Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 1024 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг өнөөдрөөс буюу 7-р сарын 8, 9, 10-ны өдрийн 10.00-17.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. …
Tag Archives: нийслэл
July, 2016
-
8 July
Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна
Зуны сүүл сарын шинийн 04-нд тохиодог Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр өнөөдөр гаригт тохиож байна. Энэ өдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд “Ном дор мөргөмү” эрдэм соёлын үйл ажиллагааг зохион байгуулна. Үйл ажиллагаа өглөө 05.30-07.30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн их хөлгөний тэтгэн ариусгахуйн сожон сахилыг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж, цорж Ж.Отгонбаяр лам сүсэгтэн …
-
8 July
Наадмаар автомашины 8 төрлийн зөвшөөрөл олгоно
Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Замын цагдаагийн газар нь Орон нутгийн цагдаагийн газар, Хууль сахиулах их сургууль, ЦЕГ-ын Лицензын төвийн зэрэг алба хаагчдыг оролцуулаад 800 орчим алба хаагчын бүрэлдэхүүнтэй замын хөдөлгөөн зохицуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж уртасгасан цагаар ажиллана. Улсын их баяр …
-
8 July
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал болж, баяр наадмын бэлтгэл ажлын талаар салбар хороод ажлын явцаа танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн хуралдаанаар комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2015 оны 79 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсны дагуу …
-
8 July
Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа говь, талын нутгаар аагим халуун байх боловч, баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ. 2016 оны долоодугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс …
-
7 July
Наадмыг угтан 172.200 м 2 талбайг цэвэрлэж байна
Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувсгалын 95 жилийн ойн баяр наадмыг угтан нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээний ажил хийж байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, дүүргүүд хамтран 172.200 м 2 талбайг цэвэрлэж байна. Одоогоор айрагдсан морины хашаа, хурдан морь шүдлэх хашаа, хурдан морины комиссын хашаа, морь барианы зурхайн хашааг шинээр барьсан. Үзэгчдийн 3000 хүний сандлыг угсарч бэлэн …
-
7 July
Он гарсаар ой, хээрийн түймрийн 99 тохиолдол бүртгэгдээд байна
Улсын хэмжээнд 2016 оны эхний 07 сарын байдлаар нийт 13 аймгийн 51 суманд 99 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 535.036 га талбай түймэрт өртөж, байгаль экологид 311.678.828 төгрөгийн хохирол учраад байна. Мөн 2.497.500 төгрөгийн эд материалын хохирол учирч, гал түймрийг унтраахад 10.068.050 төгрөгийн зардал гаргажээ. Түймэрт өртөн гурван хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж, 19 айлын гэр, …
-
7 July
Нийслэлийн 32 дахь засаг дарга ажлаа хүлээн авлаа
НИТХ-ын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болсон анхдугаар хуралдаанаас Нийслэлийн Засаг даргад С.Батболдын нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм. Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 6-ний өдөр захирамж гаргаж, С.Батболдыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилсон байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон С.Батболд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын …
-
7 July
Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлнэ
Монгол Улсын далбаа”-ны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Найм дахь жилдээ тэмдэглэж буй уг баярт зориулан 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Энэхүү жагсаалд зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид оролцох юм. Тэд нэгдсэн бэлтгэл буюу шөнийн парадыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд …
-
7 July
АСЕМ-ын үеэр цагдаагийн 5000 албан хаагч ажиллана
АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтын үеэр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтохоос зарим зүйлийг тодрууллаа. АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтын үеэр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний бэлтгэл ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай явж байна вэ? -Ази Европын 11 дүгээр уулзалтаар ирэх зочид …
-
7 July
Дээлтэй монгол наадам үндэсний хувцастай хүн бүрт нээлттэй
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн М.Болортуяагаас энэ сарын 10-нд болох “Дээлтэй монгол” наадмын бүртгэл, зохион байгуулалтын талаар тодрууллаа. -Наадамд оролцох хүсэлтэй иргэдийг хаана хэрхэн бүртгэж байна вэ? -“Дээлтэй монгол” наадам нь нэг дүүргээс 600-1000 гаруй хүн оролцдог өргөн дэлгэр баяр. Наадамд оролцох хүсэлтэй хүн бүхэнд уг арга хэмжээ нээлттэй. Нийслэлийн иргэд тухайн өдөр Чингисийн талбай дээр байрлах …
-
7 July
Нийслэлийн засаг дарга С.Батболдод Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар танилцууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн шинэ Засаг дарга С.Батболдод нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Төрийн үйлчилгээг авахад иргэдэд хамгийн их дарамт учруулдаг зүйл бол дарга нарын хүнд суртал байдаг. Тийм учраас дарга нараас хамааралгүйгээр иргэд төрийн үйлчилгээг авдаг зарчим руу шилжиж, иргэддээ үйлчилдэг байя …
-
7 July
Чингисийн талбайд шөнийн парад боллоо
Монгол Улсын төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Найм дахь жилдээ тэмдэглэх уг баярт зориулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 2000 гаруй албан хаагчид ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна. Тэгвэл уг нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04.00 цагт Чингисийн талбайд хийлээ. Ёслолын жагсаалд Онцгой байдлын албаны эрэгтэй, эмэгтэй албан …
-
7 July
Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ
Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. Тиймээс албаны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл