Tag Archives: онцлох

February, 2021

  • 22 February

    Д.Сумъяабазар:Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаарай

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн /02.22/ цахимаар боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хууль санаачлагчид өргөн барих бэлтгэлийг хангаж 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн …

  • 22 February

    ХӨСҮТ:55 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд өчигдөр 36,903 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 55 хүнд халдвар илэрсэн. -24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Уг 24 тохиолдлын 9 нь анхны шинжилгээгээр батлагдсан тохиолдол бол 15 нь дээрх есөн тохиолдлын ойрын хавьтал юм. Ингэснээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр нийт …

  • 22 February

    С.Амарсайхан:Вакцинжуулалтыг хоёрдугаар улиралд багтаан бүрэн хийж дуусгана

    Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун   AstraZeneca  вакцин ирлээ. Оксфордын AstraZeneca вакцины эхний татан авалтыг МИАТ-ийн агаарын хөлгөөр тээвэрлэжээ. Уг онгоц 06.40 цагийн орчимд Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Вакциныг хүлээн авах үеэр Шадар сайд С.Амарсайхан “БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар илгээж байгаа вакциныг хүлээж авсандаа баяртай байна. Вакцины эхний ээлжийг өнөөдөр …

  • 20 February

    Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээнэ

    Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.02.20/ хуралдлаа. Хурлаар Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын нэгдсэн дүнг сонсож, КОВИД-19 тархалтын түвшинг тогтоож, 2021оны 02 дугаар сарын 23-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлалаар бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн дийлэнх буюу 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа …

  • 19 February

    ХӨСҮТ: 47,110 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнд (сovid-19) халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“2021 оны хоёрдугаар сарын 18-ний өдөр 47,110 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнд сovid-19 халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлын 10 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илрүүлсэн. Энэ 10 хүний хоёр нь эхний шинжилгээгээр илэрсэн бол бусад 8 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. …

  • 19 February

    Шинжилгээ авч байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулав

    Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв. Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвх, оролцоог бууруулахгүй байх, хүндрэл чирэгдэлгүй, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан анхаарууллаа. Мөн шинжилгээ авч байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг хувийн хамгаалах …

  • 18 February

    Ирэх сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд: 03 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар 03 дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ 03 дугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар 03 дугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар 03 дугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 03 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар 03 дугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар 03 дугаар …

  • 17 February

    “Астразенека” вакциныг энэ сарын 22-нд авчирна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.17/ боллоо. Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шаттай эхлүүлэхээр төлөвлөж байна. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд …

  • 17 February

    Хөл хорио хэмээх сэвээчдийн өгөөш сэдэв

    Арван хоёр хоногийн хатуу хөл хорио. Ойрд олон нийтийн сүлжээнд тренд болж буй халуун сэдэв энэ л байна. Хуулиар олгогдсон амралтын өдрүүд дээр хориогоор тогтоосон хоногуудаа нэмээд, бүтэн 12 хоногийн турш Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөнийг анх удаагаа 98 хувь хүртэл хязгаарласан болохоор арга ч үгүй биз. Цагаан сараар гэр гэртээ шинэлж зурагт, утас, хөргөгч гурвын хооронд холхиж буй “уйдсан” хүмүүст …

  • 17 February

    Сард 10-14 удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авна

    Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, суурин болон явуулын шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэрэг асуудлын талаар хэлэлцлээ.  Энэ үеэр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын …

  • 16 February

    Л.Оюун-эрдэнэ: Өнөөдрөөс “КОВИД-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ

    Манай улс “Ковид-19”-ийн вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангалаа. Өнөөдрөөс вакцин татаж авах ажил эхэлж байна. Шаардлагатай хөрөнгийг Засгийн газар гаргана. Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг тариулж иргэдээ уриална” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв. Тэрээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллан вакцин хүлээж авах, хадгалах бэлэн байдлыг шалгалаа. Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, …

  • 16 February

    Ч.Ганзориг:Сонгинохайрхан дүүргийн 24261 өрх өнөөдөр шинжилгээнд хамрагдана

    Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.16/ коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хийлээ. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “ “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн …

  • 16 February

    А.Амбасэлмаа: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 9 хүнд коронавирусийн халдвар илэрсэн

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 37530 хүнээс шинжилгээ авахад 33 хүний сорьцод коронавирус илэрсэн. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд өмнө батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээ болон “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс илэрсэн байна. -Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 9 нь …

  • 16 February

    “Файзер” вакцины 25.000, “Астразенека”-гийн 276.000 тунг хүлээж авна

    Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй /2021.02.15/ цахимаар хуралдаж, КОВИД-19 халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцлоо. Монгол Улс, Эрүүл мэндийн яам КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163,200-276,000 тунг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаж энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байна. Харин “Астразенека” вакциныг …

  • 16 February

    Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг тариулж иргэдээ уриална

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.16/ ХӨСҮТ-д ажиллаж “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалтын өмнө хийгдэж байгаа үндэсний хэмжээний ажил бол “Нэг өрх, нэг иргэн шинжилгээ” юм. Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж буй ард иргэддээ баярлалаа. Өнөөдрөөс вакциныг татаж авах ажил эхэлнэ. Мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан. Вакциныг …