Хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн хороо гэх байгуулагаас 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулсан билээ. Уг хурлаар нийслэлийн Тээврийн газраас “Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микроавтобуснуудыг 2015 оны 04 дүгээр сараас бүртгэлээс хасч, нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулах боломжгүй болгож байна. Энэ нь уг салбарт үйл ажиллагаа явуулж буй ААНБ, …
Tag Archives: нийслэл
April, 2015
-
17 April
Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Иргэдийн эрүүл амьдрах орчинг сайжруулах, байгууллагуудын гадна өнгө үзэмжийг сэргээх, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор бямба гарагт буюу 04 дүгээр сарын 18-нд бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Цаг агаар дулаарч, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, …
-
17 April
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/258 дугаар захирамж гаргав. Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-ын дагуу Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлын төслийг хүлээн авч, дүгнэлт гаргах эрх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон …
-
17 April
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх авто замын ажлын жагсаалтыг баталлаа
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/265 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг нэгдүгээр, авто зам, замын байгууламжийн ажлын жагсаалтыг хоёрдугаар, техник тоног төхөөрөмж худалдан авах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар …
-
17 April
“Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн боллоо
“Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн”-ийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын ресторан зоогийн газруудын холбооноос хамтран зохион байгууллаа. Энэхүү олон улсын тэмцээн нь 9 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 2 үе шаттайгаар явагдлаа. Тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалт Үйлчилгээний менежер, Зочин …
-
16 April
Өнөөдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжиж байна
НИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07.00-22.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байсан. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын …
-
16 April
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжид хийгдэх ажлын төлөвлөгөө гарлаа
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжид энэ онд хийх ажлын төлөвлөгөө гарлаа. Төлөвлөгөөний дагуу Чингэлтэй дүүрэгт 8, Баянгол дүүрэг 6, Сүхбаатар дүүрэг 2, Сонгинохайрхан дүүрэг 4, Баянзүрх дүүрэгт 2 нийт 22 байршилд далан сувгийн цэвэрлэгээ хийгдэнэ. Энэ ажилд 558 сая 900 мянган төгрөг зарцуулах юм. Он гарсаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Дэнжийн мянгын 2-р суваг, Чингэлтэй дүүргийн үерийн хамгаалалтын туслах …
-
16 April
Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө баталлаа
НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” А/283 дугаар захирамж гаргаж, “Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгав …
-
16 April
Төсвийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/284 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний салбар, үйл ажиллагааны чиглэлээр ангилсан жагсаалтыг хавсралтаар баталлаа. Үүнд: · Авто зам, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтэц, зам засварын ажлын жагсаалт · Хот байгуулалт, дахин төлөвлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга …
-
15 April
Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулаторийн шав тавилаа
Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагууд хамтран 15-р хороонд Хүүхдийн амбулатор барихаар төлөвлөсөн. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган америк долларын буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулаторын барилга барих төсөл хэрэгжихээр болж , 4-р сарын 14-нд шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Хүүхдийн амбулаторийн шав тавих ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, дүүргийн …
-
15 April
“Аюулгүй орц” төсөл хэрэгжинэ
Нутгийн өөрөө удирдах байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажлыг иргэд сонгогчдод сурталчлах, Төлөөлөгч-Иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, Төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилготой “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ өнөөдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороон дээр үргэлжиллээ. Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрээр 2015 оны нэгдүгээр сард хуралдсан Тэргүүлэгчдийн хуралдаанаар …
-
15 April
Хотын даргын захирамжийг буруугаар ашиглаж “шахааны бизнес” -ийг цэцэглүүлж байна уу
Хотын дарга Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад хөдөлмөрлөдөг гэхэд болно. Түүнийг энэ хөдөлмөр хүчийг үнэлэх нь мэдээж зүй ёсны хэрэг. Гэтэл түүний захирамжийг буруугаар ашиглан “шахааны бизнес”-ийг цэцэглүүлж байна. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Тэгвэл Баянзүрх дүүргийн хэсэг ТҮЦ эрхлэгчид сэтгүүлчдэд мэдээлэл хийж амин зуулгаа залгуулж байгаа хүмүүст …
-
15 April
Нийтийн тээвэр шөнийн тээвэр хийж эхэллээ
ШҮ:1 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлд троллейбус шөнийн цагаар дахин үйлчилгээнд явж эхэлжээ. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2-р баазын тролейбусууд шөнийн 22:00-01:00 цагийн хооронд нийслэлчүүддээ үйлчлэх юм. Зорчих үнийн хувьд том хүн 1000 төгрөг, сургуулийн насны хүүхэд 200 төгрөгөөр явах юм байна.
-
15 April
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд сонгогдсон байршилд инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэнэ
Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу дараахь байршлуудад инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулна. Үүнд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2014 оны 73 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчмын гэр хороололд барих 4 ширхэг …
-
15 April
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 15/IY Сүхбаатар 10.30-17.00 3-р хороо 5-р хороолол 2Б, 5Б, 13/1, 21, 22, 23, 23Б байрууд, 6-р сургууль, Бест худалдааны төв, НШШГАлба, Монфарм ХХК, тэр орчмын хэрэглэгчид 11.00-18.00 19-р хороо Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр орчмын …