Tag Archives: нийслэл

April, 2015

  • 8 April

    Нийслэлд 91.5 тэрбум төгрөгийн авто замын ажил хийгдэнэ

    Энэ онд нийслэл хотод хэрэгжих авто замын ажил өнөөдрөөс эхэлж байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн Авто замын газрын удирдлагууд гүйцэтгэгч компаниудаа цуглуулан энэ жил хийж гүйцэтгэх ажлаа танилцуулж, тэдний санаа бодлыг сонсов. Өнгөрсөн жил нийслэл хотод 110 тэрбум төгрөгөөр замын ажил гүйцэтгэж, байсан бол энэ онд 91.5 тэрбум төгрөгөөр авто замын  ажил хийхээр болжээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн том ажил …

  • 8 April

    Усан оргилуур, усан толионы байгууламжид шалгалт хийж эхэллээ

    Улаанбаатар Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа усан оргилуур, усан толионы байгууламжийн ашиглалтад үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс нийслэлийн 9 дүүргийн 125 усан  оргилуурт үзлэг шалгалт хийж эхэллээ. Шалгалтаар усан оргилуур, усан толио бүхий байгууламжуудын хэвийн ажиллагааг хангаж байгаа эсэх, хөрөнгө оруулалтын  үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, ашиглагч байгууллагуудын боловсон хүчний байдал, техникийн …

  • 8 April

    Нийслэлийн дагуул хотуудын Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах конторын болон усны тоолуурын лабораторийн барилга байгууламж / Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянгол дүүргийн Эрүүл мэндийн  төвийн балансад бүртгэлтэй 1 дүгээр амбулаторийн барилга, инженерийн шугам сүлжээ / Хөрөнгө бүртгэлээс хасах …

  • 8 April

    Нийслэл Бичил бизнесийг дэмжих чиглэлээр Санхүүгийн Зохицуулах хороотой хамтрана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа нар Бичил бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. НИТХ-ын 2014 оны 17/16 дугаар тогтоолоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр” баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг …

  • 8 April

    Төв замын цас мөс цэвэрлэх ажил үргэлжилж байна

    Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрсний улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчид 12 машин, 7 механизм, үйлчилгээний 6 машинтайгаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. Авто замын халтиргаа, гулгааг арилгах зорилгоор амралтын өдрүүдэд Хан-Уул, Баянгол дүүрэгт, Богд уулын арын зам, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Сансарын замууд, …

  • 8 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

     2015 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. Сонгино-хайрхан 11.00-18.00 20-р хороо Сонсголонгийн 42 а, б, в байр, Өнчин цагааны урд гудамж, тэр орчмын хэрэглэгчид 11.00-18.00 11-р хороо Зээлийн 4, 63-68, Мандалын 1-2, 13, Зүүн Баян-Уулын 5-6,  Хөтөл, 7-р хороо Овоот, Баянхошууны гудамжууд Сүхбаатар …

  • 7 April

    Төв замын цас мөс цэвэрлэх ажил үргэлжилж байна

    Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрсний улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчид 12 машин, 7 механизм, үйлчилгээний 6 машинтайгаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. Авто замын халтиргаа, гулгааг арилгах зорилгоор амралтын өдрүүдэд Хан-Уул, Баянгол дүүрэгт, Богд уулын арын зам, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Сансарын замууд, …

  • 7 April

    04-р сарын 06-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 04-р сарын 06-ны өдөр 158 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 69 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 89 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 7 April

    Хотын цагдаа нар англи хэлний сургалтад хамрагдаж байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жуулчид олноор зорчдог гудамж, талбайд хэв журам сахиулдаг цагдаа нарт англи хэлний анхан шатны ярианы чадвар олгох сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Жуулчдын аюулгүй байдлыг хангах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршиж байгаа бөгөөд 2014 онд 60 цагдаа суралцсан бол 2015 онд нийт 50 цагдаа сургалтад хамрагдаж байна. …

  • 7 April

    “Улаанбаатарын өдрүүд 2015” үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг бүртгэж байна

    Монголын үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, ОХУ-ын зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хооронд харилцан бизнес түншлэлийн холбоо тогтоох зорилгоор Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Мишээл групптэй хамтран Улаанбаатартын өдрүүд-2015″ үзэсгэлэн худалдааг ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотод зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа нь ОХУ-ын Буриад улсын Улан-Удэ хотын “Улан Үдэнскаяа яармакад”үзэсгэлэнгийн …

  • 7 April

    Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа газрын зориулалтыг судална

    Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газрын зориулалт нь УИХ-аас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгээр тогтоосон Газар зохион байгуулалт, газар ашиглалтын бүсчлэлтэй …

  • 7 April

    Монголын ирээдүй болсон бяцхан үрс минь цэцэрлэгтэй болжээ

    БЗД-ийн 40 хүүхэд өнөөдөр цэцэрлэгтэй боллоо. Үүний ард 40 ээжийн ажил эрхлэх боломж нээгдэж байна. Хэдийгээр гэр цэцэрлэг байгуулах МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилга гарсан ч төсөвт суух боломжгүйгээс олон хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Амарсанаагийн санаачилгаар өнөөдөр БЗД-ийн 17-р хороонд  шинэ гэр цэцэрлэг нээлтээ хийсэн нь түүний санаачлан байгуулж буй 2 дахь цэцэрлэг болж байна. БЗД-ийн 3-р цэцэрлэгийн харьяанд энэхүү цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулах юм. Зөвхөн тус дүүргийн …

  • 7 April

    Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна

    2015 оны 4 дүгээр сарын 3, 4-нийамралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  нийт 767 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 625 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 17 бүртгэгдэж, 18 хүн хүнд, хөнгөн гэмтсэн.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган …

  • 7 April

    Цахим системээр иргэнд газар өмчлүүлэх ажил “Үзэгчдийн нэрэмжит” шагнал хүртлээ

    Bloomberg телевизээс гурав дахь жилдээ зохион байгуулсан Bloomberg Awards-ийн хамгийн нэр хүндтэй шагнал буюу “Үзэгчдийн нэрэмжит” шагналд иргэдэд газрыг цахимаар өмчлүүлэх төсөл шалгарлаа. Энэ нь иргэдэд газар өмчлүүлж эхэлснээс хойш газар өмчлөх явцыг ухаалаг, хялбар болгох чиглэлд хийгдсэн томоохон өөрчлөлт болсон ажил юм. НИТХ-ын 2013 оны тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15,309 га газарт цахим системээр …

  • 7 April

    “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт энэ сарын 13-нд эхэлнэ

    “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дүгнэх, уг уралдааны хүрээнд Улаанбаатар хотын үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн хамтлагуудын дунд уралдаан зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын А/140 дүгээр захирамжийн дагуу НЗДТГ-аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний …