Tag Archives: онцлох

March, 2019

  • 14 March

    Нийлэг уутыг орлох ДААВУУН уутыг хэзээ үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх вэ?

    “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох”шийдвэр хэрэгжиж эхлээд арав гаруй хоног болж байна. Гэвч энэхүү шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эсэх, нэг удаагийн нийлэг хальсан уут гэх тодотголд яг ямар уутыг хэлж байгаа зэрэгт олон нийтийн дунд төөрөгдөл үүсээд байна. “Нийлэг уут” гэх тодотголд 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уут багтах ба эхний ээлжид зах …

  • 13 March

    М.Энхсайхан, С.Ламбаа, Н.Золжаргал, П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авчээ

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрөгч долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг саатуулсан билээ. Уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг дээрх хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус …

  • 12 March

    Хавдар судлалын Үндэсний төвийн дээврийн засварын ажил бүрэн хийгдэхээр болов

    Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж хөтөлбөрийн хүрээнд “Хавдар судлалын Үндэсний төвийн дээврийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр  боллоо. Хавдар судлалын Үндэсний төвийн хувьд иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд тулгамддаг гол асуудлын  нэг нь дээврээс дусаал гоождог  байсан. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд уг асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой боллоо. Хавдар судлалын төвийн …

  • 11 March

    С.Амарсайхан: Агаарын бохирдлын эсрэг төрийн албан хаагч бүр анхаарч ажиллах ёстой

    Өнгөрөгч пүрэв гарагт болсoн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн холбогдох газар, хэлтэс, агентлагийн дарга үүрэг даалгавар өглөө. Хуралдаанаар зөвшөөрөлгүй баригдсан хашааг чөлөөлөх, агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нам даралтын зуухаар дулааны асуудлаа шийдвэрлэж байгаа сургууль, цэцэрэглэг болон аж ахуйн нэгжүүдийг …

  • 8 March

    Х.Баттулга: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг олноор оролцуулах ёстой

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган боллоо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 118 жил өнгөрч байгаа бөгөөд Монгол Улс 64 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 …

  • 7 March

    ЭМЯ:Оюутолгой компанид ажиллахаар ирсэн Энэтхэг инженер улаан бурханаар өвчилсөн нь тогтоогдсон

    Эрүүл Мэндийн Яамнаас Улаан бурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл“Улаан бурхан өвчин 2018 оны сүүлийн хагасаас маш олон оронд тархалттай байгаа. Тархалт гарах эрсдэлтэй байсан учраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байсан. Гэсэн ч харамсалтай нь өчигдөр Энэтхэг улсаас манай улсад ажиллаж байгаа иргэн …

  • 7 March

    Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах  өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан  Үндэсний статистикийн хорооноос Монгол эмэгтэйчүүд нэртэй стастик мэдээлэл гаргажээ. 2018 оны байдлаар манай улсын нийт хүн амын 1 646.6 мянга нь эмэгтэйчүүд байна. Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд 5 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Харин 583.4 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг. Тэдгээрийн сарын дундаж орлого 910 мянган …

  • 7 March

    У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана

    Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтсан “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баяр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд санаачилж, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн ээжүүдэд баярын мэнд хүргэж, үг хэлэхдээ охид, эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөө Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж буй ажлын талаар танилцууллаа. Тэрбээр”Манай улс …

  • 7 March

    “Эрдэнэт” үйлдвэрийн найман албан тушаалтныг чөлөөллөө

    Засгийн газрын өчигдрийн /2019.03.06/ ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай ОНЦ ДЭГЛЭМ тогтоох шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Ажлын хэсэг тус үйлдвэрт ажиллаж   Тэргүүн дэд захирал Хуулийн хэлтсийн дарга Хуулийн хэлтсийн даргын орлогч Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга Хүний нөөцийн албаны дарга зэрэг найман удирдах албан тушаалтныг үүрэгт ажлаас нь …

  • 6 March

    Хүний гавьяат эмч О.Сэргэлэн эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэйгээр шалгарлаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн шилдэг бүсгүйчүүд шалгаруулах “Их хотын бүсгүйчүүд” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болов. Салбар бүрийн төлөөлөл, ажил, амьдрал, хийж бүтээснээрээ бусдадаа үлгэр дуурайл болсон есөн эмэгтэйг онцлон Нийслэлийн 2019 оны шилдэг эмэгтэйгээр шалгарууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч …

  • 6 March

    “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоолоо

    Засгийн газрын өнөөдрийн /2019.03.06/ хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал зарлах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр“Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд шаардлагатай санхүүгийн материалыг шалгана. “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсэг Засгийн газрын хуралдааны дараа “Эрдэнэт” …

  • 5 March

    М.Мөнхбаатар:Манай компани Худалдаа хөгжлийн банктай зөвхөн зээлийн харилцаатай

    “Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар Эрүүгийн цагдаагийн газар байцаалт өгөхөөр ирээд байна. Тэрбээр  “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө. М.Мөнхбаатар“Манай компаний зүгээс ямар нэгэн байдлаар улсаас мөнгө аваагүй. Өнөөдрийн байдлаар Сангийн яам, Монгол банк, Хөгжлийн банкны албан бичигт байгаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биднийг төрөөс мөнгө авсан хэргээр шалгаад байгаа шүү дээ. Би хувьдаа дөрвөөс таван удаа цагдаагийн газар …

  • 5 March

    С.Өлзийтогтох: Хоёр жолооч буруу ойлголцсоны улмаас осол гарсан

    Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч, хүнд даацын автомашинд дайруулж, амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310-р ангийн ахлах ахлагч Г нь “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанд элс ачиж байгаад тус ангийн эзэмшлийн самосвал “ЗиЛ-130” маркийн автомашинд дайруулсан байна. Уг машиныг ангийн жолооч Х жолоодож явсан ба өгсүүр замд …

  • 4 March

    Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр тус компанийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулав. Худалдан авахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийн схем “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад …

  • 1 March

    Ц.Баасандорж: АТГ талийгаачийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байхдаа амиа алдсан Л.Бямбаагийн хэргийн талаар өмгөөлөгч Ц.Баасандорж АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч Ц.Баасандорж”АТГ талийгаачийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Ингэхдээ хуулийн дагуу 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл хоёрдугаар сарын 23-ны орой шүүхийн шийдвэр гараагүй байхад Урьдчилан саатуулах төвд хорьсон.Баасан гарагийн өглөө АТГ-ийнхан талийгаачийг авчраад …