АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 бензин тонн тутамдаа 58 долларт бууж орж ирсэн байгаа. Литрийн үнийг нэгж үнэд шилжүүлэхэд нэг литр дээр 120-130 төгрөгийн бууралт ажиглагдана. Гэвч долларын ханшийн зөрүүг өнгөрсөн жилийнхтэй тооцоход 80 орчим төгрөгийн зөрүү шууд тусаж байгаа. Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг бид буулгана. Тодорхой хэмжээний 3 …
Tag Archives: онцлох
March, 2020
-
10 March
УОК: Олон улсын нислэг, авто болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа
Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс дахин хуралдлаа. Хурлаас Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний 12.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэв. Мөн төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар …
-
10 March
Орон нутгийн нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо
Энэ сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тухайн иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах юм. Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна. Энэ хугацаанд Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн, галт …
-
10 March
Нийтийн тээвэр энэ сарын 17-ны өдрийг хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилнэ
Улсын онцгой комисс өнөөдөр өглөө яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн нийслэлийн Онцгой комисс хуралдаж, шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх гэж буй ажлуудыг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Түүнээс гадна, энэ хүнтэй хөдөө орон нутагт хавьталд байсан 80 …
-
10 March
Ц.Ганзориг: Франц улсын иргэн нэр бүхий гурван ресторанаар үйлчлүүлсэн байна
Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны эерэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өглөө 06.00 цагаас хуралдсан. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригоос шуурхай нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Ц.Ганзориг “Юуны өмнө олон нийтийг тайван байхыг сануулж хэлье. Хууль хүчний байгууллагууд чиглэл бүрээр ажиллаж байна. Халдвар авсан франц улсын иргэнтэй гуравдугаар сарын 2-нд нислэгээр хамт ирсэн 100 …
-
10 March
Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг зогсоолоо
Энэ сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тухайн иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах юм. Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна. Энэ хугацаанд Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн, галт …
-
10 March
УОК: Франц иргэн 120 хүнтэй уулзсан
Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны эерэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өглөө 06.00 цагаас хуралдаж, шуурхай шийдвэрүүд гаргасныг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Монголд ажилладаг Францын 57 настай иргэн Франц улс руу явж, 10 гаруй хоноод 3-р сарын 2-нд Монголд ирсэн бөгөөд ирсэн даруйд нь гэртээ 14 хоног тусгаарлахыг …
-
9 March
Олон улсын хуваарьт нислэгийг зогсоосон хугацааг энэ сарын 28-ны өдрийг дуустал сунгалаа
Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж Монгол Улс-Япон Улс, Монгол Улс-БНСУ хоорондын болон Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг энэ сарын 28-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн коронавируст халдвар голомтлон гарч, тархалт огцом нэмэгдэж буй бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд виз олголтыг хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар европын 41 улсад халдвар …
-
7 March
Хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барина
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар тогтоол гарсан билээ. Энэхүү тогтоолын дагуу өнөөдөр Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон …
-
6 March
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Улсын онцгой комисст “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Мобиком корпораци” ХХК коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хандив өргөлөө. Энэ үеэр дээрх компанийн удирдлагууд Улсын Онцгой комиссын орон нутгийн бэлэн байдал, хамгаалах чадавхийг бэхжүүлэх тал дээр дэмжиж байгаагаа дуулгасан юм. Тухайлбал “Монголросцветмет” ТӨҮГ Бор-Өндөр сум болон харьяа үйлдвэрүүд байрлах орон нутгийн эмнэлэгт шаардлагатай хамгаалах хэрэгсэл, амны хаалт зэргийг хандивлаж, …
-
5 March
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сурагчдаас улсын шалгалт авахгүй
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас анги дэвших болон төгсөлтийн улсын шалгалт авахгүй байхаар БСШУСЯ-наас шийдвэрлэжээ. Энэ талаар БСШУСЯ-ын сайд Ё.Баатарбилэг дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Энэ жил улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтыг бол авна. Анги төгсөх болон бусад улсын шалгалтыг авахгүй, зохион байгуулахгүй. Ер нь бол төгсөлтийн улсын шалгалтыг тавдугаар анги, есдүгээр анги, арванхоёрдугаар ангиас …
-
5 March
Монгол Улс хөх улавч, амны масканд дарагдаж дууслаа
Өнөө өглөө СБД-ийн “Тэгш мэнд” өрхийн эмнэлэгт өрнөсөн ярианаас сэдэвлэн бичлээ. Эрүүл мэндийн сайд хуучны танил хатагтай Д.Сарангэрэлд хандаж байна. Анхааралдаа авна уу? Шинэ төрлийн Коронавирүстэй хийж буй баатарлаг тэмцэлд тань ард түмнийхээ нэгэн адил туйлаас талархаж бахархаж байна. Амжилт хүcье! Манай улс 3 сая гаранхан хүн амдаа хуваагаад үзвэл ахдахаар их эмнэлэг, эрүүл мэндийн төв, үй олон эмийн сан, …
-
5 March
С.Даваасүрэн:Шалган нэвтрүүлэх товчоодод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага таван өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ. …
-
2 March
С.Даваасүрэн: Шахмал түлшний барьцалдуулагч бодис хангалттай бий
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 11 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж зөвлөгөө мэдээлэл …
-
2 March
Бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжсэн Хотын даргын захирамж гарлаа
Дэлхийн таван тивийн 57 улс орны хүн амыг хамран тархаж, цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй нөхцөлийг үүсгээд байгаа шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг улс орон, нийслэл даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Энэхүү шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд нь бага насны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл