Монголчуудын нүүдлийн соёл-иргэншил гэдгээс шалтгааныг хайж болно, хэрэв тэр өнцгөөс шүүмжилбэл жалга довын үзэл, сүргийн сэтгэлгээ, араншин гээд олон дэд шалтгаанууд гараад ирнэ. Нэгэнтээ өмчгүй явсаар өдий хүрсний гайгаар олсон зөөснөө хураана, хуримтлуулна гэх юм байхгүй, идээд уугаад барчихдаг хүмүүжил нь өмчгүй, өмчийн соёлгүйгээс улбаатай. Өмч, үл хөдлөх гэх ойлголтгүйн гайгаар мөнгөн дээр бүр ч өлөв долов хэмээн би өмнөх …
Tag Archives: нийтлэл
April, 2018
March, 2018
-
22 March
Владимир
[ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2018 ОНЫ СОНГУУЛИЙГ АЖИГЛАСАН МИНЬ] Оросын Холбооны Зөвлөлийн урилгаар 3-р сарын 18-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд олон улсын ажиглагчаар оролцов. Сонгуулийн үр дүн: Ерөнхийлөгч, Нэгдсэн Орос намын нэр дэвшигч В.В.Путин 77 хувийн санал авч дахин сонгогдов. Оросын Коммунист намын нэр дэвшигч, “гүзээлзгэний” саятан-коммунист П.Грудинин удаалж 11, Либерал Ардчилсан намын В.Жириновский 5.7, Иргэний санаачилга хөдөлгөөний Ксения Собчак 1.7, Яблоко намын …
-
19 March
Монголын түүхнээ дуурсагдах ангол генерал
Монголын түүхнээ тэр бүр тохиож байгаагүй, тохиосон нь Монголын нам-төрийн дээд эрх бүхий байгууллага, тухайлбал дипломат алба, Нийгмийг аюулаас хамгаалах яамны (НАХЯ) үйл ажиллагаа, цаашлаадМонгол-Анголын харилцаа, олон улсыниргэний эрх зүйг зэрэг зэрэг хөндсөн эмзэг асуудал тул уншигчдын сонирхол талархлыг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Анголын Зэвсэгт хүчний дэслэгч генерал Жорж Алвес Пирес (Пирикаш). Хэрэв тэрээр Монголтой холбогдоогүйсэн бол тэр генералын нэр бидэнд шал хүртээлгүй л …
-
6 March
Холын Эрхүү хийгээд ойрын Хархорумоор зорчсон хос тэмдэглэл
Нэг. Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хурдан галт тэрэгний анхны аялал Хүн төрөлхтний зөн билиг, оюун ухааныг зузаатгах Хумхын эриний хараацайн жигүүр мэт шунгинан ирсэн шинэ оны босгон дээр Экологийн сэтгүүлчийн хувьд дээрх анхны аялалд оролцох азтай завшаан тохиолоо. УБТЗ дээрх чиглэлийн галт тэргийг олон улсын галт тэрэгний зурмаг тохирох хурлаар хэлэлцэж хил дээр зогсох хугацаа есөн цаг байсныг 1 цаг 30 минут …
-
5 March
Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хурдан галт тэрэгний анхны аялал
Аян замын тэмдэглэл Сүрлэг цуглаан, урлагийн тоглолт, энд тэнд тачигнах гэрэл зургаар үдүүлсэн галт тэрэг маань Улаанбаатараас Эрхүү хотыг чиглэн хөдөллөө. Энэ чиглэлдээ анхны “хурдан” галт тэрэг учир анхдагч зорчигчид гэх нэртэй болоод ээж бид 2 нэг купейнд тухлаад авлаа. Хурдан нэрэндээ таарсан хурднаар зургаахан цаг түчигнээд Зүүнхараа Дархан хотуудыг алгассаар Сэлэнгэд 21:30-д очлоо. Эелдэг зөөлөн харьцаатай хилийн шалган …
February, 2018
-
27 February
Хугараагүй ноён нуруу Содномын Аварзэд
Бунхант индэр дээр заларч, хөдөлмөрчдийн баярын жагсаалд гар даллаж байсан удирдагч, Хүндэт харуулын өмнүүр сүрлэг алхалж, Төрийнхөө далбааг мандуулж, Төрийнхөө сүлд дууллыг эгшиглүүлж явсан Төрийн эрхэм түшээ хэдхэн жилийн дараа тээврийн тэрэгний жолоо мушгиж, хээрээр гэр хэцээр дэр хийж явлаа гэвэл одоо цагт итгэх хүн гарах уу даа? Адаг сүүлд нь эрүүлээрээ эрүүлжигдэж, цагдаад зодуулж, тэр зодуур нь үхэлд хүргэсэн …
January, 2018
-
12 January
“Болор цом” хийгээд цагийн ханш
“Болор цом – 35” наадам өнгөрөгч оны 12 сарын дундуур Говь-Алтай аймагт болжээ. Мөн 2017 оны тэргүүн сард Дорнот аймагт түүний өмнөх жил Төв аймагт, за тэгээд Архангай гэх мэт хэд хэдэн аймгаар аялан зохиогдсон энэ наадмыг нутагтаа зохион байгуулаагүй аймаг ч нэлээд байх шиг. Тэдэн онд тэр аймагт юм уу хотод зохион байгуулна гэсэн урьдчилсан тов, төлөвлөлт байдаггүй ч, …
December, 2017
-
18 December
Хүн төрөлхтөн шинэ соёл иргэншлийн эрэлд
Өнөөгийн ний+гэмийн улс төр, эдийн засаг, ёс суртахууны доройтол хүн төрөлхтөнийг мөхөл сүйрэл рүү хэлбэрэлтгүй чирч буйг судлаачид нилээд эртнээс анхааруулж, түгшүүрийн харанга дэлдэж эхэлснийг, тэрхүү сүйрлийн эх үндэсийг таригчид бүү хэл ихэнхи хүмүүс ухаарч ойлгохгүй байсаар байна. Өдгөө дэлхий дахин гажууд соёл иргэншил, боолхай ний+гэмийн бүхий л сөрөг талд идэгдэн яг энэ цаг үед дөрвөн том хямралын ирмэг дээр …
-
13 December
Сири дэх Оросын байлдааны хоёр жилд
СССР-ийн өнгөн дээр хилийн чанадад явуулсан дайнуудых нь сүүлийг Афганистан дахь 8 жилийн ялалтгүй дайн мушгисан. СССР-ийн өнгөн дээр хилийн чанадад явуулсан дайнуудых нь сүүлийг Афганистан дахь 8 жилийн ялалтгүй дайн мушгисан. Энэ гүрэн задран унахад эл дайн нэг нөхцөл, шалтгаан нь болж өгсөн. Түүнээс хойш Орос цэрэг-зэвсгээ хилийн чанад руу ийм олноор, удаан хугацаанд, амжилттай илгээсэн түүх өнөөгийн Сири …
-
11 December
Соёлоо мэддэггүй атлаа тэнгэрээр нисэгчид
Сонин хэвлэлд ярилцлага өгөх дуртай Монголын зарим нэгэн философичдийн ярилцлагыг харахад хоёр айхтар зүйл ажиглагдах нь ер бусын ихээр гайхал төрүүлнэ. Нэгд нь орчин цагийн өрнөдийн философийн сургалтанд “үгүйсгэл, үгүйсгэлийн хууль”-иас өөр юм заахаа больчихсон юм болов уу даа гэх сэтгэгдэл, хоёрт нь өөрсдийнхөө огт мэдэхгүй юмныхаа талаар номчирхох их дуртай юм уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх ажээ. …
-
9 December
Тоочин бүсгүй Ц.Долгоржав
Намуухан дуутай, нүдэнд дулаан төрхтэй эмэгтэй дөлгөөхөн инээмсэглэж, асуултад минь жинтэй хариулна. Түүний өгүүлсэн бүхэн яагаад ч юм ухаарал шингэсэн мэт санагдаж билээ. Тийм байх ёстой, ийм байх учиртай гэж сургаал айлдаагүй ч үг бүр нь нэг л тийм үнэ цэнэтэй хөвөрнө. Аливаад ул суурьтай, бүр нэг “шүүсийг нь сайн шахсан аарц” гэдэгчлэн ямар ч дутуу дулимаг зүйлгүй эмх цэгцтэй …
November, 2017
-
8 November
Түүх түүхээрээ үлдэг: Бид тэднийг хөөгөөгүй – 1
Зөвлөлтийн цэргийг Монголоос хөөж гаргасан буруутнаар ардчилсан хүчнийхнийг тодруулаад тэр арга барилаараа МАН-ыг сонгуульд ялуулаад ирсэн түүх рүү хариу тайлбар өгч энэхүү нийтлэлийг бичлээ. “Хайран сайхан зөвлөлт ах нар” хэмээн уянгалуулан дуу алдагсдад зориулсан түүхэн үнэн. Зөвлөлтийн цэргийг Монголоос хөөж гаргасан буруутнаар ардчилсан хүчнийхнийг тодруулаад тэр арга барилаараа МАН-ыг сонгуульд ялуулаад ирсэн түүх рүү хариу тайлбар өгч энэхүү нийтлэлийг …
October, 2017
-
31 October
Атаархлаа шударга ёс гээд ойлгочихсон 10 хувь
Монголчууд ардчилсан хувьсгал хийж байхдаа ч, ялуулж байхдаа ч, анхны ардчилсан сонгуулиа хийж байхдаа ч, өлөн зэлмүүн ороо бусгаа цагийг туулж байхдаа ч ямагт л шударга ёсыг үгүйлсэн, хүлээсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хийсэн нэгэн судалгаа байна. Монголын хүн амын дунд тандалтын санал асуулга явуулаад үзтэл 78 хувь нь бухимдалтай явдаг дүн гарчээ. Энэ бол бага биш тоо. Хүн амын …
-
30 October
Монголчууд бид чөлөөт энэрэнгүй үзэлтнүүд
Байгалиас холдох тусмаа хүн эрх чөлөөгөө улам бүр алддаг. «Ний+гэм» бол уг чанартаа хүний эрх чөлөөг хязгаарлаж удирдахад чиглэсэн удирдлагын зохион байгуулалт юм. Байгаль дээрх эрх чөлөөтэй тэнцэх онгон чөлөөт эрх чөлөө ний+гэм дотор байхгүй, мөн бүрэлдэн бий болох ч үгүй. Өөрөөр хэлбэл байгаль эх эрх чөлөө бэлэглэдэг, харин ний+гэм байгаль эхийн олгосон эрх чөлөөг хүмүүсээс булааж авдаг. Тиймээс …
-
26 October
Аян замын тэмдэглэл:Солонгос орноор…Цуврал №1
Солонгос улсын тухай мянга түмэн мэдээлэл бий. Тэр бүхнийг унших, сонсох нь хангалтгүй, харин өөрийн биеэр очиж байж л жинхэнээр нь ойлгож чадна гэдгийг цөөхөн хоногийн аялал маань нотоллоо. МСНЭ-ийн төлөөллөөс бүрдсэн 14 сэтгүүлч БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны урилгаар 2017 оны 10-р сарын 13-наас 19-ний өдрүүдэд БНСУ-д долоон өдөр зочлох завшаан тохиосон юм. Телевиз, сонин сайтын сэтгүүлчдээс бүрдсэн манай багийн аялал …