Tag Archives: онцлох

July, 2019

  • 4 July

    Ж.Болдбаатар: Эрлийз морьдыг тусад нь уралдуулна

    Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар өнөөдөр /2019.07.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Хурдан морины салбар хорооны дарга, Ж.Болдбаатар “Хурдан морины уралдааныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2015 оны долдугаар сарын 1-нд гаргасан эрлийз морьдыг монгол морьдоос тусад нь уралдуулах журмын хүрээнд зохион байгуулна. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, дэг журам …

  • 4 July

    Г.Амартүвшин: Арилжааны банкнуудтай ижил түвшинд хамтарч ажиллана

    МУ-ын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г. Амартүвшин ажлаа хүлээж авснаас хойш өнөөдөр /2019.07.04/ анх удаа мэдээлэл хийлээ. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Хөгжлийн банкны үйл ажиллагааг их хэмжээний үнийн дүнтэй зээл авсан, хэд хэдэн компани хойш татаж байгаа юм. Байшин үйлдвэрлэх комбинат барих төсөлдөө Эрэл компани зээл авсан ч зээлийн эргэн төлөлт удааширсан. Иймд тус компанитай хамтарсан компани байгуулахаар судалж …

  • 4 July

    Малыг амьдаар нь экспортод гаргахгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Малыг амьдаар нь экспортод гаргахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайдад үүрэг болголоо. Малыг амьдаар нь экспортод гаргах талаар үе үеийн Засгийн газар тогтоол гаргаж байжээ. Тухайлбал: – 2014 оны 282 дугаар тогтоол /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/ – 2015 оны 474 дүгээр тогтоол /Ерөнхий сайд Ч.Сайханбилэг/ – 2017 оны 142 дугаар тогтоол /Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат/ …

  • 3 July

    “Дэд бүтцийн төв” нь Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах давуу талтай

    “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нийцүүлэн нийслэл хотын гэр хорооллыг гурав бүсчилж  хөгжүүлэхээр “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг НИТХ-ийн 2018 оны хоёрдугаар сарын 27-ний өдрийн 14/01 тогтоолоор баталсан билээ. Энэ хүрээнд  агаарын бохирдол болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын бүсэд “Сервис центр” буюу  “Дэд бүтцийн төв”-ийг барьж …

  • 2 July

    Эргэж заавал очмоор Байгаль нуурын аялал /аян замын тэмдэглэл/

    Миний бие сэтгүүлч болсноосоо хойш анх удаа сэтгүүлчдийн хамтаар хилийн дээс алхаж үзлээ. Энэ бол Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо “Мазаалай номадик тур” жуулчлалын байгууллагаас хамтран зохион байгуулсан Итгэлт хамба, Улаан-Үд, Байгаль нуурын аялал юм. Сонин, телевиз, сайт, радио гээд сэтгүүл зүйн салбар бүрийн 40 төлөөллөөс бүрдсэн автобустай аялал зургадугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sky” …

  • 1 July

    100 айл орчмын замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хувааж хаана

    Өнөөдрөөс эхлэн 100 айл орчмын авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хийх болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “100 айлын замын засварын ажлыг өнөөдрөөс эхлээд гурван хэсэгт хувааж хаахаар шийдвэрлэсэн. Тухайлбал, -Долдугаар сарын 1-10-ны өдрийн хооронд 32-н тойргоос Хангай хотхоны уулзвар хүртэл, -Долдугаар сарын …

June, 2019

  • 28 June

    С.Амарсайхан: Нийслэлээс улсын төсөвт шилжүүлэх 208.5 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 26 дугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулга, “Нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл” болон “Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв. “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр …

  • 19 June

    Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт”-ийг хохиролгүй болгохын тулд Ш.Батхүүгийн битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулах эсэхийг судалж байна

    “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн төлсөн гэх 40 сая ам.доллар замаасаа алга болсон уу, “Стандарт” банкинд өрөө төлсөн төлбөрийн баримт нь байгаа юу гэх асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүнтэй холбоотой баримт байгаа, ил болгоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгсөн бөгөөд “40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн. Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая …

  • 18 June

    Сайжруулсан шахмал түлшийг энгийн зууханд зургаан кг-ийг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьдаг нь батлагджээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.06.18/ сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа. Тэрээр юуны өмнө агаарын бохирдлыг бууруулах, ахуйн хэрэглээнд шахмал түлш нэвтрүүлэх зорилтыг биелүүлэхэд цаг наргүй ажиллаж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. Ерөнхий сайд үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, чанар, шаталт, савалгаа, дахин боловсруулах туршилт-судалгааны цех, үйлдвэрлэлийн шугамтай танилцаж …

  • 14 June

    “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах цэцэрлэгт хүрээлэн болон, Монгол Улсын их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны урд талд байрлах нийтийн эдэлбэр газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргалаа. Захирамжид “Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах 10800 м квадрат талбай, МУИС-ын хичээлийн хоёрдугаар …

  • 14 June

    О.Ариунбилэг: Мэдээллийн вебсайтуудыг байгууллагынхаа “хаягаа нийтлэх”-ыг уриалж байна

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбооноос мэдээлэл хийлээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбараас “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүлж байгаа ажээ. Энэхүү аяны хүрээнд мэдээллийн сайтуудын дунд оюуны өмчийг дээдлэх, хаягжилтыг бүрэн болгох уриалгыг гаргаж байгаа юм байна. МСНЭ-ийн Цахим мэргэжлийн төв хариуцсан дэд ерөнхийлөгч О.Ариунбилэг “Мэдээллийн сайтуудын хаягжилт дутуу, …

  • 12 June

    Т. Аюурсайхан: Дипломатууд хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг хаалттай сонссон билээ. Тэгвэл хуралдаан дууссаны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр”Дипломат төлөөлөгчдийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн. Ялангуяа өмнө нь тамхины наймааны …

  • 12 June

    Х.Бадамсүрэн: Би үйлдвэрийнхээ ажилчдын байранд амьдардаг

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үеэр хэлэлцэж …

  • 11 June

    Ч. Улаан: Малыг амьдаар нь гаргах тухай асуудал яригдаагүй

      Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр /2019.06.11/  ЖДҮХС–аас олгох зээл болон зээл хүссэн иргэдийн материалыг хүлээн авч дууссан талаар танилцууллаа. Тэрбээр “Энэ жил ЖДҮХС–аас 47 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр зээл олгох бөгөөд ирж байгаа хүсэлт 10 дахин их байна. Цаашид энэ чиглэлд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ төслүүдийн дотроос арилжааны банкаар 11 иргэний, 186 аж ахуй нэгжийн 144 …

  • 11 June

    Хотын даргын “100 хоног “

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн 100 хоногийн хугацаанд нийслэл хотод ямар ямар томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, ямар бодлогын шинжтэй өөрчлөлтүүд хийгдсэнийг тоймлон хүргэж байна. Хотын Захирагч С.Амарсайхан хотын хөгжлийн бодлогыг Х.О.Т гэсэн томъёогоор илэрхийлж, Х буюу Хүн төвтэй хот, О буюу Орчин төвтэй шийдэл, Т буюу Төлөвлөлт төвтэй хөгжил гэсэн бүрэн зураглалаар …