэлийн суурьшлын бүсэд шинээр олгох газрын нөөц байхгүй байгаа бөгөөд нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх бүрэн боломжтой юм. Тухайлбал, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийслэлд 0.07 га буюу …

  • 7 March

    С.Батболд: Хүн төрөлхтөний эх булаг, хөгжлийн гол зүтгэх хүч бол эмэгтэйчүүд юм

    “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндийг эмэгтэйчүүд, эхчүүд, бүсгүйчүүд та бүхэндээ хүргэе. Тэртээ 100 гаруй жилийн өмнөөс эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгаа хамгаалж, сонгуульд санал өгөх, ажлын нөхцөлөө сайжруулах, хүчирхийллээс ангид байх гээд олон шаардлага тавин жагсч, үзэл бодлоо нээлттэй илэрхийлснээр энэхүү өдрийг дэлхий нийт “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Манай улс ч энэхүү …

  • 7 March

    Их хотын бүсгүйчүүд чууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын  санаачлагаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Их хотын бүсгүйчүүд-2018” хүндэтгэлийн  арга хэмжээг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг  даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн иргэдийн хурал, их хурлын …

  • 7 March

    Нийтийн тээврийн 173 автобусыг хөдөлгөөнд оролцохыг хориглолоо

    Иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцлийг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн сахилга, соёлыг дээшлүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, автотээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахыг хориглолоо. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 аж ахуйн нэгжийн Нийслэлийн Тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 173 их …

  • 7 March

    “Бүргэдийн баяр”-т 88 настай Б.Байтейн бүргэд түрүүллээ

    Энэ сарын 04-05-ны өдрүүдэд нийслэлд 11 дэх удаагаа зохиогдсон “Хаврын бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгаас ирсэн шилдэг 20 бүргэдчин оролцсон бөгөөд насны хувьд 14 настайгаас 88 настай азай буурал байлаа. Энэ дунд Монгол Улсын нэр хүндийг олон улсад гаргаж буй сурагч, бүргэдчин Н.Айшолпан оролцсон нь баярыг чимж байв. Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид анч …

  • 7 March

    Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог билээ. 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдөр бүх нийтээр амрахаар зохицуулсан. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Пүрэв гараг буюу ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарна. Тиймээс  автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.   

  • 7 March

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 2018 оны 03 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, …

  • 6 March

    Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье

    Нийслэл хүрээнд 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэн хэмээн  үздэг. “Шинэ толь хэмээх бичиг” сонин  200 гаруй  жил харийн дарлалд нухлагдан, хүн төрөлхтний хөгжлөөс  хоцрогдож үлдсэн Монголчуудын амьдралын толь нь болж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө эрслэн босоход бэлэн байсан олон хүнд зориг, итгэл найдвар …

  • 6 March

    ЦЕГ: Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа тухай Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. Д.Сэржмядаг охин өнгөрсөн оны 11 дүгээр сарын 2-ны өдөр алга болсон бөгөөд одоог хүртэл олдоогүй байгаа юм.  Цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээнд цацагдаж буй охиныг олдсон гэх мэдээллийг худал гэв.