Социализмын он жилүүдийн алдас ба амжилт Монгол улс ардчилалд шилжээд 27 жилийн нүүрийг үзэж байна. Ардчилал бидэнд олон боломж өгсний нэг нь түүх соёл, өв уламжлалаа үнэн зөвөөр харах, хадгалан авч үлдэх тэр боломж юм. Социализмын бүтээн байгуулалт нэрийн дор ЗХУ (хуучнаар)-ын материал, техникийн бааз мэтээр 70 жил оршин тогтносон он жилүүдэд бид олон эерэг сөрөг зүйлтэй тулгарсан. Хэлмэгдүүлэлт болсон, ЗХУ-ын бодлого заавраар улс орны төрийн бодлого явж байсан, үндэсний …
Tag Archives: нийтлэл
October, 2017
-
14 October
Энэ үнэн үү, “Aлтaн гaдac”-чид аа?
Төр засаг маань ч ойлгож мэдэрч байгаа, харин одон медаль, гавьяатад нэгэнтээ донтчихсон олон түмнийг яаж гэдрэг ухраах вэ? Мэргэн хариултаа монголчууд минь хэлж айлдаач! Нэг. Их оюунтaн Taнд сэрэмжлүүлж байна! Тэрээр орчин цагийн Монголын нэрт хөгжмийн зохиолч асан нэгэн. Бүх алдар нь өнгөрсөн зуунд хамаарна. Өөрөө бүх цол гуншингуудаа “тус болох нь бага” хэмээн ярьсан учраас би энд түүнийг …
-
13 October
Өвөр Монголчууд эрлийзүүд биш жинхэнэ Монголчууд
Сонин сэтгүүлийг эргүүлжээ суухад “эрлийзүүд” гэдэг нэгэн сэдвийг хоржин байдлаар хөндөөд байгаа нь харагдах юм. Тодруулж хэлбэл дөрвөн үеийн туршид хуримтлагдсан гомдол хорсол байгаа мэтээр дүрслэх гэж оролдож байгаа нь үнэхээр гайхал төрүүлнэ. Тэгэхээр яриагаа Монгол улсад эрлийз цусны хүмүүс хэр зэрэг олон бий вэ? гэдэг асуултаас эхэлье. Ний нуугүй нүцгэн үнэнийг шуудхан хэлэхэд маш цөөхөн гэж хэлж …
-
3 October
“Актру”–д анх удаа
Чуйн нурууны Актру хайрхан дахь Монголын уулчдын анх удаагийн авиралт, сургуулилтын тухай тэмдэглэл, нийтлэл Тайгын гүнд цасан малгайлна… Чуйн их нуруу анир даран дүнсийж, архайлдан сүглийх шовх шовх оргилууд, хөгөлгөр ногоон хөвчийн дундах намрын уйтгарт өдрүүд үргэлжилнэ. Үлгэрлэбээс энд цагийн цохилох чимээг чих тавин сонсох лугаа ажин түжин оргихыг бие, сэтгэлээр мэдрэн суухуйд “Уулын гүмд, бөглүү тайгад Ундрах бодлын …
September, 2017
-
18 September
Хуулийн байгууллагууд үнэн шударгын төлөө ажиллахгүйгээ ингэж “зарлав”
-Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж үгтэй- Манай хуулийн байгууллагууд улстөрөөс улам бүр хараат болсноо, хуулийг сахиулж, үнэн шударгын төлөө ажиллах боломжгүй болсноо сүүлийн үед өөрсдийн гаргасан шийдвэр хийгээд үйлдсэн үйлдлүүдээрээ зарлалаа.Учрыг тодруулан бичсэнийг уншаад уншигч та “тийм шүү дээ” хэмээн уулга алдана.Үндсэн хуульд зааснаар төрийн байгууллагууд өөр өөрийн чиг үүрэгтэй төдийгүй харилцан бие биеэ хянаж байж ардчилсан системийг төгөлдөржүүлж, хүний …
-
18 September
НАМ хэмээх хүн сүрэг & Вильсоны номлол
Егүүтгэл үг Төрийн мэргэжсэн алба байхгүйгээс Монголын улс төр гэж аль ч намын өнгөн дээр нуль драм. Драм гэхээсээ нохойн наадам. Төр, засгаа сонгож байгуулж байгаа, огцруулж байгааг нь гадаадынхан элэглэн шоолох нь элбэг. Монголын ардчиллын экзотик үе аль хэдийнээ ард хоцорсон, 27 жил гэж ёстой хавааск хэмээн гадныхан хэлж ярьж байхыг хоёр чихээрээ сонссон хүн (би) бичиж байна л …
-
13 September
Энэ үнэн үү, Богд минь
Би кино найруулагчийн хүүхэд. Бага насны минь ихээхэн цаг хугацаа “Монголкино” үйлдвэрийн заал танхим, техникийн цех тасгуудад өнгөрсөн. Тэглээ гээд “Монголкино”-ны талаар дуугүй суугаад байж түвдсэнгүй. Киног нь, киночдыг нь, алдар суут алтан үеийн жүжигчдийг нь шүүмжлэх гэж байгаа юм биш. Тэр кинонуудыг гаргасаар байгаа ТВ-үүдийг шүүмжлэх гэсэн юм. HD гэж нэг программаар хуучин киног сэргээгээд шинэ болгочихож болдог юм …
August, 2017
-
4 August
Офшорчид мөнгөө оруулж ирэхэд 37 хоногийн хугацаа үлдлээ
-Ерөнхийлөгч офшорчдод 49 хоногийн хугацаа өгсөн ч оруулж ирэхгүй бол ямар хариуцлага тооцох нь бүрхэг байна- Өнгөрсөн сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан офшор дансанд хадгалж буй мөнгөө монголдоо оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгсөн. Эл хугацаа дуусахад 37 хоног үлдчихлээ. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийг энэхүү мэдэгдлийг хийсний дараа олон …
