Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Дархан аварга Х. Баянмөнх, Б. Бат-Эрдэнэ нар Бөхийн өргөөг тойрсон маргаан шийдвэрлэгдэж зөвшилцөлд хүрсэн талаараа мэдээлэл хийлээ. Энэ талаар Дархан аваргаБ.Бат-Эрдэнэ“Бөхийн өргөө хаалттай байгаа. Цагдаагийн байгууллагын зүгээс олон нийтийн өмч хөрөнгөөр бүтсэн Бөхийн өргөөг тал талаас эвдэж сүйтгэхгүй байх баталгаа гаргаж өг гээд хамгаалалтдаа байлгаж байгаа. Х.Баянмөнх аварга бид хоёр 20 насны зөрүүтэй хэдий ч …
Tag Archives: онцлох
December, 2018
-
25 December
“Шинэ жилийн баярын цэнгүүн”-ий дараа нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ
Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийжээ. Үүнд: “Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус …
-
24 December
2018 оны барилгын салбарын “ENTREPRENEUR” Зайсан Хилл цогцолбор
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол улсын нийгэм,эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгаа шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 22 дахь жилдээ зохион байгуулагдаж, шилдгүүддээ шалгарууллаа. Тус ёслолын ажиллагаагаар 2018 оны шилдэг барилгын салбарын “ENTREPRENEUR”-ээр Оюуны Ундраа Группийн Соёл амралтын Зайсан Хилл цогцолборыг шалгаруулсан юм. Оюуны Ундраа Групп нь хүүхэд залуучуудад үндэсний уламжлал, ёс заншил, бахархалт …
-
24 December
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны “Оны онцлох хүүхдүүдэд” шагнал гардууллаа
2018 оны үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийнхнээ манлайлсан “Оны онцлох хүүхдүүдэд” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагналыг нь гардууллаа. Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, өсвөр насныхны авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайллыг алдаршуулах зорилготой энэхүү арга …
-
21 December
Нэг уут бэлгэнд дунджаар 300-400 гр сахар агуулагдаж байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалах чиглэлээр мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. ЭМЯ–ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл: Гэдэсний халдварт өвчнүүд гарч байгаа нь хувь хүнд болон эрүүл мэндийн байгууллагын зардлыг нэмэгдүүлж байна. Хамгийн сүүлд 12 сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүд шинэ жил тэмдэглэснээс өнөөдрийн байдлаар 71 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч тусгаарлагдан …
-
21 December
Жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг найман тэрбумаар цэвэр агаарт гаргах саналыг цуцаллаа
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар найман тэрбум төгрөгөөр жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт амраах асуудлыг хэлэлцэх байсан ч Засгийн газраас дэмжихгүй гэдэг шийдвэр гаргажээ. Тиймээс өнөөдрийн хэлэлцэх асуудлуудаас хасагдсан байна. Энэ тухай Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г. Занданшатар цахим хуудаснаа мэдээллээ. Энэ асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг” Энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хооронд тав хоногт …
-
21 December
С.Сувданчимэг: Багш нарт маань дэмжлэг үзүүлдэг бол илүү их амжилт үзүүлнэ
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар энэ жилээс эхлэн Олон улсын олимпиадад оролцож, амжилт үзүүлсэн сурагчдыг мөнгөн шагналаар урамшуулахаар болсон. Энэхүү тушаалын дагуу өчигдөр /2018.12.20/Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчид урамшуулал, батламжаа гардаж авлаа. Батламжийг БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, мэргэжилтэн Ц.Чимэдлхам нар гардуулан өглөө. Өмнө нь Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан суралцагчдыг зарим …
-
19 December
Н. Алтанхуяг: “60 тэрбум”-ыг бий болгосон М.Энхболдтой хариуцлага тооцох ёстой
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол Улсын хөгжил дэвшлийг тодорхойлох, шударга бус байдлыг таслан зогсоох зорилгоор “Нэгдмэл Монгол Хөдөлгөөн” байгуулсан талаараа мэдээлэл хийлээ. Н.Алтанхуяг мэдээллийнхээ эхэнд “Шударга ёсыг сэргээн тогтооё. Байгалийн баялгийг ард түмнийхээ мэдэлд ѳгье. Дундаж давхаргын ѳрхѳѳ дэмжье. Энэ парламентыг тараая. Хувь хүн биш хууль засагладаг тогтолцоогоо сэргээе. Лиценз наймаалдаг байдлыг зогсооё. Хѳрѳнгѳ оруулалтыг үр ашигтай болгоё гэж уриалмаар байна” гэж тодотгов. …
-
19 December
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ажлаас нь чөлөөлж хилийн хориг тогтоох шийдвэр гаргажээ
Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ажлаас нь чөлөөлж, хилийн хориг тогтоох шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, шүүхээс Д.Жигжиднямаад таслан сэргийлэх арга хэмжээ авах , мөн албан үүргээс нь чөлөөлөх захирамжийг холбогдох хүмүүст хүргүүлсэн байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Нийслэлийн прокурорын газраас Д.Жигжиднямаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж …
-
17 December
Д.Цэнд-Аюуш: Зайсан Хилл нь заалаа түрээслүүлэх зарчмаар ажилладаг байгууллага, хоолны хордлогод хамааралгүй
Өндөг болон тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг НВЦ холдинг компанийн ажилчид хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл цацагдах болсон. Тус байгууллагын хамт олон Зайсан хилл цогцолборт 12 дугаар сарын 07-ны өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Үүнээс гурав хоногийн дараа ажилчдад нь хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Гэхдээ цөөн тооны хүн одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин эдгээр ажилчид яг юунаас хордсон бэ …
-
17 December
Ж.Чүлтэмсүрэн: Пиротехникийн хэрэгсэл худалдах, зөөвөрлөх, хадгалах эрхтэй хоёр компани байдаг
Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Шинэ жилээр олныг хамарсан үйл ажиллагаа ихээр зохион байгуулагддаг. Энэ үеэр эрсдэл бага байлгах үүднээс цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, замын цагдаагаас чиглэл чиглэлээрээ хяналт шалгалтын …
-
13 December
Монгол, Япон улсын Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнөөдөр Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав. 1. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд Ш.Абэ эрх чөлөө, ардчилал, хүний …
-
13 December
Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээсэн хүнийг олуулахаар цагдаагийн байгууллагад хандсан
Өнгөрсөн мягмар гарагийн орой фэйсбүүк дэх “Medee.mn” хэмээх нэр бүхий хуудаст “Хотын дарга нар албан өрөөндөө зодоон хийж нэгнээ алах шахжээ” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Отгонбаяр, Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Өлзийбаяр нар тайлбар өглөө. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд …
-
13 December
Г.Ганболд: Иргэн Г.Оюуны биед нь халдсан зүйл байхгүй
Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд тус улсад хүүхдээ эмчлүүлж буй иргэн Г.Оюуныг зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа билээ. Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд дараах тайлбарыг өгчээ. Тэрээр “Иргэн Б.Батчулуун, Г.Оюун нар 12 дугаар сарын 7-нд тус ЭСЯ-д ирж, “Шинэ Дели хотын “BLK” эмнэлэгт цаашид охиноо …
-
12 December
Хангарди одонгоор Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг шагналаа
Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын дижей, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав. Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч …