Олон түмнийг гэгээрүүлэх гэсэн бүтэлгүй оролдлогод найдаж байхаар үндэсний популистуудаа ухаараасай гэж горьдохоос өөр аргагүй. Тэд хэчнээн попорсон ч эрхбиш үр хүүхдүүдийнхээ амьдралыг арай Венесүэл шиг болгочихъё гэхгүй байлгүй дээ! Политик гэдэг бол “нийгмийн математик” юм. Энэ математикийн бодлогыг бодож чаддаг хүмүүс л улсыг удирдах ёстой. Тийм хүмүүс бол философичид мөн. Тэгэхээр философич хүн улстөрч байх ёстой. Платон(Плато) ингэж үзсэн. …
Tag Archives: нийтлэл
May, 2019
-
14 May
Айхгүй ч гэсэн аягүй Электорат
Коммунизмын хий үзэгдэл Европоор тэнүүчлэн явна гэдэг шиг бидний хэсэг нөхдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан Электорат хөдөлгөөн Монголын нийгмээр хэсүүчлэн явна. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр улс төрийн торгон мэдрэмжтэй зарим нөхөд хүүе хаая би элсэе, нэгдэе, Та нарын түмэн зөв хэмээн саймширна. Миний сайн танил УИХ-ын гишүүн нэг нөхөр маань “Та нараар нэг сайн шүүлгэе” хэмээн надад хэлж байх нь талархууштай. Арга …
-
6 May
Зүгээр л ИНЭЭМСЭГЛЭ, З.Энхболд дарга аа
2017-11-09-ний өдрийн нийтлэлийг уншигчдын хүсэлтээр дахин нийтлэв. Монголын улс төрд мод мэт “ургаж”, идэр залуу наснаасаа үндэс мөчир мэт шигдсэн олон тооны улстөрчийн тэргүүн магнайд яах аргагүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бичигдэнэ. Ардчилсан хувьсгалын буянаар идэр залуу насандаа Төрийн өмчийн хороог удирдаж, өмч хувьчлалын алдаа, оноотой түүхийг тэрбээр нэгэн үедээ эхлүүлсэн. Үүгээрээ ардчилсан нийгмийн хамгийн том үнэт зүйл болох хувийн өмчийг …
-
3 May
Цоожтой хаалганы цаана үйлдэгдэж байгаа хүчирхийлэлийг хэзээ таслан зогсоох вэ?
Хүүхдийг хүчирхийлэх, хүүхэд алга болох хэрэг нийгмийг түгшээж эхэллээ. Бидэнд энхрий үрсээ хайрлан, зүүдэнд нь хүртэл хамгаалж үнэг хайчлан домнодог монгол сайхан ёс бий. Гэтэл зах зээлийн нийгэмд хүнийг хайрлах сэтгэл, хүүхэд хамгаалал гэдэг асуудал аль хэдийнээ байхгүй болжээ.Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл эрс нэмэгдэж аюулын хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэд хэдэн баримтыг хүргэж байна. Баримт …
April, 2019
-
22 April
НАТО руу явахад Лукашенкод ганц алхам үлдлээ
Белорусс судлал, Лукашенко судлалын өгүүлэл. Би худал гөрдөөгүй, үнэхээр судалж байна гэдгээ нотлоод, бүр хэрэг болгоод ноён Лукашенко надтай хуучилж байгаа нэг түүхэн зургаа дэлгэчихье. Тэр нөхөр үнэхээр Путиныг цус харвуулахад тун ойртлоо гэдгээ л нотлох мэдээлэл дор ярайна. Америкийн Foreign Policy сэтгүүлийн энэ оны эхний дугаарт нүдэндээ итгэмгүй үйл явдлыг бичсэн байснаас эшлэе.Белорусс-АНУ-ын хороондын харилцааны дулаарлыг Төрийн департамент дэлгэжээ. …
October, 2018
-
22 October
“Хүрэн уулсын буйд”-д зорчиж, “Бадархундага”-ийн мэлмийд саатсан минь
Эртний түүхт улиастай хот, Этүгэн эх хэмээн сүслэх эрхэмсэг дагшин От- хан тэнгэр хайрхан (өдгөөгийн Отгон тэнгэр бурханы шашныхны “хайрласнаар” бүүр Очирваань хэмээгдэх хайрхан уулын язгуурын нэршил нь От-хан буюу Голомтын хан байсан гэсэн түүхэн сурвалжын мэдээ, баримт бий), ариун тунгалагын охь гэгдэх Бадархундага нуур, Богд, Чигэстэй, Идэр, Яруугийн голууд, аянчин, жинчиний зүрхийг чичрүүлэм Загастайн даваа, Ганцын даваа, түүх домог …
September, 2018
-
6 September
Сургаал айлдахгүй бол болохгүй болсон Трамп
Аль нэг улс орныг Английн хувиршгүй холбоотон, эсвэл мөнхийн дайсан хэмээн үзэх нь харалган бодлого хэмээн би үздэг. Бидэнд хувиршгүй холбоотон байхгүй, мөнхийн дайсан ч байхгүй. Бидэнд зөвхөн хувиршгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий. Түүнийг мөрдөх нь манай үүрэг мөн- Энэхүү лут үг XIX зууны Британийн суут улстөрч Xенри Жон Темпл Палмерстоны амнаас 1848.03.01-нд Нийтийн танхимд цууриатсан юмсанж. Ямар …
August, 2018
-
28 August
Ерөнхийлөгчийн засаглал Монголын улс төрийг засах гарц биш
Монгол улс 1992 онд баталсан Үндсэн хуулиараа парламентын засаглалыг сонгон бүрдүүлсэн билээ. Гэхдээ сүүлийн үед төрийн засаглалын өнөөгийн хэлбэрийг өөрчлөх, ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай зарим улс төрийн хүчнүүд ярих болов. Мөн олон нийтийн санал асуулгын цуврал судалгаануудаас үзэхэд эв нэгдэлгүй улс төрийн олон нам хүчнүүд төрийн эрхэнд гарах болсон нь сөрөг үр дагавар авчирч байна гэж үзэн нэг хүний хүчтэй …
-
13 August
Манайд мартагдсан “ёсзүй”
Өмнөд Солонгосын Ерөнхий ассамблейн дарга Пак Хэ Таэ сонгуулийн үеэр 2600 ам доллартай тэнцэх хэмжээний хандивыг мэдүүлээгүйнхээ төлөө огцорчээ. Япон улсын Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн үеэр сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасныхаа төлөө ёсзүйн хариуцлага хүлээн огцрохоо мэдэгдэв. Иймэрхүү жишээг сонссон иргэд маань манайх хэзээ ийм болох бол хэмээн шүүрс алддаг нь нууц биш. Энэ бол улс төрийн ёсзүйн …
-
3 August
Тэмдэглэл: Манжуур болон Монголын зүүн хязгаараар аялсан нь
Өнгөрсөн жил наадмын амралтын өдрүүдээр бидний хэдэн нөхөд Алтай Таван Богдоос эхлээд Баян-Өлгий, Увс, Завханаар дайран Монголын баруун хязгаараар аялсан бол энэ удаад эх орныхоо зүүн хязгаараар аялж үзье гэж шийдээд замд гарсан юм. Гэхдээ зөвхөн зүүн хязгаар гэлтгүй бас Хятадын хил залгаа нутгаар ч очиж үзэх төлөвлөгөөтэй байлаа. Ингээд Улаанбаатараас “Хүннү эйр” компанийн 72 хүний суудалтай ATR загварын тохилог …
June, 2018
-
9 June
Маршалд итгэгдсэн Н.Лхамсүрэнг шившиглэсэн түүх
СССР-т хүчтэй гүйцэтгэх засаглал тогтчихлоо. Монголд тэр нь сулхан мэт Цэдэнбалд санагджээ. Түүнийг бэхжүүлэх хэрэгтэй. Намыг нам чигээр нь ажиллуулахаас бус төрийн дээр гаргахгүй, тэр утгаар Н.Лхамсүрэнг төрөөс холдуулж, намын өндөр албан тушаал руу гулсуулсан байх магадлалтай. Н.Лхамсүрэн нь Чойбалсанд итгэгдсэн, бүр 1940 онд Мал тариалангийн яамны сайдаар томилогдож байсан (1940.07.06-1942.05.15-нд ажилласан), түүхэн үйл явдлуудад гар бие оролцсон, Ерөнхий сайдын …
May, 2018
-
10 May
ШХАБ хаашаа явж, хэн хааш нь чиглүүлнэ вэ?
2017 оны 6 дугаар сард Астанад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) саммитыг очиж үзэж, дүгнэх хувь надад тохиож билээ. Тэр уулзалтаар Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-д элсэж энэ байгууллага үндсэн 8 гишүүн улстай болсон. Астанагийн саммитын дараахан энэтхэгийнObserver Research Foundation гэх байгууллагаас “Энэтхэг улс ШХАБ-д элссэний дараахи хандлага” сэдвээр өргөн хүрээнд ярилцсаныг сайтуудад тавьсан. Тэр уулзалт ярилцлагад Элчин сайд асанРакеш Суд, …
April, 2018
-
28 April
Бусдын даалгавраар амьдрахаа больё!
Мундаг чадвартай, уран гартай мужааны нас нь нилээд явжээ. Үйлдвэрийн дарга буюу компанийн эзэн нь хэдэн сарын дараа тэтгэвэрт нь суулгах болсныг нь ч дуулгав. Эзэн нь нэг чадварлаг ажилтнаа компаниасаа явуулж буйд дотроо их харамсаж байсан ч тэтгэвэртээ гарахаасаа өмнө нэг байшин барьж өгөхийг хувиасаа уг мужаанаас хичээгүйлэн хүсчээ. Мужаан эзнийхээ хүсэлтийг зөвшөөрсөн хэдий ч барилгын явцыг нь харахад …
-
13 April
Гуравхан сая хүний тархи руу ийм их дуу чихэж юу хийнээ?
Бүх ард түмнээрээ тэгтлээ цангаж үхэж байсан мэт урлаг уран сайхны ёроолгүй ангал руу ниссээр… Манай статистикчдэд энэ талын мэдээлэл байдаг болов уу? Эсвэл СУИС-ийн судалгааны төв, салбарт нь бий болов уу? Урлаг соёл судлалын өөр хүрээлэн, төв байдаг бол тоо баримт бүхий судалгаа байна уу? Байдаггүй бол байлгаач ээ хэмээн уриалан дуудаж, өдөж, хатгаж байгаа маань энэ ээ. Эрх …
-
11 April
Эртхэн харь лүднүүд минь, миний бүх зүйлийг яриулна гэвэл холоо хэвтэнэ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт, үндэсний баяр наадамд 6 удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа бурхны оронд заларлаа. Түүний тухай дурсамж тэмдэглэл, ярилцлага олон бий. Энэ удаа сэтгүүлч Э.Хүрэлбаатарын нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна. ЭРТХЭН ХАРЬ ЛҮДНҮҮД МИНЬ, МИНИЙ БҮХ ЗҮЙЛИЙГ ЯРИУЛНА ГЭВЭЛ …