July, 2017
-
16 July
Сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч орон
Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс 3,5 сая хүнтэй, манай Өмнөговь аймгаас ялимгүй том газар нутагтай. Байгалийн баялаг гэхээр юмгүй ч хөгжлөөрөө цахилж яваа улс. Ардчилал, хүний эрх, авлигагүй орчин, сайн засаглалаараа Латин Америктаа тэргүүлдэг. Эдийн засгийн эрх чөлөө, орлогын тэгш хуваарилалтаараа бүс нутагтаа Чилийн дараа удаална. Цахим засаглал, цахим оролцоогоор дэлхийд гуравт жагсдаг тус улсад авлига үзэгдэхээ бараг больсон гэнэ …
June, 2017
-
15 June
Судлаач Ганаагийн шинэ нийтлэл: Хоёр том үйл явдал
Биднийг сонгууль гээд балайрч байх хооронд манай хоёр аварга хөршид хоёр том үйл явдал болов. Нэг нь энэ 05 сарын дундуур Бээжинд болсон “Нэг бүс – нэг зам” олон улсын форум, нөгөө нь 06 сарын эхээр Санкт-Петербургт болсон “Санкт-петербургийн эдийн засгийн форум” юм. Энэ хоёр үйл явдал дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон гэж үзэж болно. Энэ хоёр үйл явдал Монгол …
February, 2017
-
14 February
Итгэл найдвар тээсэн шинэ нийслэл
Бразил Улс нийслэл хотоо хамгийн амжилттай шилжүүлсэн улсын нэг. Шинэ нийслэл байгуулах их бүтээн босголт нь тэдний мөнгө санхүүгийн хүчийг шавхаж, эдийн засгийг туйлдуулсан гэх боловч ирээдүйн хөгжлийн төлөөх үнэлж баршгүй хөрөнгө оруулалт байлаа. Бразилчуудын бахархал, үсрэнгүй хөгжлийн итгэл найдвар Бразилиа хотын түүх биднийг ч гэсэн зоригжуулах буй за.Цойлон нисэх хүлэг 1960 онд байгуулагдсан Бразилиа хот бол их өвөрмөц зохион …
October, 2016
-
21 October
Малайз – Монголын нууцлаг харилцааны цаана ямар эрх ашиг байна вэ
Хар тамхи, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлт, мафи, авлига, хүний наймаа гэх мэт хар бараан зүйлээрээ Азидаа толгой цохидог орнуудын нэг бол Малайз. Эдгээрийг нь ашиглан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн, зугаа цэнгэл хөөсөн хүмүүс Малайз уруу зорчдог. Мөн Малайз уруу визгүй зорчдог байдал манайханд сайхан завшаан болдог нь нууц биш. Ялангуяа Малайз уруу манай охид бүсгүйчүүд ихээрээ явдаг бөгөөд …
September, 2016
-
26 September
Э.Бат-Үүл: Цаг нь болоод эрх нь олдох юм бол лаларууд дуртайяа ногоон малгайтнууд болно
Оюуны хомсдол ба хүчирхийлэл Оюуны хомсдол гэдэг бол ухамсрын эмгэгийн нэг хэлбэр. Гэхдээ энэ бол солиорол,галзуурал зэрэгтэй адил сэтгэцийн өвчин бол биш. Хэл яриаг мэдэх боловч хэлэгдэж байгаа зүйлийн утгыг ойлгохгүй байдал. Бичиг үсэг мэдэх боловч бичвэрийн илэрхийлэлийн утгыг онож ухах чадвар хомс байдал. Нэг үгээр хэлбэл интеллектгүй хүн гэсэн үг. Миний нэг тийм интеллектгүй уншигч “Би хуулийг яагаад …
-
7 September
Социализм руугаа эргээд марш!
МАН-ын бүрдүүлсэн засаг нь төрийн төмөр нүүрийг авлигачид, гэмт хэрэгтнүүд, төрөөс төрсөн тэрбумтнуудад биш, харин түмэн олон иргэддээ харуулж эхлэв. Номхон морь ноолоход амар гэдэг дээ. Тэд эх орноо өрөнд живүүлж, төсвөө цайлган, өөрсдөө баяжиж, түмнээ хохироосон эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцохын оронд олон төрлийн татвар нэмж, дөнгөж соёолж буй дундаж давхаргыг тас цавчих, улмаар эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэх аян эхлүүллээ. …
-
7 September
Ө.Энхтүвшин хаачих вэ?
МАН-д өшөө хорсол, уур бухимдалдаа бүтэж үхэх шахсан нэг хүн байна. Энэ бол МАН-ын дарга асан, өнөөгийн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин юм. МАН-ын удирдах зөвлөлийн хурал төдийгүй УИХ-ын нээлтийн чуулганыг орхин гарсан түүнд ингэх ч шалтаг шалтгаан бий. Учир нь тэр иргэний эр зориг гаргасан билээ. Түүнийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших гэж байхад намын дайчин нөхөд нь сэм …