Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын нарийн бичиг Н.Баасанжав нар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, хотын …
Tag Archives: онцлох
March, 2020
-
20 March
Сургууль, цэцэрлэгийн хөл хориог Дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа
Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар Шинэ коронавирусын халдвар авсан иргэдийг эмчилж байгаа явцын мэдээлэл, Бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог сунгах, эсэх, Хилийн хорио цээрийн дэглэмийн үеийн зорчигч, ачаа тээврийн нөхцөл, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах, эсэх тухай саналыг сонсож, Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар Онцгой байдлын шуурхай штабаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний стратеги төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж, холбогдох …
-
19 March
Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана
Засгийн газар өнөөдөр /2020.03.19/-ний өдөр ээлжит бусаар хуралдаж энэ онд ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай тогтоолыг батлав. Үүнд: Хөгжлийн банкинд “Ноолуур” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монгол банкны бодлогын хүү буурсантай уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцлийг хөнгөрүүлэх, Үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудал багтлаа. Улмаар түүхий …
-
19 March
Ц.Мөнхбаатар:65 мянган угаар мэдрэгчийг ирэх даваа гарагаас иргэдэд тараана
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг билээ. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн өдрүүдэд угаарын …
-
17 March
Хотын гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний …
-
17 March
УОК: Халдвар авсан иргэдэд шаардлагатай бүх эмчилгээг хийж байна
Улсын онцгой комисс хуралдан Шинэ коронавируст халдвартай холбоотой нөхцөл байдал, хийж байгаа ажил зэргийн талаар хэлэлцлээ. БНСУ-аас ирсэн хоёр эмэгтэйн биеийн байдал тогтвортой, Москва хотоос ирсэн эмэгтэйн бие хүндэвтэр байгаа тухай ХӨСҮТ мэдээлсэн байна. Дээрх гурван хүнтэй нэгдүгээр зэргийн хавьталтай 111 иргэнээс шинжилгээ авсан бөгөөд 61-ийнх нь хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д ажиллах эмч, сувилагч, асрагч нарын тоог нэмэх, халдвар авсан …
-
17 March
Б.Цогтбаатар: Германаас ирсэн хүний ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарласан
Монгол Улсын гурван иргэн КОВИД-19 шинэ төрлийн коронавирусний халдвар авсан талаар Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ албан ёсоор мэдээллээ. Дээрх иргэдийн хоёр нь БНСУ-аас, нэг нь Герман улсаас энэ сарын 15-нд Улаанбаатарт ирсэн Монгол Улсын иргэд юм. Энэ талаар ЭМЯ-наас өгсөн мэдээллийг хүргэж байна. ЭМЯ-ны Төрийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээний хариу өнөөдөр орой гарсан. Шинжилгээгээр гурван хүнээс …
-
16 March
Б.Ууганбаяр: Төлбөрөө төлөөгүй байдлаас болж дараагийн хүмүүсээ татан авч, байрлуулахад хүндрэл учраад байна
Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр тусгаарлагдсан иргэдийн төлбөрийн асуудалтай холбоотой асуудал ярилаа. 14 хоногийн тусгаарлах хугацаа нь дуусч “Бага баян” амралтын газраас өнөөдөр гарч байгаа 60 гаруй иргэн болон Цэргийн төв эмнэлэг, “Асралт мэд” эмнэлэг, “Жаргалант” сувиллаас хязгаарлалтын хугацаа нь дуусаад гарч байгаа иргэд төлбөрөө төлөх шаардлагатай байгаа гэдгийг ОБЕГ-ын дарга дэд Б.Ууганбаяр анхааруулаад “Тиймээс өнөөдрийн дотор бидний танилцуулсан дансанд төлбөрөө төлж …
-
16 March
Нийтийн тээврийн хэрэгслүүд өнөөдрөөс ердийн хуваариар үйлчилнэ
Коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгүүлчдийг олноор нь цуглуулж, эрсдэлд оруулахгүй байх үүднээс нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс цаг үеийн асуудлаарх хэвлэлийн хурлаа цахимаар хийж байгаа билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар сайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө. Өнгөрөгч гурван хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хордсон 12 өрхийн 32 иргэн хандсан байна. Хоногт 4 …
-
16 March
Улаанбаатар “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдсанаар хавдрын эрт илрүүлэлт нэмэгдэнэ
ДЭМБ-ын харьяа “Олон улсын хорт хавдрын хяналтын төв” байгууллагаас хэрэгжүүлдэг “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт Улаанбаатар хот хамрагдах мөч ойртоод байна. Хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын дарга байхдаа буюу 2018 оны 11 дүгээр сард ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэнтэй хамтран Улаанбаатар хотыг энэхүү хөтөлбөрт хамруулах хүсэлт хүргүүлж байсан бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд эхний 2 шатны шалгуурыг давж, өдгөө сүүлийн шатны даваа үлджээ.Хотуудын хорт …
-
15 March
МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр 244 иргэн эх орондоо ирлээ
Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнөөдөр /2020.03.15/ 16:40 цагт МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авч ирлээ. Шинэ коронавирусын голомтот бүс нутаг БНСУ-аас ирсэн учир биеийн байдал, зорчих хөдөлгөөнд хийсэн, оршин сууж байсан газар зэргийг нь харгалзан шууд Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт хуваарилан тээвэрлэлээ. Нэн тэргүүнд мэс …
-
14 March
Д.Нямхүү: Ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр COVID 19-ийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр “Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан ДОЛОО, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан НЭГ хүн гээд нийт НАЙМАН хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлийн хүмүүсийн шинжилгээний хариу байлаа. Ингээд батлагдсан тохиолдлын хамгийн ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ …
-
12 March
Э.Эрдэнэбаатар: Хүсэлт ирүүлсэн иргэдэд нотлох баримтыг нь үндэслэж нэвтрэх зөвшөөрлийг олгож байгаа
Цаг үеийн асуудлаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн мэдээллийг нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвөөс цахимаар шууд дамжуулав. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 12 …
-
12 March
БНСУ-аас ирэх хүсэлтэй Монгол иргэдийг өнөөдрөөс эхэлж бүртгэнэ
Улсын Онцгой Комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу гуравдугаар сарын 12, 13-ны /Пүрэв, Баасан/ өдрүүдэд дор дурдсан шаардлагыг хангасан иргэдийг эхний ээлжинд бүртгэнэ. Иргэд та бүхэн бүрдүүлэх материалтай маш сайн танилцаж, бичиг баримтаа бүрэн бүрдүүлэхийг хүсье. ХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ? • …
-
11 March
Л.Эрдэнэчулуун: Иргэд гэртээ өдөртөө 3-5 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, хувийн ариун цэврийг сайтар хангах хэрэгтэй
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Уг захирамжийн талаар нийслэлийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг нийслэлийн “Хэвлэл мэдээллийн төв”-д анх удаа цахим хэлбэрээр хийлээ. Хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл