Tag Archives: онцлох

July, 2020

  • 8 July

    Наадмын түрүү бөхөд өгдөг автомашиныг нийслэлийн Эрүүл мэндийн газарт олгохоор “Тоёота мотор корпораци”” шийдвэрлэжээ

    Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпорац” нь 7 дахь жилдээ ажиллаж байна. Наадмын албан ёсны түнш болохын хувьд ТОЁОТА компани нь наадмыг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтран оролцож, түрүү бөхийн шагнал болох “Тоёота цом”, Тоёота автомашин, хурдан морины унаач хүүхдүүдэд шаардлагатай аюулгүйн хамгаалалтын хэрэглэгдэхүүн өгөхөөс гадна замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг …

  • 8 July

    ХӨСҮТ: Хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 370 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 368 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. 50 хоног эмчилгээ хийлгэж эдгэрсэн эмэгтэй 24 настай. …

  • 8 July

    Монгол жүжигчдийн тоглосон “Waiting for the Barbarians” кино наймдугаар сард үзэгчдийн хүртээл болно

    Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” кино ирэх наймдугаар сарын 7-нд нээлтээ хийхээр болсон байна. “Waiting for the Barbarians” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ. Мөн тус киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д. Гүрсэд нар тоглосон …

  • 6 July

    Ж.Батбаясгалан: Давхар автобус нь энгийн автобусаас 10 дахин хямд өртөг зарцуулж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т ажиллалаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон нар байлцав. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг нэг сарын хугацаанд туршиж, үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа. Хоёр давхар, эко автобус нь 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд …

  • 6 July

    Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

    Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай энэхүү эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн …

  • 6 July

    Ө.Энхтүвшин: “THE HU” хамтлаг дэлхийд Монголын нэрийн хуудас болж байна

    “The Hu” хамтлаг нь хөөмий, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэвсгийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган “Хүннү рок” урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа юм. Дэлхийг тойрон аялах тоглолтоо цар тахлын улмаас түр зогсоосон тус хамтлаг “КОВИД-19” халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж “ГЭРЭГ” тоглолтоо өнгөрөгч 6 дугаар сарын 29-нд …

  • 6 July

    Зүүн бүсийн сайжруулсан түлшний эхний блок үйлдвэр ашиглалтад орлоо

     Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн барилгын ажил өрнөж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан үйлдвэрийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд …

  • 4 July

    Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт …

  • 4 July

    Тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй өнөө өглөө амаржиж хүүтэй болжээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр”Өчигдөр нийт 557 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр онгоцоор ирсэн 428 хүнд хийсэн эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй.  Мөн 14 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.  ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 11 хүнийн шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй буюу …

  • 3 July

    Сайжруулсан түлш үйлдвэрлэлийн явцыг доголдолгүй явуулахад анхаарч ажиллах ёстой

    Өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлтийн ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлт,Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаварын хүрээнд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах,  дүүрэг тус бүрт 60,000 тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг …

  • 3 July

    Т.Хэрлэн: Баянбүрдийн тойргийн уулзварыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчлэн хааж засварын ажлыг хийнэ

    Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор хэсэгчилэн зам хаах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал, “Грийн ресурс констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал …

  • 3 July

    А.Амбасэлмаа: Өчигдөр 194 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх  мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “Долдугаар сарын 2-нд дөрвөн лабораторид нийт 194 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал, өчигдөр АНУ-аас ирсэн 25 хүн, эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байгаа хүмүүс, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг, Сэлэнгэд байгаа тав, Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр, тандалтын зорилгоор …

  • 2 July

    Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

    Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2020 оны 07 дугаар сарын 02/ Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт орон даяар нэгэн зэрэг Монгол Улсын түүхийн шалгалтаар эхэллээ. 2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Шалгалтыг 7 дугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулах юм. Өнөөдөр Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалт явагдах бол 7дугаар сарын 3-нд …

  • 2 July

    У.Хүрэлсүх: Ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах үлдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-д оруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн юм.  Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудалтай холбогдуулан Улсын …

  • 2 July

    Г.Нэргүй: Бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр тоглуулахгүй байхад эцэг, эхчүүд онцгой анхаарах шаардлагатай

    Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, “Тавантолгой түлш” ХХК хамтран өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, “Тавантолгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь хүргэв. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Туул, Тэрэлж голын …