2018 оны 03 сарын 23-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын дүрэм, хаягжилтыг судлах ажлын хэсгийг НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан 11 хүний бүрээлдэхүүнтэйгээр байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр хуралдан, Хотын дүрмийн төсөл дээр ажиллаж байсан “Ач холдинг” ХХК-ийн тайлан мэдээллийг сонсож, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. “Ач холдинг” компанийн менежер Л.Цоодол “Манай компаний хотын дүрмийн төслийг гүйцэтгэх тендерт оролцон …
Tag Archives: НИТХ
April, 2018
-
20 April
Нийтийн тээвэртэй холбоотой санал, гомдол тасардаггүй
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 4 асуудал хэлэлцлээ. Хурлын эхэнд Нийслэлийн нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Нийслэлийн тээврийн газрын мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчит нэг, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгж 87 чиглэлд 837 тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч …
-
20 April
Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэвтрүүлэх боломжийг судална
НИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Төлөөлөгч Б.Бямбадорж нар Экобус компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь кластерт орсон өндөр технологийн машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх зорилгоор авто угсралтын үйлдвэрээ 2014 онд ашиглалтад оруулжээ. Өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусууд аюулгүй байдал хангалтгүй, импортоор орж ирсэн хуучин автобусууд байдаг. Нэг шинэ автобусыг 9 жил ашиглах боломжтой байдаг ч манай улсад …
-
19 April
“СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлэг боллоо
НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачилгаар “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагууд оролцов. Хэлэлцүүлгээр СӨХ болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо. Одоогоор манай улсын хэмжээнд 1022 сууц өмчлөгчдийн холбоод …
-
18 April
Нийслэлд шинээр сүм хийд байгуулах төсөлд иргэд, аж ахуйн нэгжийн саналыг хүлээн авч байна
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулахаар НИТХ-ын ажлын албанаас бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд журмын төсөлтэй холбогдуулан Иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг цахим хаягаар хүлээн авна. Та бүхэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад …
-
18 April
НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг сайжруулах санал хүргүүллээ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдийн саналыг тусгах зорилгоор НИТХ дахь АН-ын бүлэг саяхан “Хотын шийдэл” хэлэлцүүлгээ зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт оролцогчид болон судлаачдын багийнхан хуулийн төслийг дахин боловсруулах, сайжруулах шаардлага байгааг онцолж, хэд хэдэн санал гаргасан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн үндсэн хуулийн шинж чанартай хууль. Гэвч шинэчилсэн найруулгын төсөл нь …
-
16 April
“Сууц өмчлөгчдийн холбоо”-ны эрх зүйн байдал хэлэлцүүлэг болно
НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачлагаар энэ сарын 19-нд “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээнд зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны дарга, Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд болон Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл оролцоно. Хэлэлцүүлгээр сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх …
-
16 April
100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн дарга Ч.Гантулга Хангарьд ордонд бизнес эрхлэгчидтэй ээлжит уулзалтаа хийж санал солилцлоо. Өнгөрсөн хугацаанд …
-
12 April
С.Амарсайхан: Улаан-Үд хоттой олон салбарт хамтран ажиллах өргөн боломжтой
НИТХ–ын дарга С.Амарсайхан болон НИТХ–ын зарим төлөөлөгчид, хотын удирдлагууд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр НИТХ–ын дарга С.Амарсайхан :Улаанбаатар болон Улаан-Үд хот нь 1995 оноос хойш ах дүү хотын сайн харилцаатай байсаар ирсэн. Энэ хугацаанд хотын удирдлагууд уулзаж олон, ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулсаар байгаа билээ. Манай хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайн байгаа цаашид ч …
-
11 April
“Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг баталлаа
НИТХ–ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг хэлэлцлээ. Энэхүү дэд хөтөлбөр нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх заалтуудтай уялдаж байгаа юм. Дэд хөтөлбөрийн хүрээнд бүтээмжтэй, зохистой ажлын байр бий …
-
11 April
НИТХ: “Хүн амын ахуйн үйлчилгээ 2020“ дэд хөтөлбөрийн уялдааг сайжруулах шаардлагатай
Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хүн амын ахуй үйлчилгээ 2020” дэд хөтөлбөр, “Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ 2020” дэд хөтөлбөрүүд батлах тухай,Сити тур төсөл хэрэгжүүлэх тухай, шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг 5 асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Хүн амын ахуй үйлчилгээ 2020” дэд хөтөлбөрийн төслийг танилцууллаа. Тэрээр “Нийслэл хот нь манай орны нутаг дэвсгэрийн 0,3 хувийг …
-
10 April
НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид Хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийлэлтэй “тэмцэхээ” илэрхийллээ
Нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн шинжтэй гэмт хэргүүд ар араасаа гарч олон нийтийг цочроон иргэдийн дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлж, томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахад хүргэсэн. НИТХ-ын дарга С.Амарсайхан нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Хүчирхийлэлгүй хот” аяныг нийслэлийн хэмжээнд зарлан ажиллахаа мэдэгдэж байсан. Өнөөдөр тус аяны хүрээнд НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн …
-
10 April
НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 26-нд болно
НИТХ–ын тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаан 18:30 цагт өндөрлөлөө. Хуралдааны гуравдугаар хагаст Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах болон бүртгэлээс хасах, түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоолуудыг гаргахаар болов. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий иргэдийг төрийн шагналд уламжлах асуудлыг тэргүүлэгчид дэмжсэн бол шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагад зөвшөөрөл олгох асуудлаар тэргүүлэгчид хаалттай хуралдаж, асуудлыг дараагийн хурлаар …
-
9 April
Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн шалгаруулалтын журам батлахыг буцаав
НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдааны эхэнд Нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийн үйл ажиллагааны танилцуулгыг НИТХ-ын ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Төслийн удирдах хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаяр танилцуулав. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын тэргүүлэгчид асуулт асууж, саналаа хэллээ. Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл: “Нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөлд 17 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. Энэ бол бага мөнгө биш, тиймээс та бүхэн төслийг …
-
9 April
НИТХ-ын тэргүүлэгчид гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх асуудлаар хэлэлцэнэ
НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 90 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах 12 асуудлыг хэлэлцэнэ