Tag Archives: онцлох

February, 2021

  • 8 February

    Цагаан хад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг ЭМЯ-нд гардууллаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-тай хамтран Эрүүл мэндийн яаманд PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппарат гардууллаа. Уг шинжилгээний төхөөрөмжийг Өмнөговь аймаг, Цагаан хад гаалийн хяналтын бүсэд байршуулах бөгөөд нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулахад ашиглах юм. Өнгөрсөн хугацаанд Цагаан хад гаалийн хяналтын бүс дэх нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг “Эрдэнэс-Тавантолгой” …

  • 7 February

    Тавантолгой түлшийн үйлдвэрийг зүүн бүс дэх сайжруулсан түлшний үйлдвэр рүү нүүлгэн шилжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нар өнөөдөр “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар үйлдвэрийн үйл ажиллагаа болон өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулсан агаарын чанарын харьцуулсан үзүүлэлтүүдэд дүгнэлт хийсэн талаар мэдээллийг өгөв. Жайко олон улсын байгууллагаас Улаанбаатар хотын агаарын чанарт судалгаа хийж, хүхэрлэг …

  • 7 February

    Д.Сумъяабазар: Оношлуур, амны хаалт,хамгаалах хэрэгслийг ЭМЯ хариуцна

    ЭМЯ-наас эрх  шилжиж ирэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан N95 маскны тендертэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсээс тайлбар авлаа. Мөн олон нийтийн дунд үүсээд буй шүүмжлэлтэй асуудалд тайлбар өгч, уг тендерийг зарлаж, шалгаруулах ажлыг ЭМЯ-руу буцаах хугацаатай үүргийг  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр  орлон гүйцэтгэгч Л.Зэндмаад  өгөв.  Нийслэлийн Засаг дарга …

  • 7 February

    Иргэдээс авч буй шинжилгээний хариуг түргэн гаргах, тоо багтаамжийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БЗД-ийн 133 сургууль, 142 дугаар сургуулийн байранд дахь ковидийн шинжилгээ авч буй шинжилгээний цэгүүдэд очиж ажилласан юм. Энэ үеэр шинжилгээний баг, эмнэлгийн албан хаагчид, иргэдийн санал хүсэлтийг сонсож, эдгээр асуудлыг Эрүүл мэндийн сайдад яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн. Тэрбээр “Шинжилгээ өгөх иргэд олон байхад цаг байхгүй гээд яриад сууж болохгүй. Шинжилгээ өгч буй иргэдийн тоо, хүчин …

  • 6 February

    С.Амарсайхан:Цар тахлыг даван туулахад иргэн бүрийн оролцоо чухал

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр УОК-ын Шуурхай штабт ажиллалаа. Шадар сайдын зүгээс Шуурхай штабын үйл ажиллагааний төлөвлөгөө, дүрэм журмыг чиглэл бүрт нарийн зохион байгуулалтад оруулж шинэчлэх үүрэг өгсний дагуу мэдээллийг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр танилцууллаа. Танилцуулгын дараа Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Шуурхай штабын зохион байгуулалт хангалтгүй, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, онцгой нөхцөлд …

  • 6 February

    Б.Эрдэнэцэцэг: “Ээж хадны домог” киногоороо дамжуулж хүн байгалийн уялдаа холбоог илтгэхийг зорьсон

    Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт орших Ээж хадыг хүн бүхэн мэднэ. Хүсэл биелүүлдэг, үр хүүхэд гуйдаг ч гэх нь бий. Тэгвэл энэхүү хайрханы тухай өгүүлэх “Ээж хадны домог” нэртэй кино домгоос амилсан кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. “Чононгоо фильм” продакшны уг бүтээл “Цөөвөр” хэмээх Цагаагчин Үхэр жилийн битүүний өдөр буюу энэ сарын 11-нд онлайнаар нээлтээ хийх гэж байна. Иймд …

  • 5 February

    Л.Энх-Амгалан:Нийслэлд 30 гаруй мянган хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэл сургуулийн өмнөх боловсрол бүрэн хангагдахаар байна

    Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, сурагчдын хоцрогдол, цар тахлын нөхцөл байдалд танхимын болон зайн сургалтаар боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй яамны удирдлагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцлоо.  Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр …

  • 5 February

    Л.Оюун-эрдэнэ: Гар утаснаасаа төрийн үйлчилгээгээ авчихдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг болгох ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөөний уулзалтаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхантай хийв. Тэрээр уулзалтынхаа эхэнд тус салбарт баримтлах өөрийн Засгийн газрын бодлогыг үндсэн 6 чиглэлээр явуулах тухайгаа товч танилцуулж, илтгэл тавьсан. Илтгэлдээ ‘’Шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийнэ. Хийхдээ өмнөх засгийн газруудын сайн, жишээ бодлогуудыг үргэлжлүүлж авч явна. Үүний нэг том зорилт нь цахим шилжилт хийх явдал. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж …

  • 4 February

    Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  ОХУ-аас Монгол Улсад суугаа  Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн  авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас  КОВИД-19 халдварын цар тахлын үед эдийн засаг, гадаад худалдаа, бүх салбар дахь хөрөнгө …

  • 4 February

    Хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 12 хоног хатуу хөл хорио тогтооно

     Улсын онцгой комиссын өчигдөр (2021.2.3) хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэхээр болсон. Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэснийг танилцуулж байна.   Дээрх хугацаанд олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулна.  Үүнд: …

  • 3 February

    Цар тахлын халдвар хамгаалалтын үед бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж ажиллана

    УОК-ын дэргэдэх Бизнесийн зөвлөлдөх зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа. “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан бизнес эрхлэгчид, гадаад дотоод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбартай холбоотой асуудлаар санал солилцож, УОК болон Засгийн газраас гарах шийдвэрт тусгагдах саналыг сонсох чухал шаардлагатай байгааг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан уулзалтын эхэнд онцлон тэмдэглэсэн юм. Эдийн засгийг сэргээх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, …

  • 3 February

    Шадар сайд тооцоо судалгаагүй, ямар ч төлөвлөгөөгүй хоосон хөл хориог зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ

    Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж ЭМЯ болон НОК-оос гаргасан “14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал”-ыг хэлэлцсэн байна. Өмнөх Шадар сайдууд доороос гарсан санал бүрийг “мэргэжлийн байгууллагын дүгнэлт”, “эрдэмтдийн тооцооллоор” хэмээн шууд дэмжин, Засгийн газрын хуралдаанаар батлуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд УОК ямар ч танилцуулга, төсөв, төлөвлөгөөгүй, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж, дотоодод халдвар илрээгүй байхад олон сараар хөл хорьж эдийн засгаа туйлдуулаад байгаа билээ. Харин …

  • 3 February

    ХӨСҮТ:”Нүүдэлчин” хоолны газарт халдвар гарч, үйл ажиллагааг нь зогсоосон

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“ Сүүлийн 24 цагт 15897 хүнд шинжилгээ хийхэд 27 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны шинжилгээнээс илэрсэн байна. Улаанбаатар хотод өвчлөлийн …

  • 2 February

    Түлшний хомстол үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нар сайжруулсан шахмал түлшний хэрэглээг доголдуулахгүй байх асуудлаар зургаан дүүргийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга нарыг хэсэгчилсэн байдлаар хүлээн авч уулзлаа.  Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн асуудлыг онцгойлон анхаарч, түлш борлуулах цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түлш борлуулах цэгүүдийг зөв …

  • 2 February

    Цар тахлын тархалтыг бууруулах чиглэлд эрдэмтдийн саналыг тусгана

    УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл өнөөдөр цахимаар  хуралдлаа. Хуралдаанаар дэлхий нийтэд тархаад буй  Ковид-19 цар тархалтыг бууруулах, эрсдлийг хумих чиглэлээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийг хуралдуулж санал солилцлоо. Хүн амын дунд тархсан цар тахлын үед шинжлэх ухаанд суурилсан тооцоо судалгаатай эрдэмтдийн санал чухал гэдгийг Шадар сайд С.Амарсайхан тодотгосон юм. Ковидын тархалт нэмэгдэх эрсдэлтэй энэ цаг үед улс …