Tag Archives: онцлох

April, 2020

  • 8 April

    Баянхошуунд 11000 айл өрх төвийн дулаанд холбогдох боломж бүрдлээ

    Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус станцын үйл явцыг шалгаж, ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудал бий эсэх асуудлаар  газар дээр нь очиж ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус станц нь ашиглалтанд орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн …

  • 7 April

    Д.Нямхүү: Хоёр өвчтөн эдгэж, ХӨСҮТ-ээс гарч байна

     ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү“Өнөөдөр дахин хоёр өвчтөн эдгэж ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалж хийхэд хариу сөрөг гарсан. Цаашлаад сувиллын газарт тусгаарлан ажиглана. Ийм сайн мэдээтэй байна. Мөн Франц иргэний ажилладаг байсан Бадрах Энержи ХХК-иас хандивласан мөнгийг эрүүл мэндийн ажилтнуудад тарааж өгөхөөр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар …

  • 6 April

    Х.Баттулга: УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “УИХ-ын эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэл дүүрэн цаг үед нээгдэж байна. Титэмт вирусний цар тахал дэлхийн бараг бүх улс оронд тархаж, сая хол давсан хүн …

  • 6 April

    Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрлээ

    СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.06/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Турк иргэнээс COVID-19 илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо. Энэ хүн өмнөх хоёр турк иргэнтэй хамт тусгаарлагдсан. Эдгээр 15 иргэний 13 нь ХӨСҮТ-д хэвтэж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 248 хүн хэвтэж байна” гэлээ. ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:Сүүлийн 24 цагийн …

  • 3 April

    Ё.Баатарбилэг:Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-нд шийдэгдэнэ

    БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар өнөөдөр /2020.04.03/ мэдээлэл хийлээ. БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг  “ “ Ковид-19”-тэй холбоотойгоор ЭЕШ-ыг хэрхэн зохион байгуулах талаар эцэг эхчүүдээс асуулт их ирж байна. “Ковид -19”-тэй холбоотойгоор дэлхийн 188 оронд сурагчдын хичээлийг бүрэн зогсоосон байна. Монгол Улсын хувьд нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног хичээл тасарч байна. Цаашид яахыг мэдэхгүй. …

March, 2020

  • 31 March

    Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна

    Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий нар цахимаар мэдээлэл хийлээ. Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байдлыг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг …

  • 30 March

    С. Амарсайхан: Эрүүл мэндийн байгууллагын гаргаж буй зөвлөгөөг хатуу чанд мөрдөх ёстой

    Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар дамжуулан цахимаар мэдээлэл хүргэлээ. …

  • 30 March

    Дөрөвдүгээр сарын 20 гэхэд айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж дуусна

    Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар цахимаар мэдээлэл …

  • 27 March

    Н.Гантулга: Мэргэжлийн хяналтын газраас Урт цагааны барилгатай холбоотой хоёр удаагийн дүгнэлт гаргасан

    Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба “2009-2019 оны хооронд нийтдээ Мэргэжлийн …

  • 26 March

    Тусгаарлах хоногийг 21 болгож сунгалаа

    Улсын Онцгой комисс хуралдаж, шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан COVID-19-ийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5,5-19 хоног байлгах тухай зөвлөмжийн дагуу мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс найм хоногийн дараа шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан сэжигтэй иргэдийг тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж 21 болголоо.  Гэнэтийн шийдвэр гарч байгаа …

  • 26 March

    Томуу, томуу төст өвчнөөр 1571 хүн хэвтэн эмчлүүлж байна

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна Өнгөрөгч 3 хоногт 6 өрхийн 11 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. …

  • 26 March

    Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан  зургаан зүйл бүхий уриалга гаргалаа. УРИАЛГАД: “Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв. Бидний мэддэг, дасал болсон эдийн засгийн …

  • 25 March

    “Хотын соёл” бүх нийтийн аян өнөөдрөөс эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ “Монгол Улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж …

  • 23 March

    Шар усны үерт өртөх эрсдэлтэй байршилд 3000 өрх амьдарч байна

    Сайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал болон нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.     Мөс цөмрөх эрсдэл болон …

  • 23 March

    С.Аригуун:Гэр хорооллын халдваргүйжүүлэлт хийгдээгүй цэгүүдэд халдваргүйжүүлэлтийг хийнэ

    Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын нарийн бичиг  Н.Баасанжав нар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, хотын …