Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бол эмх замбараагүй баригдсан барилгууд, автомашины зогсоолгүй орон сууцнууд, гэр хорооллын хаяг нь тодорхойгүй гудамжуудтай. Энэ бол нийслэл Улаанбаатар хотын зохион байгуулалт, газар олголтын асуудал хэрхэн эмх замбараагүй явж ирсний “гор” юм. Тэгвэл НИТХ-ын дарга С.Амарсайхан нэгэн захирамжийг гаргажээ. Уг захирамжийн дагуу 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2018 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэлх нэг сарын …
Tag Archives: НИТХ
December, 2017
-
26 December
Нийслэлийн газрын албатай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээн авах захирамж гарчээ
Нийслэл хотод эмх замбараагүй баригдсан барилгууд, автомашины зогсоолгүй орон сууцнууд, гэр хороололын хаяг нь тодорхойгүй гудамжнууд Улаанбаатар хотын зохион байгуулалт, газар олголтын асуудал хэрхэн эмх замбараагүй явж ирснийг илэрхийлдэг гэлтэй. Иргэдийн дунд хамгийн их яригддаг маргаан зөрчилтэй асуудлуудын тоонд зүй ёсоор газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой маргаан эзлэдэг байна. Ялангуяа газрын маргаантай холбоотой асуудлуудаар гарсан шүүхийн шийдвэрүүд тэр бүр хэрэгжихгүй араасаа …
-
25 December
Газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал гомдлыг хүлээн авна
Нийслэл, дүүргийн газрын албаны үйл ажиллагааг илүү ил тод нээлттэй, түргэн шуурхай болгох, иргэд оршин суугчдын санал гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдрийг хүртлэх хугацаанд НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хүлээн авах захирамжийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргажээ. Үүнтэй холбогдуулан иргэд та бүхэн дурьдсан хугацаанд газар өмчлөл, эзэмшил, шүүхийн …
-
13 December
НИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа
НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр 78 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өргөн барьсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөрийн төслийг бодлогын баримт бичгийн хувьд шаардлага хангаагүй тул дахин боловсруулахаар буцаалаа. Нийслэлийн хэмжээнд 2017 оны байдлаар 33713 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 10 хувь нь харааны бэрхшээлтэй, 5 хувь нь хэл ярианы бэрхшээлтэй, 8 хувь нь …
November, 2017
-
16 November
НИТХ-ын ээлжит бус I хурал шөнө дөл болтол үргэлжиллээ
НИТХ-ын ээлжит бус I хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2018 оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Өдрийн 15.00 цагт эхэлсэн хурал шөнийн 00.00 цаг хүртэл үргэлжиллээ. Хуралдааны явцад Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц энэ оны аравдугаар сарын 1-ний байдлаар 88.8 хувьтай байгааг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хуралдаанд танилцуулсан. Тэрбээр, …
-
16 November
НИТХ-ын шинэ тэргүүлэгчидтэй ТАНИЛЦ
Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын ээлжит бус I-р хуралдаанаар НИТХ-ын есөн тэргүүлэгчийг /2017.11.15/ сонгон батламжиллаа. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж сонголоо. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, сонгох эрх нээлттэй үлдэж буй юм. НИТХ-ын тэргүүлэгчдийн товч танилцуулгыг хүргэе. НИТХ-ын есөн тэргүүлэгчдийн хувьд нэг жилийн …
-
14 November
Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төслийг нийслэл хотын хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо
Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэж дэмжих тогтоол гаргалаа. Түрээсийн орон сууцны асуудал бол нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуулуудын нэг. Тиймээс энэ асуудлын төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд “Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг …
-
13 November
Нийслэлийн хурал гацаанаас гарч, төлөвлөгөөгөө баталлаа
НИТХ-ын дарга Ц.Сандуй сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээн ажлаа өгсөн нь олны анхаарлын төвд байв. Түүнийг НИТХ-ын даргын ажлыг тийм ч сайн гүйцэтгээгүйг хүн бүхэн хэлдэг. Тэргүүлэгчдийн хуралдаан бололгүй хэдэн сар хойшилж, нийслэлийн ажил нэг хэсэгтээ л гацаанд байв. Ерөнхийдөө нийслэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэлгүйгээр нэг жил болсон, салбар бүрт асуудалтай, хэл амтай, хэзээ ч дэлбэрэхэд бэлэн болсон гэмээр ийм л иргэдийн …
October, 2017
-
24 October
Хуралдаа ирдэггүй НИТХ-ын төлөөлөгчдөөс хариуцлага нэхье
Монголд өвөл айсуй…, энэ бол төр засгийн илүү хариуцлагатай, хурдтай, бодлоготой ажиллахыг шаардсан улирал, цаг үе. Нэг сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотод өвөл хаяанд ирчихээд хаалга тогжиж байхад НИТХ-ын хурлын 45 суудлаас 34 төлөөлөгчийн суудал авч, МАН-аас сонгогдсон төлөөлөгчид удаа дараа НИТХ-даа ирэхгүй байна. Тэд эрх мэдэл, амбици, намын бүлэглэл, байр суурь, хувийн ашиг сонирхолоо урдаа тавьж, өөрсдийг нь …
September, 2017
-
28 September
НИТХ-ын даргад бодлогоор нэр дэвшсэн Д.Баярсайхан МАН-ын гишүүдэд таалагдсангүй
Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр НИТХ–ын Ц.Сандуй ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, улмаар НИТХ–ын шинэ даргыг сонгох санал хураалт өнгөрсөн долоо хоногт НИТХ–ын төлөөлөгчдийн дунд явагдсан. Тус хуралдаанаар НИТХ–ын даргад Нийслэлийн МАН–ын бүлгээс Д.Баярсайхан төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэн бол заалнаас С.Амарсайхан төлөөлөгчийн нэр дэвшигдэж санал хураалт явагдсанаар хуралдаанд оролцсон НИТХ–ын 44 төлөөлөгчийн 17 нь Д.Баярсайханд, 17 нь С.Амарсайханд тус тус санал өгч, 10 төлөөлөгч цагаан хуудас өгсөн буюу хоёр нэр дэвшигчийн алийг нь …
-
22 September
НИТХ, хурлын даргаа сонгож чадалгүй завсарлалаа
НИТХ-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр НИТХ-ын 11 удаагийн ээлжит хуралдаан болж, НИТХ-ын шинэ даргыг сонгохоор болсон. Өглөө 11:00 цагаас эхлэсэн хуралдаан үргэлжилсэн боловч НИТХ-ын шинэ даргаа сонгож чадсангүй. НИТХ-ын даргад Нийслэлийн МАН-ын хорооноос төлөөлөгч Д.Баярсайханы нэрийг дэвшүүлсэн бол заалнаас НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нэр дэвшсэн. Нэр дэвшсэн хоёр төлөөлөгч өөрсдийн товч намтарыг индэр дээр …
August, 2017
-
31 August
НИТХ-ын ээлжит хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг НИТХ-ын төлөөлөгчид шаардлаа
Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болох ёстой байсан ч НИТХ-ын дарга Ц.Сандуй ээлжит хуралдааныг зарлан хуралдуулсангүй. Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд сар бүр хуралддаг НИТХ-ын ийнхүү 5 сараас хойш хуралдахгүй байгаатай холбогдуулан НИТХ дах МАН-ын хэсэг төлөөлөгчид хэвлэлийн хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд НИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатар, төлөөлөгч С.Амарсайхан, Ш.Үнэнбат, Р.Дамба Ч.Гантулга нар оролцон НИТХ-ын тэргүүлэгч нарт хандсан шаардлага …
-
31 August
НИТХ-ын төлөөлөгчид хэвлэлийн хурал зарлалаа
Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцахыг санаархсан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь зүйтэй гэж үзэн МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч гарын үсэг зураад байгаа. Мөн тэдэн дээр НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа мэдэгдсэн. Гэвч Ц.Сандуй албан тушаалаасаа огцрохгүйн тулд НИТХ-ыг хуралдуулахаас цааргалж, хурлын дэгийг ноцтойгоор зөрчиж байна. Албан тушаалаа хамгаалж авч үлдэхийн тулд сургууль цэцэрлэг, өвөлжилтийн бэлтгэл гээд НИТХ-аар …
-
30 August
8 сарын 31-ны пүрэв гарагт НИТХ-ын ээлжит хурал болно
НИТХ-ын ээлжит хуралдаан сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт болдог уламжлалтай. Энэ дагуу 2017 оны 8 сарын 31-ны пүрэв гарагт буюу маргааш НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордонд болно. Өнгөрсөн хугацаанд болсон Ерөнхийлөгчийн сонгууль, улсын баяр наадам, зуны амралт зэргээс шалтгаалан 2017 оны 5 сараас хойш НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлан хуралдуулаагүй байгаа юм. НИТХ-ын ээлжит хурлыг 5 сараас хойш зарлан …
October, 2016
-
17 October
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас 140 айлыг түр оршин суух байранд оруулахаар боллоо
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэж авах тухай, Ази-Европын чуулга уулзалтын дурсгалд зориулсан “Тэнгэрийн өрх” хөшөө байршуулах тухай зэрэг хоёр асуудлыг хэлэлцэж, баталлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Хямд өртөгтэй орон сууц”-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Баярс констракшн” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулан ажилласан. Өнөөдөр “Баярс констракшн” ХХК барилгын ажлыг …