Tag Archives: нийслэл

April, 2015

  • 10 April

    Нийслэл Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газартай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Р.Шандор нар Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, хот байгуулалтын бусад асуудлуудаар хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, дэд бүтэц, эрчим хүч, дулааны болон цахилгаан станц, гэрэлтүүлэг, камержуулалт, инженерийн шугам …

  • 10 April

    ХУД-ийн Эрүүл мэндийн төв 7 төрлийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

    Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд нийлүүлж байгаа “ЦАХИЛГААН ШАТ БОЛОН ЭМНЭЛГИЙН ТОНОГ  ТӨХӨӨРӨМЖ”  хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр тус дүүргийн Эрүүл мэндийн төвд боллоо. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Байдраг, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал …

  • 10 April

    ”Алтжин бөмбөгөр” шатаж байна

    Яг одоо нийслэлийн төв хэсэгт орших “Бөмбөгөр” худалдааны төвийн “Алтжин бөмбөгөр” шатаж байгааг эх сурвалж мэдээллээ. Гал анх 12 цагийн орчимд гарсан бөгөөд одоогоор тус төвийг битүү утаа бүрхсэн байдалтай байна. Галын дуудлагаар Нийслэлийн онцгой байдлынхан газар дээр нь ажиллаж байгаа төдийгүй түрээслэгчдийг бүгдийг нь аюулгүй гаргасан ажээ.

  • 10 April

    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Нийслэлийн Онцгой Байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, аврах, гал унтраах ажиллагааны багаж зэвсэглэмж, техник хэрэгслийг үзэж танилцлаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас Онцгой байдлын газрын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд анхаарч  2013-2015 онд нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс нийслэлийн иргэдийг аливаа гамшгаас …

  • 10 April

    Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлнэ

    Хуралдаанд “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөр”-ийн төслийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр хамгаалал, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцууллаа. Тус хөтөлбөр нь Гэр оронгүй тэнэмэл амьдралаар амьдарч байгаа иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээнд хамруулан амьдралын чанарыг нь сайжруулах, иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх юм. 2010 онд явагдсан Хүн ам, орон сууцны тооллогоор 1016 иргэн гэр оронгүй тэнэмэл …

  • 10 April

    “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам” батална

    Нийслэийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: Улаанбаатар хотын үерийн эрсдлийн нөхцөл байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журмын төсөл “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөр”-ийн төсөл Журам шинэчлэн батлах тухай / Эмч, эмнэлгийн байгуллага, ажилтнуудад урамшуулал олгох тухай …

  • 10 April

    Үерийн аюулд өртөх эрсдэлтэй айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн нөхцөл байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцуулав. Улаанбаатар хот нь Богдхан, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан уулын дунд тэдгээрээс эх авсан 25 томоохон хуурай сайрууд болон Туул, Сэлбэ, Улиастай, Толгойтын голын бэлчирт байршилтай тул үер усны аюулд …

  • 9 April

    Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл НОБГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг Даргаас Онцгой байдлын газрын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд анхаарч  2013-2015 онд нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.Үүнээс нийслэлийн иргэдийг аливаа гамшгаас өөрийгөө болон гэр бүл, хамт олон, найз нөхдөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл, сургалт дадлага  олгоход зориулагдсан  Сургалт арга зүйн төвийн барилга байгууламжийг барихал шаардагдах …

  • 9 April

    Цас, мөс арилгахад 70 гаруй тонн бодис цацжээ

    Их хэмжээний цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрснээс Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчин, 12 машин өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Авто замын хальтиргаа, гулгааг арилгахаар Богд уулын арын зам, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Сансарын зам, Намянжү, Дорж, Монель, Дарь-эх, Дамбадаржаа, Санзай, 7 буудал, Бэлх, Сэлх, Цайз, Шархад, Алтан …

  • 9 April

    Дугаарын хязгаарлалтын зуны хуваарийн замын бүсчлэлийг 15-наас мөрдөнө

    Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байна. Тус зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад орж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах …

  • 9 April

    1-р шатны цахим систэмээр газар өмчилж авсан иргэдийн газар өмчлөлийн гэрчилгээг олгож байна

    2014 оны 8 дугаар сард эхэлсэн Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна. Уг 1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн. Энэ хугацаанд …

  • 9 April

    Монголын хүүхдийн ордны салбар дугуйланг Сүхбаатар дүүрэгт шинээр нээлээ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор  Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 2, 9 дүгээр хороо,  Чингэлтэй дүүргийн 15, 18 дугаар хороонд байгуулсан. Уг ажлын хүрээнд салбар дугуйланг шинээр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Архустайд нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын …

  • 9 April

    Нийслэлд энэ онд 14 байршилд 91 тэрбумаар замын ажил гүйцэтгэнэ

    Нийслэлийн Авто замын газар, энэ онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагуудын уулзалт өчигдөр боллоо. Уулзалтыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Зам барилгын бүтээн байгуулалт хийдэг аж ахуй нэгжүүд, хувийн хэвшлүүдтэйгээ уулзаж энэ онд хийгдэх замын ажил, худалдан авах үйл ажилгааны талаар мэдээллийг нарийвчлан өгч, санал солилцдог энэ уулзалтаа жил бүр …

  • 8 April

    04-р сарын 07-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 04-р сарын 07-ны өдөр 265 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 100 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 165 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …